В. Путинаас Оросын иргэд онцлон ямар асуудлуудыг сонирхох вэ

2017-06-15 19:05      ГэрэгМН

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин иргэдийнхээ асуултад хариулдаг уламжлалтай. Энэ жил уг марафоныг 15 дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа юм. 

Тэгвэл энэ удаагийн асуулт, хариултад нийгмийн халамж, ОХУ-ын эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой сэдэв зонхилж байгааг Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Песков мэдээллээ.

Эдгээрээс гадна аж үйлдвэр, барилга зэрэг чухал салбарууд, цалин хөлс, орон сууцжуулалт болон эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийн асуулт олон ирж байгаа гэдгийг ч хэллээ.

Гэхдээ ОХУ-ын иргэд олон улсад өрнөж буй асуудалд тийм ч их санаа зовохгүй байгаа нь анзаарагдсан байна. Учир нь хамгийн их яригдах сэдвүүдийн эхний аравт олон улсын асуудал багтаагүй гэнэ.

Мөн Ерөнхийлөгч Владимир Путин асуулт, хариултын тус марафонд маш их ач холбогдол өгч, хувийн бэлтгэлээ хангаж байгааг түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

В.Путин яамд, агентлагийн удирдлагуудтай холбоо барьж, статистик мэдээг шинэчлэх ажлуудыг хүртэл хийлгэсэн байна.

Асуулт, хариултын марафоныг анх 2001 онд зохион байгуулж байсан ба энэ хугацаанд Владимир Путин 2004, 2012 оноос бусад бүх жилд иргэдийнхээ асуултад хариулсан байна.

Харин 2015 онд 3.25 сая асуулт ирж амжилт тогтоож байжээ.

С.Баатар




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08