Монголоос төрсөн хятад тэрбумтан Лим Сим Пау

2017-06-13 13:21      ГэрэгМН

 ЖИНХЭНЭ НЭРЭЭ НУУСАН ХЯТАД ЭР

Одоогоос хэдэн жилийн өмнө Монголын баячуудыг бүү хэл дэлхийд зартай тэрбумтануудыг алмайруулсан хуримын бичлэг Улаанбаатар, Төв, Хөвсгөл аймаг дамнан болсныг тэр бүр олон хүн мэддэггүй.

Нисдэг тэрэг хөлөглөн, Цонжин болдог дахь Чингэсийн хөшөө, 13 дугаар зуунаар аялж, Өмнөговийн Хонгорын элсэнд очиж, Сэнжит цохио, Хөвсгөл далайн эрэгт очиж зургаа авахуулсан.

Нэг бол нисдэг тэрэг хөлөглөж, үгүй бол онгоц түрээсэлж, машинаар явлаа гэхэд зөвхөн феррари машины цуваа л явуулж байсан энэхүү хуримыг бичлэгийг Монголоос төрсөн хятад тэрбумтан Билли Лим хүүдээ зориулан зохион байгуулж байлаа.

Монголчууд хоолныхоо мөнгийг олох гэж гадаад руу явцгаадаг. Хятадаас жаахан бараа зөөж, хэдэн төгрөгийн ашиг олох гэж Эрээн, Бээжин явцгааж, арай мөнгө ихтэй нь Сингапур хүрээд эргэдэг.

Тэгвэл хятадууд Монголд ирснээр тэрбумтан болдог. Үүний нэг жишээ бол Сингапурын иргэн гэх Билли Лим хэмээх хятад эр. Үнэндээ тэр өөрийгөө Билли хэмээн танилцуулдаг ч түүний жинхэн нэр Лим Сим Пау.

Хятадын Зүүн өмнөдөд түгээмэл Лин гэдэг овог Сингапурт Лим болдог аж. Гэхдээ энэ нэрийг Билли тэр бүр ашигладаггүй. Учир нь түүний хамтрагчид ч, өөрөө ч Монголчууд хятадуудад дургүйг сайн мэднэ.

Тиймээс тэр өөрийнхөө нэрийг Европжуулахаар шийдэж Лим Сим Пау нэрээ Билли Лим болгон хувиргаж хүмүүст танилцуулдаг. Гэнэн тэнэг хэрнээ хятадуудад дургүй монголчуудад Лим Сим Пау гэж өөрийгөө танилцуулснаас Билли гэж танилцуулсан нь дээр гэдгийг тэр сайн мэдэж байгаа.

ХЯТАД ТЭРБУМТАНЫ БИЗНЕСИЙН ЭХЛЭЛ

Хятадууд “Чи инээмсэглэж чадахгүй бол дэлгүүр ажиллуулах хэрэггүй “ гэж ярьдаг юм гэсэн. Үнэхээр л инээж чадсан нь зах зээл дээр хождог гэдгийг Билли Лим маш сайн мэднэ. Тэрээр одоогоос хорь гаруй жилийн өмнө Сингапурт жижигхэн цахилгаан барааны лангуу нээж, өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж байсан гэдэг. Бараг худалдан авагчгүй, зах зээлд туршлага тун нимгэн Билли Лим тухайн үед бараагаа зарахын тулд юу ч хийхээс буцахгүй байсан гэдэг.

Ядуу тарчиг амьдрал дундаас босч ирсэн залуу 1990 оны эхэн үеэр Монголын ганзагын наймаачидтай тааралдаж, ганц хоёр камер зээлээр өгснөөр Монгол хэмээх гүрний үүд хаалга түүний өмнө бүхлээрээ нээгдэж байгааг тэр өөрөө ч сайн ойлгоогүй байх. Монголын ганзагын наймаачдад жижиг сажиг бараа зээлээр зарж байсныхаа хүчинд тэр 1991 онд Монголд анх хөл тавьжээ. Угаасаа ядуу даржин амьдралдаа дассан байсан хятад эр Монголын эрс тэс хүйтэн цаг агаарт ч амархан дасаж, Хятад хүний овжин ухаанаар Монголд мөнгө унагаж болох асар том боломжтой газар гэдгийг тун хялбархан ойлгож чаджээ.

Энэ нь ч аргагүй. 1990 онд архи бүү хэл талх нь хүртэл картанд орчихсон., толаноор зарагддаг байсан үе. Мөнгөгүй нь ч, мөнгөтэй нь ялгаагүй ганц оймс худалдаж авах гэж эрж хайдаг байсан үе. Гэвч том бизнес хийх мөнгө Биллид ч, өнөөх жижиг сажиг бараа зээлээр авдаг найзад нь ч байсангүй. Гэхдээ л тэр Сингапурт нээсэн барааныхаа лангууг хааж, Монголд суурьшихаар бүр мөсөн иржээ.

5000 КГ БОХИНЫ НАЙМАА

1992 онд Сингапур бохины эсрэг том хууль гаргалаа. Халуун оронд энд тэнд зажилсан бохь хайлж, урсаж, хавийн орчинг бохирдуулах болсон тул ийм хууль гаргасан хэрэг. Гадуур хэн ч бохь зажилж болохгүй. Бохь авахын тулд эмчийн бичгээр зөвхөн эмийн сангаас л авах боломжтой, хатуу хууль. Энэ хууль мөнгө багатай хятад эрд бөөн олз болов.

Шинээр гарсан бохины хуулиас болж хамаг бохио шатаахад бэлэн байсан Сингапурын хужаагаас тэр 5000 кг бохь бараг л зүгээр авчээ. Энэ 5 тонн бохины наймаа түүнд асар их ашиг авчирчээ. Нэгдүгээрт мөнгө. Хоёрдугаарт мөнгөнөөс илүүтэйгээр хууль тогтоол, түүний цоорхойг ашиглаж чадвал юу ч хийж болно гэдгийг сайн ойлгуулсан хэрэг. Үүний зэрэгцээ тэрээр “Сити шоп” нэртэй жижиг шар ТҮЦ ажиллуулж бохь чихэр, бэлгэвч хүртэл зарж эхэлжээ.

