Чингис хааны аялал жуулчлалын цогцолбор төслийн шилдэгүүд тодорчээ

2017-07-03 14:45      ГэрэгМН

Засгийн газрын ‎2016-2020 оны мөрийн хөтөлбөрт нүүдэлчин ахуйг түшиглэсэн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх, түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалын төв, цогцолборыг төр хувийн хэвшлийн түншлэл гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулахыг бодлогоор дэмжих зорилт тусгагдсан.

Энэ зорилтын хүрээнд УИХ-ын дарга М.Энхболд санаачлагыг гаргаж, Засгийн газарт чиглэл үүрэг өгч, дэмжин төслийн шилдэг санаа, зураг төсөл шалгаруулах уралдаан зарлагджээ.

Монголын өмнөө барьдаг Олон улсын уралдаан тэмцээнээс олон шагналтай, шигшигдсэн шилдэг бүтээлчид шилдэг санаа зураг төсөл шалгаруулах уралдаанд баг болж оролцсон байна.

Нийт 70 гаруй уран бүтээлч ур ухаанаа уралдуулжээ. Шилдэгээр тодорсон уран бүтээлчдийн бүтээл Хэнтий аймгийн Дадал суманд бүтээн байгуулагдах их эзэн чингис хаан аялал жулчлалын цогцолборт бодит ажил болон хэрэгжих юм байна.

Дашрамд сонирхуулахад “Мянганы суут хүн-Их эзэн чингис хааны аялал жуулчлалын цогцолбор” төслийн хүрээнд 13-р зууны эзэнт гүрнийг байгуулж, улс орнуудыг нэгтгэж нийгмийн хөгжлийг удирдан зангидаж Монгол Улсаа хөгжүүлж байсан түүхэн гавьяаг нь сурталчлан таниулна.

Мөн их эзэн чингис хааны төрж өссөн газар нутагт соронзон орны төв цэгийг тогтоож, Монголын нууц товчоонд дурьдагдсан түүхэн үйл явдал болсон түүх дурсгалт газруудыг хамруулсан аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгон аялал жуулчлалын үндэсний хүрээлэн байгуулах томоохон зорилтуудтай.

Цогцолбор байгуулагдах төслийн хүрээнд түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэн байгуулагдаж, дэлхийн жуулчдыг татах ОУ-ын жишигт нийцсэн өндөр зэрэглэлийн авто зам, онгоцны буудал ч шинээр байгуулагдах төлөвлөгөөтэй юм.

Х.Хулан




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Махмуд Аббас Палестиныг НҮБ-ын албан ёсны гишүүн орон болгохыг уриаллаа

2018-02-21 16:57

Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудас шинэчлэгдэв

2018-02-21 16:38

Манай энхийг сахиулагчид Донбасст үүрэг гүйцэтгэх үү

2018-02-21 16:21

БНСУ, АНУ-ын эсрэг ДХБ-д өргөдөл гаргажээ

2018-02-21 16:10

 “Монгол HD” телевизийг “Sky media”, “Univision-ийн хэрэглэгчид нөхөж,ухрааж үзэх боломжүй болов

2018-02-21 15:11

Эмэгтэй уран гулгалтын богино үзүүлбэрт ОХУ-ын Алина Загитова тэргүүллээ

2018-02-21 14:48

Прокурорын орлогч Г.Эрдэнэбат С.Зориг агсны хэрэгтэй холбоотой ноцтой зүйл ярилаа

2018-02-21 13:44

2018 оны анхны IPO болох “ЛэндМН” компанийн хувьцааны захилга эхлэв

2018-02-21 12:59

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг Цэц хэлэлцэнэ

2018-02-21 12:47

Дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүллээ

2018-02-21 12:24

“Оюутны хөгжлийн зээл”-ийг хүүгүй, барьцаагүй олгоно

2018-02-21 12:15

Дэлхийн II дайны үеийн түүхэн ховор зургууд

2018-02-21 11:30

Тавантолгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын 70 хувийг “Марубени”, 30 хувийг “MCS” гаргана

2018-02-21 10:57

Туркийн 17 түшмэл хийлдэг завиар Грек руу зугтжээ

2018-02-21 10:07

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон улсад айлчилж байна

2018-02-21 09:49

Ганц өдөрт гэмт хэргийн шинжтэй 2200 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ

2018-02-21 08:57

Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2018-02-21 08:50

Задгай үзүүлбэрээрээ гайхагдсан Канадын хос алт авлаа

2018-02-20 18:49

Монголын говьд 300 км аялсан Филипс Харрис: Монголын нүүдэлчид гайхамшигтай

2018-02-20 17:59

Баярын өдрүүдэд мотоциклийн ослоор гурван хүн амиа алджээ

2018-02-20 17:48