Ченжүүд цементийн үнийг хөөрөгджээ

2017-06-21 10:35      ГэрэгМН

Цемент тонн тутамдаа 80 мянган төгрөгөөр нэмэгдэн 240 мянгад хүрчээ. Ийнхүү бүтээн байгуулалт ид өрнөх үеэр барилгын салбарын компаниудад дарамт болж эхэлжээ. Мөн замын компаниудад ч хүндрэлтэй юм.

Тэгвэл цемент үйлдвэрлэгчдийн зах зээлд нийлүүлэх үнэд өөрчлөлт ороогүй бөгөөд харин ченжүүд эрэлтийг дагуулж энэхүү үнийн өсөлтийг бий болгосон гэж холбогдох яамны зүгээс үзэж байгаа аж.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нэг тонн цементийн үнэ барилгын материалын захуудад 80 орчим мянган төгрөгөөр нэмэгджээ. Үнэ нэмэгдэж, нийлүүлэлт багасахад “Хөтөл”, “Монцемент”, “Мөнхийн баян гал” зэрэг үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаа нөлөөлсөн гэнэ.

Харин өнөөдрөөс цементийн нийлүүлэлт жигдэрч байгаа учраас үнийн хувьд тогтвортой болох боломж бүрдэнэ гэж албаны хүн хэллээ.

Цементийн үнэ тонн тутамдаа нэмэгдсэн шалтгаан нь цементийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн нийлүүлэлт, өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой байсныг Барилга хот байгуулалтын яамны газрын дарга Д.Занабазар тайлбарлалаа. 

Тэрбээр “Хоногт 2000 тонн цемент үйлдвэрлэдэг “Хөтөл”-ийн үйлдвэр цахилгааны хязгаарлалтад өртөж, үйлдвэрлэл нь 2-3 хоног зогссон. Мөн 700-800 тонн цемент үйлдвэрлэдэг “Монцемент” компани өнгөрсөн долоо хоногт Оюутолгой компани руу шууд бүтээгдэхүүнээ нийлүүлж таарсан.

Хятадын хөрөнгө оруулалттай “Мөнхийн баян гал” компанийн тухайд “Хөшиг”-ийн хөндий дэх шинэ нисэх онгоцны буудал руу зам тавихад зориулсан цемент нийлүүлж, зах зээлд нийлүүлдэг хэрэглээний цементээ түр зогсоосон байсан.

Гэхдээ цементийн нийлүүлэлт өнөөдрөөс хэвийн болж, үнэ нь тонн тутамдаа бууж, 180 мянган төгрөг боллоо. Нийлүүлэлтийн хомсдолоос үүссэн цементийн үнийн хөөргөдөл ойрын хугацаанд буурч, 170 орчим мянгад хүрэх таамаг ажиглагдсан. Дээрх гурван компани Улаанбаатарт хоногт 4000 тонн цемент нийлүүлдэг' хэмээсэн.

Цаашид үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн нийлүүлэлтээс үүдэлтэй цементийн үнэ нэмэгдэхгүй гэсэн баталгаа алга. Мөн үйлдвэрүүдэд цементээ нөөцлөх зориулалтын агуулах байдаггүй нь ченжүүд үндэсний үйлдвэрүүдээс цементээ үйлдвэрийн үнээр бөөндөж аваад, компаниудад дамлан зарах байдлыг нэмэгдүүлдэг ажээ.

Ийм тохиолдолд ченжүүдийн үнийг салбарын яам болоод хяналтын байгууллагууд хянаж, барих боломжгүй гэнэ. Монгол Улс 2013-2014 онд буюу хамгийн их бүтээн байгуулалттай байсан тухайн жилд 2.2 сая тонн цемент хэрэглэжээ.

Харин эдүгээ жилд 1.5 сая тонн цемент дотоодын хэрэгцээнд шаардлагатай гэж салбар яам нь тооцоод буй. Цементийн үйлдвэрийг эх орондоо байгуулж, дотоодынхоо цементийн хэрэгцээг хангах зорилготой үйлдвэрүүд шинээр баригдаж, ашиглалтад орсон.

Дотоодын дөрвөн үйлдвэр нийлээд гурван сая тонн цементийг нэг жилд үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. Тиймээс Засгийн газар үндэсний үйлдвэрүүдээ дэмжин, 2015 оны наймдугаар сард тогтоол гаргаж, импортын цементийн тонн тутамд ноогдуулах татварыг 20 хувиар нэмсэн байдаг.

С.Тамир




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 
Голомт банк

Шинэ мэдээ

Сургууль, цэцэрлэгийн 30 барилгыг ашиглалтад оруулна

2017-07-21 15:04

Горхи-Тэрэлжийн цогцолболрт газар ариун цэврийн цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа

2017-07-21 14:54

Гашуун Сухайтын замаар нэг машин 15 секундэд гарч байна

2017-07-20 13:46

Ж.Мөнхбат: Cүүлийн хэдэн жилд анх удаа төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давлаа

2017-07-20 12:09

Израйлиас орогнол хүссэн монголчууд олширчээ

2017-07-20 11:49

Сайд Д.Оюунхорол “Энигма” ХХК-тай хатуу тэмцэхээ мэдэгдлээ

2017-07-20 10:59

Усэйн Болт ДАШТ-2017-д хоёр төрөлд өрсөлдөнө

2017-07-20 10:56

Улаанбаатарт өдөртөө 27-29 хэм дулаан байна

2017-07-20 09:57

Хөвсгөл нуурт ёс зүйтэй аялах дүрэм хэрэгжиж байна

2017-07-20 08:04

Тусгай хамгаалалттай газрын дарга нар цахимаар шалгалт өгч байна

2017-07-19 18:27

Дагуурын дархан цаазат газрыг Юнеско-ийн дэлхийн байгалийн өвд бүртгэлээ

2017-07-19 18:21

Улс төрд залуу удирдагчтай болох хэрэгтэй гэжээ

2017-07-19 18:16

 Ц.Содномдоржид хүндэтгэл үзүүлэх наадам энэ сарын 27-нд болно

2017-07-19 17:15

М.Энхболд: Есдүгээр сард МАН-ын Бага хурлыг хуралдуулна

2017-07-19 15:57

Ш.Мягмар: Ерөө гол дагуу алт олборлож байсан 15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон

2017-07-19 15:24

Ерөнхийлөгч Х.Баттулга С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татах санал гаргав

2017-07-19 13:59

Ч.Ганхуяг: Мөнгө, эрх мэдэл, төр засгаа ашиглаад ч МАН сонгуульд хол явсангүй

2017-07-19 13:32

Хүмүүнлэгийн тусламжийн цуваа хөдөллөө

2017-07-19 12:37

240 хүүхдийн цэцэрлэг ирэх намар хүүхдүүдээ хүлээж авна

2017-07-19 10:47

Ц.Батбаяр: Эх орноо аврах үйлсэд нэр төртэй оролцож байгаа нутгийн иргэд, холбогдох байгууллагуудад талархал илэрхийлье

2017-07-19 10:39


Голомт