Нэг үе Улаанбаатарын гудамжинд арав алхаад л нэг “Сити шоп” нэртэй ТҮЦ-тэй таардаг байсныг дунд үеийнхэн бол сайн мэднэ. Ийнхүү Монголд таван тонн бохио зовлонгүй зарсан хятад эрд илүү олон танил, улс төрийн хүрээнийхэн хэрэгтэй байлаа. Тэднийг олох гэдэг нэг их төвөгтэй байсангүй. Тэрээр “Касабланка” нэртэй зоогийн газар байгуулав. Лаазтай ундаа, лаазтай пиво, хайрцагтай самар, хатуу архи... Ёстой л нөгөө юм үзээгүй Монголын баячууд, сайд дарга нар “Касабланка” руу хуйларч эхэллээ.

1990-ээд оны эхэн үеийн хамгийн том наймаанууд энэ бааранд болж, хамгийн том зодоон энд дэглэгдэж, хамгийн сайхан хүүхнүүд, хамгийн алдартай одууд, хамгийн том дарга нар “Касабланка”-д л цугладаг байлаа. Эндээс Билли Лим өөрийн гэсэн танил талын хүрээг бий болгож, бас хууль судалж, зарим өөрт ашигтай мэдээллүүдийг цуглуулж чаддаг байлаа.

БААРНААС ТОМОРСОН БАЯЧУУД

Бохь зараад, баар байгуулж гайгүй мөнгөтэй болсон Билли Лим асар их мөнгө олох боломжийг олж харав. Энэ бол архи, пивоны наймаа. Гэвч их хэмжээний бараа авах боломж түүнд байсангүй. Тиймээс Сингапураас бараа зээлэх арга хайж эхэлжээ. Сингапурт “Тайгер” шар айрагны үйлдвэр нээгдээд удаагүй байсан учраас Билли Лим тэндээс бараа зээлэх арга хайж байжээ. Тэрээр хятадуудаас пиво зөөж, зарах тун ашигтай бизнест хөл тавив.

“Блейк Морган” нэртэй түүний компани Монголд анх удаа кока кола ундаа тайгер шар айраг зарж, хөнгөхөн хөөрхөн лаазтай ундаа шар айрагт донтогсод хот хөдөөгүй бий болж, Улаанбаатараас шар айраг ачсан машины цуваа 22-ын товчоон дээр бараг л түгжрэл үүсгэж, тус компанийн ачигчид ачааллаа даахгүй ухаан алдан унаж байсан гэдэг. Энэ бол монголчууд жинхэнэ архи пивоны хамааралтай байсан 1990-ээд оны дунд үе. Хоосон ядуу хятад эр хэдхэн жилийн дотор асар их ашиг хийж, өөрийнхөө нэр нөлөөг тэлэхийг оролдож байлаа.

ХУВЬЧЛАЛААС ХАМГИЙН ИХ ХУВЬ ХҮРТСЭН ХЯТАД ЭР

Билли Лимийн хөрөнгө зузаарч эхлэв. Тэрээр Монголын өмч хувьчлалд анхаарч эхэллээ. Түүний анхаарлыг хамгийн их татаж байсан зүйл махны үйлдвэрийн хувьчлал. Монголд хүн өөрийгөө махгүйгээр төсөөлж чадахгүйг сайн мэдэж байсан Лим мах, талхны хувьчлалд оролцохыг хүсч байлаа. 1946 онд нийслэл хотыг мах махан бүтээгдэхүүнээр хангах чиг үүрэгтэй “Боловсон мах комбинат” нэртэйгээр байгуулагдсан энэ үйлдвэрийг тэрээр өөрийнхөө Монгол найзуудын хамтаар тун амархан авч, хувьцааг нь эзэмшдэг болжээ.

Мөн тэрээр Талх чихэр ХК, Баянгол кочид буудлын хувьцааг эзэмшдэг. Энэ хувьцаануудын ард л түүний нөгөө нууцлаад байдаг Лим Сим Пау гэдэг албан ёсны хятад нэр бий. Монголчууд өөртөө ашиг олохын тулд Үндэсний гэгдэх том үйлдвэрүүдийнхээ хувьцааг гадныхантай нийлж авсны нэг жишээ бол энэ.

Эх оронч гэж цээжээ дэлдэж, “Би баялаг бүтээгч, бүтээн байгуулагч” хэмээн өөрсдийгөө рекламдаж яваа том улс төрчийн ард жижигхэн хятад эр нуугдан сууж байгаад Монголын хамгийн том хэрнээ хамгийн хууль бус хувьчлалд оролцож, тэрбумтаан болсон юм. Хүнсний их дэлгүүр нэртэй байсан ХИД-1... Үүний хувьчлал бас л маргаантай болж өнгөрсөн.

Тухайн үед төрийн өмчийн хорооноос дуудлага худалдаагаар зарсан гэх бөгөөд хотын төвд байршилтай, өөрийн гэсэн том эзэмшил газар, их хэмжээний үл хөдлөх хөрөнгө, бараа бүтээгдэхүүнтэй байсан Хүнсний их дэлгүүрийг 212,9 сая төгрөгөөр зарсан гэх мэдээлэл байна. Зайсанд хоёр өрөө байр авах мөнгөөр бүхэл бүтэн Их дэлгүүрийг өөрийн болгосон Билли Лим буюу Лим Сим Пау эндээ сургууль байгуулж.

ЛИМ СИМ ПАУ БУЮУ БИЛЛИГИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬЦАА МОНГОЛ БААТРЫГ ХЯТАДУУДАД ЗАРАХ ХЯТАД УХААН

Одоогоос хоёр жилийн өмнө “Форбс монголиа” сэтгүүлд Билли буюу Лим Син Пау тун дэлгэрэнгүй ярилцлага өгсөн. Тэрээр сэтгүүлчдэд “Цонжин болдогт байлах Чингисийн хөшөө барих нь миний санаа байсан. Нэг удаа найзуудтайгаа амарч яваад Чингисийн том хөшөө барья. Яг энд байгуулья” гэж газрыг хүртэл зааж өгсөн. Энэ хөшөөний зураг төсөл бүгд миний санаа байсан” хэмээн ярьж байсан удаатай. Тэр худлаа яриагүй бололтой. Учир нь тэрээр "Женко тур бюро" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг.

Хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргаж, асар их хөрөнгө босгож чадсан тус компанийн нэг шинэлэг бизнес нь баатрын хөшөө зарах... Чингис хаанаас эхлээд түүний 9 өрлөг, цэргийн жанжнууд, Монголын нууц товчоонд нэр гарсан бүх баатруудыг энд хөшөө болгон зална. Нэртэй баатруудаас гадна нэр нь үлдээгүй, аравт, зуут, мянгат, түмтийн ноёдын хөшөөг бас барина. Гэхдээ хөшөө бүр үнэтэй. Энэ хөшөөнд өөрийнхөө дүр төрх царайг үлдээх сонирхолтой хүмүүс мөнгө төлнө.

Хөшөөнд дүрээ үлдээхийг хүссэн баячууд 5-25 мянган ам.доллар төлөх учиртай. Харин хятадууд бол 50-100 мянган ам.доллар төлдөг юм байна. Энэ зар Монголын төдийгүй хятадын баячуудыйн анхаарлыг татаж эхлээд удаж байна. Захилага ч их орж иржээ. “Макс”-ын Д.Ганбаатар мисс эхнэр Д.Уянгалинхауатайгаа, Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг залуухан гэргийтэйгээ Чингисийн баатар болохоор захиалга өгөөд мөнгөө төлсөн гэнэ. Ялангуяа хятадууд бүр ч их захиалжээ.

Лим Сим Пау одоогоос хоёр жилийн өмнө Сингапураас 30 гаруй том баячуудыг дагуулан ирж, Монголд өндөр зэрэглэлийн тансаг аялал зохион байгуулсан бөгөөд энэ үеэр л гэхэд бүгд нэг нэг баатар болох захиалгаа өгч мөнгөө төлсөн аж. Монгол баатарын нэрийг хятадуудад зарах энэ ажиллагаа тун их амжилттай явагдаж байгаа бөгөөд зөвхөн 2014 онд л гэхэд “Женко тур бюро” ХК нь 2 тэрбум 281 сая төгрөгийн борлуулалтын орлого олжээ.

МОНГОЛООС ТӨРСӨН ХЯТАД ТЭРБУМТАН 255 САЯ АМ.ДОЛЛАРООР ЛИЦЕНЗҮҮДЭЭ ХЯТАДУУДАД ЗАРЖЭЭ

Сүүлийн үед Билли Лим буюу Лим Сим Пау уул уурхайн бизнест ч бас түлхүү оржээ. Тэрээр САМS ХХК, /Central Asian Mine Supplies/ CAML ХХК /Central Asian Mining Logitics/ CAMEX /Central Asian Mineral Exploration/ гэсэн гурван том компанийг хамтрагчидтайгаа цуг эзэмшдэг. САМS ХХК нь уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлдэг бол удаах CAML ХХК нь ажиллах хүчин зуучилдаг аж. Зуучлуулагчдаас хэтэрхий их хөлс авдаг, “Оюу толгой” зэрэг уул уурхайн аваргуудын хятадад ажиллах хүчийг Монголд монополь эрхтэйгээр дангаар зуучилдаг гэгдэн хэвлэлээр шүүмжлэгдэж байсан удаатай.

Төв аймгийн Баян суман дахь Төгрөг нуурын хүрэн нүүрсний, Хэнтийн Өмнөдэлгэрт вольфрам, молибдень, Сэлэнгийн Хүдэрт төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлж байгаа, зохих лицензүүдийг хууль ёсоор эзэмшдэг хэмээн урд нь энэ хятад эр сайтууд дээрээ танилцуулж байлаа. Гэтэл өнөөдөр хүрэн нүүрс, вольфрам, молибдень, төмрийн хүдрийн лицензтэй байсан "Камекс" ХХК Лим Сим Пау-ын охин болон ах дүүс буюу Билли Лимээс өөр хятадуудын гарт очсон байна. Тодруулбал, Хонгконгийн усны барилга байгууламжийн “Ming Hing Waterworks Holdings” компани "Камекс”–ыг 2009 оны 12 дугаар сард гэрээ байгуулан, 2010 оны дундуур 1.9 тэрбум хонгконг доллараар (тухайн үеийн ханшаар 255 сая ам.доллар) худалдаж авч, нэрээ "Mongolian Investment Group” (Mongolian INT) буюу "Монголын хөрөнгө оруулалтын групп" хэмээн өөрчлөөд “оффшор” компани байгуулагчдын диваажин гэгддэг Кэймэний аралд бүртгүүлжээ. Хятад тэрбумтнуудын өмч болсон байгалийн асар их баялаг лиценз нэртэйгээр тэдний гараас гарт дамжин худалдаалагдаж байгаагийн ганцхан жишээ л энэ. Төгрөг нуурын ордын болон бусад лиценз Хонгконгийн компанид очжээ. Ер нь Билли буюу Лим Сим Пау бүх хөрөнгөө оффшор бүсэд байршуулж, татвараас зугатааж яваа нэгэн.

ХЯТАД ТЭРБУМТНЫ ИВЭЭЛД БАГТАЖ, ХЯТАД ЭРЧҮҮДИЙН ӨВӨР ДУЛААЦУУЛСАН ХҮҮХНҮҮД

Билли буюу Лим Сим Паутай холбоотой нэг ноцтой асуудал бий. Энэ бол “хүүхнүүдийн наймаа”. Тэрээр урлаг соёлын алдартай зартай хүүхнүүдээс эхлээд Баянгол зочид буудлын царайлаг нуруулаг зөөгчид, сургуулийнхаа аятайхан хүүхнүүдийг ивээн тэтгэх дэмжих нэрээр Сингапур руу бөөн бөөнөөр нь явуулдаг,

Сентозо арал дээр цугларсан хятад найзуудаа зугаацуулдаг гэсэн мэдээлэл юм. Сингапурт биеэ үнэлэгч Монгол охидын анхдагч нь нэгэн зураач бүсгүй бий. Түүнийг бусад охидууд “Том эгч” гэж дууддаг бөгөөд тэрээр хөл алдаж байгаа охидуудыг энэ зам уруу оруулах ажлыг эхлүүлжээ.

