Дуучин Г.Ариунбаатарт 80 сая, бүжигчин О.Анужинд 30 сая төгрөгийн шагнал олгов

2017-06-23 17:30      ГэрэгМН

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, бүжигчин О.Анужин нарыг хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.

Г.Ариунбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Уэлсийн нийслэл Кардифф хотноо хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “BBC Cardiff singer of the world 2017” уралдаанд тэргүүн байр эзлээд эх орондоо ирсэн.

Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, урлагийн гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг “Монголын тал нутаг” дуугаар энэ том уралдаанаас тэргүүн байрын шагнал авсан нь монгол уран бүтээл дэлхийн энтэй зэрэгцсэнийг бататган харуулж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, соёлын тэргүүний ажилтан О.Анужинд Шанхайн олон улсын балетын наадмын хүрэл медалийн эзэн болсонд мөн баяр хүргэж амжилт хүслээ.

О.Анужингийн амжилт одоогоос 35 жилийн өмнө ардын жүжигчин, зууны манлай бүжигчин Э.Оюуны Японд болсон олон улсын тэмцээний хүрэл медаль авчирсан амжилттай дүйж байгааг салбарынхан уулзалтын үеэр танилцуулж байлаа.

Монгол орноо дэлхийд таниулах бодлогыг соёл урлаг, спортоор дамжуулан хийх нь илүү үр дүнтэй. Иймд Засгийн газар урлаг, спортод амжилт гаргасан залуучуудаа дэмжиж хамтарч ажиллана. “Монголын тал нутаг дуу” маань дэлхийн том тайзнаа дуулагдсан нь монгол хүн монгол бүтээлээрээ дэлхийд өрсөлдсөн анхны тохиолдол боллоо.

Монгол урлаг, соёлоор дамжиж монгол бүтээгдэхүүн, монгол брэнд дэлхийд гарах учиртай гэж Ерөнхий сайд хэлээд Засгийн газраас эдгээр уран бүтээлчдэд олгосон мөнгөн шагналыг гардууллаа.

“Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар танд баяр хүргэж, Монголын үндэсний соёл, Монгол Улсын нэр хүндийг олон улсад таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг тань өндрөөр үнэлж, 80 сая төгрөгийн мөнгөн шагнал олгов” хэмээсэн батламжийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түүнд гардууллаа.

Мөн соёлын тэргүүний ажилтан, балетчин О.Анужинд 30 сая төгрөгийн мөнгөн шагнал олгосныг гэрчлэх батламжийг гардууллаа.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin

amjilt husye.

2017-06-28 11:11    88.202.181.17

Сэтгэгдэл нэмэх

 
Голомт банк

Шинэ мэдээ

Сургууль, цэцэрлэгийн 30 барилгыг ашиглалтад оруулна

2017-07-21 15:04

Горхи-Тэрэлжийн цогцолболрт газар ариун цэврийн цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа

2017-07-21 14:54

Гашуун Сухайтын замаар нэг машин 15 секундэд гарч байна

2017-07-20 13:46

Ж.Мөнхбат: Cүүлийн хэдэн жилд анх удаа төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давлаа

2017-07-20 12:09

Израйлиас орогнол хүссэн монголчууд олширчээ

2017-07-20 11:49

Сайд Д.Оюунхорол “Энигма” ХХК-тай хатуу тэмцэхээ мэдэгдлээ

2017-07-20 10:59

Усэйн Болт ДАШТ-2017-д хоёр төрөлд өрсөлдөнө

2017-07-20 10:56

Улаанбаатарт өдөртөө 27-29 хэм дулаан байна

2017-07-20 09:57

Хөвсгөл нуурт ёс зүйтэй аялах дүрэм хэрэгжиж байна

2017-07-20 08:04

Тусгай хамгаалалттай газрын дарга нар цахимаар шалгалт өгч байна

2017-07-19 18:27

Дагуурын дархан цаазат газрыг Юнеско-ийн дэлхийн байгалийн өвд бүртгэлээ

2017-07-19 18:21

Улс төрд залуу удирдагчтай болох хэрэгтэй гэжээ

2017-07-19 18:16

 Ц.Содномдоржид хүндэтгэл үзүүлэх наадам энэ сарын 27-нд болно

2017-07-19 17:15

М.Энхболд: Есдүгээр сард МАН-ын Бага хурлыг хуралдуулна

2017-07-19 15:57

Ш.Мягмар: Ерөө гол дагуу алт олборлож байсан 15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон

2017-07-19 15:24

Ерөнхийлөгч Х.Баттулга С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татах санал гаргав

2017-07-19 13:59

Ч.Ганхуяг: Мөнгө, эрх мэдэл, төр засгаа ашиглаад ч МАН сонгуульд хол явсангүй

2017-07-19 13:32

Хүмүүнлэгийн тусламжийн цуваа хөдөллөө

2017-07-19 12:37

240 хүүхдийн цэцэрлэг ирэх намар хүүхдүүдээ хүлээж авна

2017-07-19 10:47

Ц.Батбаяр: Эх орноо аврах үйлсэд нэр төртэй оролцож байгаа нутгийн иргэд, холбогдох байгууллагуудад талархал илэрхийлье

2017-07-19 10:39


Голомт