Сонгогчид  бүртгэлийн хуудас олгохгүй

2017-07-07 11:48      ГэрэгМН

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалт өнөө өглөө 07.00 цагт эхэлсэн.

Харин энэ удаагийн дахин санал хураалтын үеэр бүртгэлийн хуудсыг сонгогчид олгохгүй, авч үлдэх шийдвэрийг СЕХ-ноос мэдээлжээ. Учир нь эхний санал хураалтаар бүртгэлийн хуудсаа зарж байна гэх  мэдээлэл гарсан.

Мөн энэ удаагийн санал хураалтын үеэр бүртгэлийн хуудсаа үзүүлээд үнэгүй таксигаар үйлчлүүлэх, кино үзэх зэргийг  зарим  үйлчилгээний  байгууллагуудаас санал болгосон  тул СЕХ ийм шийдвэр гаргажээ.

Г.Амар




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин

тэр хуудастай хуудасгүй хамаагүй таван шар орчимд 100000 төгрөг Төв аймгийн Баянчандман суманд 20000тараасан Баттулгыг хуулийнхан яаж чадах юм бэ.

2017-07-08 09:44    122.201.21.80

Сэтгэгдэл нэмэх