Анх Сингапурын тэрбумтан, Монголд олон жил бизнес хийж байгаа Билли Лим Сим Пау “Том эгч” хэмээхтэй танилцаж хэсэг холбоотой, уулзаж учирдаг байж. Удалгүй Билли Лим нь Сингапурын баян хятадуудад Монгол охин олж өгөх тун ашигтай бизнесийн санаагаа олсон байна. Энэ нь тэрбумтан Билли Лимийн хувьд мөнгөн утгаараа биш бусад баячуудтай бизнес ойлголцолд хүрэхэд нь хэрэгтэй байдаг байна.

Сингапур нь Монголын иргэдэд 1 сарын визгүй тул охидын хувьд ирэн очин байх тохиромжтой нөхцлийг бүрдүүлжээ. Билли Лим охидуудыг Сингапурын төвийн River Valley гудамжинд орших Pacific Mansion барилгын түрээсийн байрнуудад Сингапурт байх хугацаанд нь амьдруулдаг байна. Тэрээр хятад найзуудаасаа гадна Монгол дахь нөлөө бүхий өндөр албан тушаалтнуудыг ч бас Сингапурт урьж зугаацуулах ажил хийдгийг тэнд сурч амьдарч байгаа Монгол оюутнууд анддаггүй болжээ.

Төгсгөлийн оронд...

Ийнхүү монголд өмсөх хувцасгүй шахам, өөрийн гэх хогшил хөрөнгө гэхээр зүйлгүй хоосон ирсэн хятад эр хорин долоон жилийн өмнө тэрбумтан болон хувирчээ. Билли Лим буюу Лим Сим Пау өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт ч гар хөлөө дүрж, хүүхдүүдээ Монголд авчиран өөрийнхөө бизнесийг уламжлуулах, улс төрд өөрийн гэсэн нөлөөгөө тогтоохыг оролдож байна. Монголчууд бөөнөөрөө хорь гаран жил хятадаас оймс гутал зөөгөөд хөлжиж баяжсан нь үгүй. Харин ганц хятад эр Монголд ирж, улс төр бизнест өөрийн гэсэн нөлөөгөө тогтоон тэрбумтан болжээ. Анх бохь зарж хоолныхоо мөнгийг залгуулж байсан энэ хятад эр өнөөдөр 255 сая ам доллароор лиценз зарж, зөвхөн Цонжин болдогт байрлах Чингисийн хөшөөнөөс жилдээ 2,8 тэрбумыг халаасалж, монгол охидыг хятадад аваачин, хятадуудын өврийг дулаацуулж, үүнийхээ шанд бизнесээ цэцэглүүлж байна. Өвдөг цоорхой өмдтэй, өсгий хазгай шаахайтай Монголд ирсэн Лим Сим Паугийн ард Монголын улс төрчид сууж, түүний хэлсэн бүхнийг биелүүлж байна. Баг зүүсэн улс төрчид бохир бизнес бүхний ард бий.

С.Саран




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
durkcgwsxmp

SDFdL7 <a href="http://whgpdhphrxcx.com/">whgpdhphrxcx</a>, [url=http://oswyuinmtgkg.com/]oswyuinmtgkg[/url], [link=http://cunqwhbwpibk.com/]cunqwhbwpibk[/link], http://tauopwvblime.com/

2018-04-16 04:49    5.188.211.13
Монгол

Монголоо худалдан байж баяжсан ийм муу хятаджсан ерөнхийлөгчөөр улсаа заруулах уу монголчуудаа .Баг зүүсэн хятад бодолтой новш байна энэ Х.Баттулга .

2018-03-30 15:05    202.21.113.146
unen nuur tsaraig ni il garvaa ho

Yag l unen nuuriig ni ilchilsen barimttai niitgel yum aa. End ih emzegleh hereggui . Zarim humuus ene yas unend emzeglj baij boloh. Er ni unen ug helsen hund humuus muu baidag bizdee. Hudlaa jijiglesen bashir argaar huuhed zaluusiig huurch tolgoig ni ugaaj,hoo=nogiin hoolnii mongoor sanalaa hudaldsan zaluust l unshuulj yamar geech eh oronch erd sanaalaa ogchihov gej bodogduulah tsag bolson. Henii uhuulga,yataglagaar yamar udam sudarhai huniig undsen huulia ereetseergui zorchin baij muujlav daa.Yamarch garal uusemtei baisan Miegombo guai bol mongol ulsiig hogjuuleh, zaluusiig ni gegeeruuleh ajild nasaaraa zutgesen gaviyatai hun mon. Yamarch l baisan bohiin zasuul, delguuriin hudagch 2-oos heden huvi iluu buteeltei ueiin ued dursagdah buteeltei hun. Delguuriin hudaldagch bol ene nasand ner ni tsoohon hunii hureen l yaridah ,bohiin zasuul 2 ch yalgaagui . Hoer deh ue ni amidarliin zamnalaa hugaigaar ehelsen hun dee . Onoodor ch hudalch, hulgaichaaraa l duuduul yavaa sh dee. Onoodor ter saihan sentiid jijigdeed l baigaa shuu.

2018-01-29 17:10    124.126.2.247
unen nuur tsaraig ni il garvaa ho

Yag l unen nuuriig ni ilchilsen barimttai niitgel yum aa. End ih emzegleh hereggui . Zarim humuus ene yas unend emzeglj baij boloh. Er ni unen ug helsen hund humuus muu baidag bizdee. Hudlaa jijiglesen bashir argaar huuhed zaluusiig huurch tolgoig ni ugaaj,hoo=nogiin hoolnii mongoor sanalaa hudaldsan zaluust l unshuulj yamar geech eh oronch erd sanaalaa ogchihov gej bodogduulah tsag bolson. Henii uhuulga,yataglagaar yamar udam sudarhai huniig undsen huulia ereetseergui zorchin baij muujlav daa.Yamarch garal uusemtei baisan Miegombo guai bol mongol ulsiig hogjuuleh, zaluusiig ni gegeeruuleh ajild nasaaraa zutgesen gaviyatai hun mon. Yamarch l baisan bohiin zasuul, delguuriin hudagch 2-oos heden huvi iluu buteeltei ueiin ued dursagdah buteeltei hun. Delguuriin hudaldagch bol ene nasand ner ni tsoohon hunii hureen l yaridah ,bohiin zasuul 2 ch yalgaagui . Hoer deh ue ni amidarliin zamnalaa hugaigaar ehelsen hun dee . Onoodor ch hudalch, hulgaichaaraa l duuduul yavaa sh dee. Onoodor ter saihan sentiid jijigdeed l baigaa shuu.

2018-01-29 17:10    124.126.2.247
esizobky

PF2O4a <a href="http://iaipwpkbfwdz.com/">iaipwpkbfwdz</a>, [url=http://gcnnvuitgrgi.com/]gcnnvuitgrgi[/url], [link=http://kuqfbhjmdlog.com/]kuqfbhjmdlog[/link], http://tiniuzpyurdd.com/

2017-10-25 01:27    5.188.211.14
qlhuaqvrbsz

cmLANo <a href="http://ubvkqwmsfqcm.com/">ubvkqwmsfqcm</a>, [url=http://nngvxkslayvf.com/]nngvxkslayvf[/url], [link=http://eibnlivfawne.com/]eibnlivfawne[/link], http://pabzmlvqzcri.com/

2017-10-25 00:57    5.188.211.13
hmewpypib

ESZC26 <a href="http://acvpcpaexebt.com/">acvpcpaexebt</a>, [url=http://nljsexaebizl.com/]nljsexaebizl[/url], [link=http://qjvromjsnmwi.com/]qjvromjsnmwi[/link], http://tuqcrzhrvmsd.com/

2017-10-24 23:41    5.188.211.14
ykhetn

aEmQoA <a href="http://dkwmcsabhcti.com/">dkwmcsabhcti</a>, [url=http://ckekddcuqrtb.com/]ckekddcuqrtb[/url], [link=http://vkqijseezcqn.com/]vkqijseezcqn[/link], http://yewusezshszj.com/

2017-10-24 21:55    5.188.211.14
JimmiNi

cdnvVj http://www.FyLitCl7Pf7ojQdDUOLQOuaxTXbj5iNG.com

2017-10-24 01:00    5.188.211.35
Bernardhef

PRODUCT # 1 di ingrandimento del pene in un mese! http://bit.ly/2trQMiI vostro pene crescere ed espandersi. http://bit.ly/2v4tHEI <a href=http://bit.ly/2trQMiI>aumentera membro in ambiente home video</a>

2017-07-27 04:01    185.104.187.60
Bernardhef

<a href=http://cplccp.ru/dH4N>Afrodisiaco istantanea per le donne</a>

2017-07-25 12:07    185.93.182.148
Bernardhef

Martello di Thor - una nuova emozione nel sesso http://bit.ly/2u1w8rC

2017-07-24 19:51    176.10.115.149
Bernardhef

<a href=http://cplccp.ru/dH4N>Afrodisiaco istantanea per le donne</a>

2017-07-24 14:56    176.10.115.149
Bernardhef

Martello di Thor - una nuova emozione nel sesso http://bit.ly/2u1w8rC

2017-07-23 21:26    185.195.17.227
eegii

bi ug ni battulgiig ovoo yum hiichih hun gej demjdeg baisan yum hanaj tsadahaa medehee baisan berd yumaa.sanalaa ogchih hun algaa bi sanalaa ogohgui taniig ch bas bitgii ogoorei gej urialj baina.

2017-06-22 11:24    103.242.47.90
Baagii

Genko bish l bol negee 2 ni hamaagui ee ter 2 oos odoogiin zasgiin erh barij bgaa taliig songood ene 4 jiliig itgeed neg uzvel yaasiim be muu muuhaigaar ni heluulsen ch arai l uls ter d tulhtai tushigtei nam ni MAN shuu chadahgui bol 20 onoos archih heregtei. Eer shine huchniig songotsgooyooo

2017-06-21 07:00    202.21.124.131
Mongol ylna

Ene comment bichij bga hvmvvsin ip hayg ni 7 hvn l iim yum biched bhin ydahda 3 4 com tavichaad ip haygaa nuugaa ch zahialgatai medeelel b.a

2017-06-21 01:35    202.70.46.208
зочин

Баттулгын үнэн нүүр царай ... Энэ хужаад ямар буруу байхав дээ Мөнгө олох гэсэн хүн л бна

2017-06-20 18:34    202.180.220.35
зочин

Баттулгын үнэн нүүр царай ... Энэ хужаад ямар буруу байхав дээ Мөнгө олох гэсэн хүн..

2017-06-20 18:33    202.180.220.35
зочин

Баттулгын үнэн нүүр царай ... Энэ хужаад ямар буруу байхав дээ Мөнгө олох гэсэн хүн.. Баттулга л харин улсаа хятадуудад зарж мөнгөжсөн мөртлөө нээх гамгүй хүн шиг ярьдаг арчаагүй эр

2017-06-20 14:44    202.180.220.35
Найз нь шүү дээ

Энэ олон жил нөхөрлөөд, зовсон ч жаргасан ч найзлаад явж байсан хүмүүс Талх гуай шиг хүмүүст л сонин харагдаж дээ. Х.Баттулгыг ганзагын наймаачин байхад л баян байсан синга найз нь л байна. Монголд нэг андынхаа бизнест оролцсон нь мэдээж, ашиг олж байгаа нь ч ойлгомжтой. Харин та энэ хугацаанд МАНгаруудын мафийн толгойлогчоо харж амаа ангайж горьдож хэвтсэнээс өөр юу хийсэн бэ? М.Энхболд хятад эзэнтэй, С.Ганбаатар солонгос эзэнтэйн хажууд энэ юу ч биш.

2017-06-19 09:34    66.181.170.110
zochin

Citi shar taxi bas baina. Battulgiin nertei buh businessiig ene hujaa l xiideg. Mongoliin bayalgiig Jenco Battulgatai xuvaaj idej baigaa hujaa!

2017-06-18 16:40    103.26.194.149
zochin

jenko huuhed har tamniar ard tumnii huuhdiig horduulaad bhad etsgiig ni songono geed yavaad bgaa humuusiig oilgohgui yum ymarch bolobsrolgui yumnuud

2017-06-18 11:24    66.181.188.213
зочин

Энд тэр Ганхуяг ямар хамаа байнаа Урд шар сонины нэгээс уншиж байсан материал байх шиг байна жаахан өөрчилсөн байж магадгүй Сонгуулын хувьд чимээгүйхэн(хэрэлдэхгүй) байж байгаад өөр өөрийнхөөрөө дугуйл! Женко гарвал мөнгө өгнө гэж гарын үсэг зуруулаж явна гэсэн тэгвэл хэн дугуйлхав. Одоо өгвөл би ч дугуйлана

2017-06-18 10:18    202.21.108.138
...

АРД санхүүгийн нэгдэлийн ард Ганхуяг үнэхээр улс төрд орж лидер болох гээд байгаа юм бол, өөрөө чаддаг юм бол гарч ир л дээ. МАН-ын бохир мөнгийг угааж, тодорхой санхүүжилт хийж байгаа биз дээ. Тиймдээ ч ТАЛХ хоч авсан. Хувь хүн нь өөрөө улс төрч биш л дээ, чадахгүй. Улс төрч хүн сургууль, санхүүчаас бус зүгээр л төрөлхийн төрдөг юм. Ганхуягт тийм зан чанар байхгүй, натур нь биш. Ингэж бичлээ гээд том ах чинь Ерөнхийлөгч болъё гэж бодоход чамд юу ч өгөхгүй. Тийм сайн байсан бол нам чинь ялахад хувь хүртэх чинь яасан юм. Тийм чадалтай санхүүч юм бол наад бичээд байгаа хүнийхээ оронд өөрөө тэр бумтан, султан болох чинь яасан юм. Наана чинь нэг зүйл дутуу байна 17 чингэлэг спирт гээд бич дээ, бич цааш нь... Хэзээний юу нь ч мэдэгдэхгүй юм бичиж явах юм, амьдрал өөр байлаа бүгд амьдрахын тулд бизнес хийж байлаа, харин ч наад хүний чинь бизнес цагаан мөртэй юм биш үү, битгий атаарх. Ганхуягийг судалбал бас л юм гарч л таараа. Зүйл анги нь олдож л таараа. Мэлийсэн махан толгой, газрын панзчин, зангарагтай сэтгэж бодож чадахгүй Энхболд биш МОНГОЛ ЯЛНА.

2017-06-17 19:14    59.153.112.20
Хх

Энэ хүнтэй Сингапорт дайралдаж байсан.монголоор сайн байна уу гэж мэндлээд найрсаг хандаж байхад нь гайхаад яасан монгол хүнтэй ижилхэн юм бэ гэж бодож байлаа..ийм тэрбумтан гэж мэдээгүй.

2017-06-17 00:03    103.212.116.252
Henii zahialgaar bichsen medeelel ve

teneg hogiin yum bichdiin

2017-06-16 21:27    219.75.22.117
bataa

1990eed onii ued billy gedeg bayan hujaa bdag ged humuus ih yaridag bsandaa, gencogiin biznes hamtragch bsaniig n medsengui

2017-06-16 17:47    202.179.26.217
Hutsvaa

Bodit barimttai yum neg ch alga. Ter bichsen yrisan bichleg site iig n bugdiig olood tavichihaad, duraaraa chalchitsgaa

2017-06-15 21:36    162.211.125.54
zochin

ямар ч байсан Ганбаатарыг сонгосон нь зөв, хятадын гар хөл болсон хүнээр яах билээ дээ, Монголчууд монгол хүнээ өөд татдаг болоосой доо, гадны хүнийг дэмжиж давраасан нь бидний буруу шүү дээ, Хятадад Монгол хүн ингэж тэрбумтан болох уу ёстой лөөлөө байлгүй, яана даа миний Монгол улсыг зөв удирдаж авч явах шударга аавын хүү хэзээ төрөх болоо

2017-06-15 16:28    202.131.236.250
Zochin

Odoo yaay gehevdee uursduu mongoldoo hurungu oruulaad mongoloo surtalchlah yum hiij chadaagui, gadnii hunii hiisen yumiig shuumjleed hoorondoo alaltsaad yaduuuraad suugaad baijdee, ter hooronduur nuguu hyalar nudet ni hamag gazar ih ernooo zaraad taarah biz.

2017-06-15 15:31    202.131.235.234
Zochin

Би Баттулгыг нарийн цагирагаас хойш дэмждэг байлаа. Тэгсэн арай биш ээ. Энэ хүнийг сонгож болохгүй олон шалтгаан байна. Зүсээ нуусан эх оронч шүү. Сонгуульд бол Баттулга л биш байвал бусад нь яахав

2017-06-15 12:38    65.49.68.192
Unen

Ene towarishtai Jenko bas l holbootoi yum baina shuu ! Neg yosondoo bugsiig ni dolooj yavdag yum baina ! Tsunjin boldogoos 2.5 ter bum huvitsaa avdag deer ni ord gazariin litsenz zardag, Mongol-n mini saihan ohiduud-g edelj zarj dandaa buruu gariin zuil hiisen hujaa baina daa !

2017-06-15 09:20    66.181.177.239
Gandi

Jenco goor damjuulaad hyatadtai holboj toriin ajliig hiiltseh hun gedeg ni todorhoi bna ...

2017-06-15 08:29    50.242.241.241
Loool

Iim l bnashude!!!talh chiher max impeks tsonjin ntr geed bugd ene hyatadiinh bish ch gsen jenkotoi adilhan huvi ezemshdeg um bna bugdend ni!!! Er ni bol ertnees jenkotoi hamtarsan biznesiin hamtragch ni. Jenko tiim boginohon hugstsaand umch huvichlalaar tegej ih hurungu dangaar gargaad huvichilj avaad baij chadahgui hed heden mungutei huntei hamtrah ni oilgomjtoi tednii hamgiin mungutei odoo boltol hamtarch yavaa gar bol ene baachka umaa nvdee neetsgee Mongol yalna bishee!!! Jenko bol hudlaa eh oronch hujaa mujaa ntr gesen buh zuiliig biznesiin nudeer hardagl negen. Eurunhiilugch bolood uurtuu ashigtai baidlaar bugdiig hiine MANiig shantaajilj byaluunaas hurtehee l bodno. Eurunhiilugch bolood avilgalchdiin shorond hiigeed bugdiig ni barij horiod umchiig ni huraagaad gazriin baylaguudaa ulsdaa 100huvi butsaaj avaad, heden aj ahuin negjuudeer ulsaas zeelsen uriig ni tuluulchixvrl yostoi gaihaya!!! Mongol parlamentin zasaglaltai uls eurunhiilugchid tiim erh medel bhgui. Harine ATG shuuh prokuror shantaajilj uuruu huvi hurteh, uuriinhu companyniudad hvv bagatai zeel avah litsenz tender enee teree geed tiim um hiichix erh medel bol hangalttai baiga

2017-06-15 05:18    202.9.42.227
Zochin

Bayrlalaa battulgagiig songoloo uur ym bna uu

2017-06-15 01:23    202.9.43.82
Zochin

Ganhuyg uudgui hudaldagch novsh

2017-06-15 01:17    202.9.43.82
Zochin

Ganhuyg uudgui hudaldagch novsh

2017-06-15 01:17    202.9.43.82
Zochin

Yah argagvi vnen medeelel bns mongotei hunii omno yu ch hiihees butsahgvi battulga gej hudlaa,eh oronch ene hujaagiin mongoor mongolchuudaa tsusaar uiluulj ugaadsaar hoollij bgaa novsh

2017-06-14 23:59    66.181.180.198
Mgl

Genco novshiig alval taarna

2017-06-14 23:42    66.181.160.119
Genen bid

Tui chort. Bid odoo yaj uls shig uls baih yum bee.arga bna uu

2017-06-14 23:17    202.9.40.173
Genen bid

Tui chort

2017-06-14 23:16    202.9.40.173
Зочин

Х.Баттулгад мөнгөтэй л хүмүүс атархдаг бол тэр олон компаний ажилчид тамирчид зураачид жирийн малчид тариаланчид дэмжих нь дамжиггүй. тэдэнд атаархах шалтгаан байхгүй

2017-06-14 22:13    66.181.160.10
Зочин

Үнэн байхаа би Ганбаатрыг сонгоноо арай л нэр цэвэр ичих булчирхайтай хүн

2017-06-14 21:47    202.70.46.217
Agvaan

Umhii amtai hujaagiin hamsaatan bolj mungu l olj bval mongol ornoo eh nutgaa ems ohidoo ali oligtoi vildwer obiektuudig hudaldaad hudaldasd huvaaj ezemsherd yu ch gvi bolgoj dee huurhii. vhsenii chini mongol yalna gej novsh

2017-06-14 21:12    66.181.187.120
Galaa

Aimaar nuhur bna mongol gesen bvhniig hujaad ugsun hun erunhiilugch boloh gd ulairaad har tsoohor danjaad shig deeltei goy saihan ugee mongol yala r suungutuj yarisaar hulihdsaar yawna.

2017-06-14 20:53    66.181.187.120
Zochin

Himuusee unen hidaliigin sain sudalj harj baij itgeerei dee delhii dahind Genko nertei olon kompani bdag bh shuu

2017-06-14 20:12    66.181.160.81
huu

chingis haanii hoshoog battulga hiigeegui boil bna uu

2017-06-14 19:04    66.181.160.97
aagii

unen uu

2017-06-14 18:44    66.181.160.97
АЛУУРЧИН ЭЭЖ

БАТТУГАЛ ЭНЭ ХУЖАА ХОЁР НИЙЛЭЭД САМАРСАН

2017-06-14 15:39    49.0.214.36
100% unen shuu dee

eniig hudlaa gej bgaa suganuudad helehed...Unen ymiig sonsmoorgui itgemeergui bn uu? gevch daravch daraina bulavch bultaina gej unen ymdaa...

2017-06-14 13:39    59.153.115.238
зочин

ардчилал буруу замаар явах аюултай юм аа

2017-06-14 13:31    66.181.160.28
зочин

ардчилал буруу замаар явах аюултай юм аа

2017-06-14 13:31    66.181.160.28
зочин

ардчилал буруу замаар явах аюултай юм аа

2017-06-14 13:31    66.181.160.28
irgen

yaaah argagui ynen l bna ldaaa teged byh barimt ni ganhuygt bgaa gesen er ni l ynen bh l daa black morgan geed company arhi beeriig 1 heseg aimar zardag bsan daaaa. enees oor zondoo ym bdag bhoooooo.

2017-06-14 13:35    202.179.26.135
Соок

Загатнасан газар маажлаа даа. Энэ бол яах аргаггүй үнэн мэдээ байна.

2017-06-14 12:32    202.179.24.243
Zochin

Tertee tergvi turiin tolgoid chini neg hujaa garch terbumtan bolchood odoo bvvr davraad haan boloh geed yvj bgag medej bga bizde ganhuyag ylgaagui gar hulni bga bizdee

2017-06-14 11:34    112.72.11.105
ХАЛАГ

Мөнгө дагаж-муу бүхэн ундардаг... хайран газар шороо, эмс охид, идэж уулгасан хөрөнгө минь.... Энд ГАНХУЯГ руу дайрч, хамгаалан бичигч нар бол бялуу горилогч нар нь байгаа, урвагч нар тэгэхээс ч яахав дээ...

2017-06-14 11:24    180.149.98.82
ХАЛАГ

Мөнгө дагаж-муу бүхэн ундардаг... хайран газар шороо, эмс охид, идэж уулгасан хөрөнгө минь.... Энд ГАНХУЯГ руу дайрч, хамгаалан бичигч нар бол бялуу горилогч нар нь байгаа, урвагч нар тэгэхээс ч яахав дээ...

2017-06-14 11:24    180.149.98.82
иргэн

Том үйл явц, хэрэг нэгэнт болчихжээ. ЧАДАЖ БАЙГАА ЭНЭ ХҮНД АТААРАХМААР Ч ЮМ ДАА. Харин энэ хүнд эхнээс нь гар хөл болж замыг нь засалцаж, хуваалцдаг хүн нь БАТТУЛГА л юм байна шүү дээ. Түүний хийсэн, санаачилсан бүгдийг минийх гээд л... Тэгээд одоо юун ХЯТАД хүнийг муулах вэ???

2017-06-14 11:08    180.149.98.82
Zochin

Bi huuhed bhdaa ednii kasablankad zuugch hiij bsiin battulga ene nuhurtei uulzah bolgondoo tevreldej uulzdag bj bilee

2017-06-14 11:00    103.229.123.185
999

Худлаа шаагаал, Гоё зохиол байна.

2017-06-14 11:09    74.82.35.53
ха ха

МАНгарууд шээс алдаж байна да

2017-06-14 10:18    66.181.165.203
саран очир м

хөмч хувьчилалаар энэ хятадад хятадын мөнгөөр нь мах камфинат баянгол зочид буудал талх чихэрийг Баттулга зуучилж авч өгөөд хувь эзэмшхээс гадна энэ хятадын мөнгөөр цонжин болдог 13 рзуун цогцолбор зэрэг ажлуудыг хийсэн тухай урьд нь ч уншиж байсан одоо үнэн гэдэгт итгэлтэй байдаг наймаачины хувьд хөрөнгө олсон Баттулгын буруу биш энийгээ сонгуулиар өөраө хийсэн босогсон юмны цаад учир мэдэхгүй хүүхэд залуучууад оылгуулж тархиыг нь угааж өрсөлдөгчөө хятадаар нь дуудаж хэт муулах алаан хядаанаар айлгах нь ЕРӨНХИЙЛАГЧӨД өрсөлдөж байгаа хүнд багаар хэлвэл ёс зүйгүй явдал шулуухан хэлвэл гэмт хэрэг юм

2017-06-14 04:23    202.179.31.118
do

Ene buhniig Ganbaatar l tsegtselj tseg tabina

2017-06-14 09:40    139.5.217.55
шударга

Баттулга энэ хужаа евген 2

2017-06-14 09:29    59.153.112.127
Enhee

Davarsan umhii hujaa ve hyatad hun harhaar ugaasa uur hured bdgin manaihan archaguI yuma

2017-06-14 08:57    202.9.41.128
Zochin

Budg mungugui bsan ued uunees uur garts bgaagui. Yamar ch niigem sain muu yumiig tuulj bj tseversgdeg. Odoo harin tegtsleh tsag ni bolson. Undesnii hurungutengui uls hugjunu gej hezee ch bhgui. Yadaj uuriin garaar yamar neg hemjeend hurungutei bolson bol hulgaigaas hamaagui deer.

2017-06-14 09:10    66.181.180.129
g

mongolchuudiin ym uzeegui arhichin yanhan bdaliig bol sorgog gegch ni ashiglasan bn shu dee

2017-06-14 08:57    202.131.243.190
Erdene

1. SINGA HUN BOL BAIDAG GEHDEE ILEGNII EMCH MONGOLD IRJ BUSSINESS ERHELDEGGUI HUVITSAANII BUSSINESS HIIDEG GESEN. 2. BILLY GEED BAIGAA NER CHIN UGAASAA SINGAPORE HUN BOLGON ENGLISH NERTEI BAIDAG SETGUULZUI GEJ AIHTAR ED SHUU NEG HUN BAIHAD MUSHIGAAD BICHICHDEG TEGLEE GEED BATTULGA TIIM HUN BAIDAGIINMAA GEED ARAAS NI HUUTSULDUHGUI L BHDAA

2017-06-14 08:31    103.229.121.36
Асур

Энэ Синга нөхөр ардчилалын үед байгаагүй бол өөр нэг ирэх л байсан. Энэ бүхэн бидний л буруу!

2017-06-14 08:51    66.249.82.151
тэнэгээ

мөнхтөр нарантуяа чи тэр хөл алдан хужаа нарт биеэ үнэлэгчдийн нэг нь биз дээ, тэгээд яагаад энэ худал юмаа бичиж баярлаа байгаа юм.мантай яагаад сүүжрээд байгаа юм, тэнд бас багзалдах хүн байгаа юм уу

2017-06-14 08:14    103.229.123.28
Hero goor kino hiilgeye.

Hero entertainment aar kino hiilgemeer uym bishuu.

2017-06-14 08:05    118.241.9.18
NARAA

Ali ertnees l Jenkogiin ard.neg singa hujaa bdag geed l bdag. Ene bolj taarlaaldaa. Battulga garval hujaa uvgun garsan ug bolno gesen ug ldee. BOLIIDOO JENKOD UGUHUU

2017-06-14 07:06    66.181.185.159
Talhaa

Sain biznesman bn. Uursduu chadahgui bol yay geh we. 90eed ond Laaztai undaa arch uudag Hun hovor bid mungugui bailaa. Tegj hetruuleed bhdaa yahawdee. Talh avahad hetsuu bsandaa talhaaa. Aav chin naimaa hiigeed tanaih gaigui bsandaa ter ued.

2017-06-14 05:38    49.180.131.88
Би

Уулаасаа монголчууд бие биентэйгээ л уралцаад доош нь татаад байхаас биш, гадны хүмүүсийг яаж байна анзаардаггүй, гадаад хүн болгон мундаг гэж боддог штээ, тэр хооронд нь гадныхан баяжаад амьжчихгүй юу...одоо өөрсдийгөө л буруутга! Монголчуудыг бодоод энэ хүн юу ч хийхгүй шанс алдаад хүлээгээд сууж байх уу? Одоо тэгээд юу гээд байгаа юм???

2017-06-14 04:18    86.23.30.147
Алтан дээр суусан гуйлгачид

Тэгээд энэ хужааг буруутгахуу? Арчаагүй өөрсдийгөө зүхэхүү? Яалтай билээ?

2017-06-14 02:50    122.201.31.79
zochin

Sengapurlu neeree bayngold ajildag oxid garj baisan gedeg shte

2017-06-14 02:57    202.70.46.234
setgel

Ganbaatariig songoyoo

2017-06-14 02:42    202.70.46.234
Mmm

Barag kino hiichmeer yum bishuu

2017-06-14 00:49    103.212.117.120
hmm

Genco gedeg company singapore iihaa geed web site ni hurtel ajildag bsan sayahan. Dotroo uul uurhai tai geed medeelel ni il bsan. Gehdee buh zuil ene hyatad huniih gej arai medsengui

2017-06-14 00:49    103.26.194.102
Зочин

Аймаар байгаа юм шүү ла ла ла

2017-06-14 00:36    59.153.114.158

Сэтгэгдэл нэмэх