Монголыг зорих 10 шалтгаан

2017-06-09 12:41      ГэрэгМН

www.lonelyplanet.com Монголд аялах гайхамшигт 10 шалтгааныг нэрлэжээ. 

LONELYPLANET:  

Дэлхий дээрх хамгийн сүүлийн нүүдэлчин хэв маягийг хадгалж үлдсэн улс орон бол Монгол юм. Чингис хааны үеэс бага зэрэг өөрчлөгдсөн боловч тэртээх 13 дугаар зууны үед эрхэлж байсан аж ахуй, соёл заншлыг одоо ч харж болно. Хүн амын 60-аад хувь нь Улаанбаатарт төвлөрсөн байдаг байна.

АМАР АМГАЛАНГ МЭДРЭХҮЙ

Үзэсгэлэнт, ховсдуулмаар, хязгааргүй орон зай. Дэлхий дээрх хамгийн бага нягтаршилтай улсуудын нэг. Бурхад л энд гольф тоглодог байх даа. Модгүй хэрнээ үүлсийн сүүдрээр хучигдсан уудам ногоон тал туйлын  чимээгүй. Хөх тэнгэрийн орон гэж зүгээр ч нэг нэрлээгүй биз ээ. Нүүж явахад тохиромжтой “гэр” нь улсын уудам нутаг дэвсгэр цагаан цэг мэт харагдана. Наран жаргаж, одод түгэхэд сүүн замын оддоос дутхааргүй олон одод харагдана.

ЧИНГИС ХААНТАЙ УУЛЗАХ 

Их эзэн Богд Чингис хааны нэрээр өнөө үед олон төрлийн сэргээгч ундаа, архи, тамхи, зочид буудлын нэрийг нэрлэх болжээ. "Чингис хаан" нисэх буудалд буумагц түүний 60 метрийн өндөртэй хөшөө танд харагдана. Налайхын ойролцоо Чингис хааны хөшөө мөнгөлөгтөн харагдана.

ӨГЛӨӨНИЙ ЦАЙ ГАЙХАШРУУЛНА

Боодог нь одоо ч хээр явж байгаа малчдын тусгай техниктэйгээр хийж гүйцэтгэдэг эртний хээрийн хоол юм. Ихэвчлэн тарвагыг боодоглох бөгөөд дотор биеийг хүүлэн оронд нь  улайсгасан  чулуугаар дүүргэх ба  их даралттайгаар болгоно. Өглөө бүр галын хэрэггүйгээр нар гэрийн жаврыг үргээнэ. Бас нэгэн хоол нь хорхог бөгөөд энэ нь  ямааг халуун чулууны тусламжтайгаар саванд болгож иддэг хоол юм. 

МОНГОЛ ДАЙЧДЫГ БИШРЭХҮЙ 

Еврази нь 800 жилийн турш Монголын эрхшээлд байсан бөгөөд тэдний дайчдын ур чадвар түүхэнд бичигдсан байна. Зун болгон монголчууд морь уралдаан, барилдах мөн нум сум гэсэн гурван үндсэн спортын төрлөөр уралдаж "Наадам" гэх баярыг тэмдэглэдэг. Арваас доош насны хүүхдүүд 20 км-ын замыг хөндлөн туулж,  бөхчүүд нүүр тулан барилдаж, нум сумчид байгаа онилон мэргэн харваагаар харвадаг. 

ИХ НИЙСЛЭЛТЭЙ ТАНИЛЦАНА 

Улаанбаатар нь өдгөө улсын цорын ганц нийслэл болжээ. Зуны улиралд зочлоход илүү тохиромжтой бөгөөд ихэвчлэн Зөвлөлтийн үеийн барилгууд, гэр хорооллууд мөн гялалзсан Хятад маягийн барилгууд тэнгэр баганадна. Маш сайн үйлчилгээтэй зоогийн газрууд, кашмеран эдлэлүүд, Битлзийн хөшөө, лего тоглоомын дэлгүүрүүд хүртэл байна. Буддын шашныг илтгэх Чойжин ламын сүмийн дотор уран зургууд мөн уртын дуу, бөөгийн бүжиг, уран нугаралтын үзүүлэбэр үзүүлэ Хүүхэд,залуучуудын театр, Түмэн эх чуулгын гайхамшгийг   дурдах нь зүйтэй.

 ХОНИНЫ МАХЫГ АМТЛАХ НЬ

Хот дотор Азийн хоолнуудаас эхсүүлээд  KFC  хүртэл бүх л төрлийн хоолыг идэж сонирхож болох ч хотоос гадна ямаа, хонины сүүгээр зуны цагт хоол хийнэ.  Цагаан идээний улирлыг бараг  “цагаан улирал” гэж болох юм. Монголчууд махны өлсгөлөнгөө буцалгаж, шарж  болгосон хонины махтай нэг ёсны банш буюу бууз, хуушуураар дардаг байна. Сүүг халааснаар бөөгнөрсөн цөцгий буюу өрмийг гаргаж авах бөгөөд Орос талхан дээр зузаан гэгч  тавин иднэ. Мөн сүүгээр   чулуу шиг хатуу, лимон мэт амттай ааруул хийнэ.

ГАЙХАМШИГТ АЯЛАЛ 

Монгол гэрт унтана гэдэг уудам ногоон тал, нүүдэлчин ёс заншлыг мэдэрч үзэх бодитой туршлага болно. Гэвч сүүлийн үед аялал зохион байгуулагчид илүү дээд зэрэглэлийг жуулчдад санал болгох болжээ.  Халуун устай, шинэхэн будагтай орон дээр зузаан сарлагийн ноосон хөнжилтэй, тэр байтугай дотроо саунтай гэрийг санал болгож байна.  

 СҮСЭГ БИШРЭЛЭЭ ОЛЖ АВ

Эрдэнэ зуу хийд нь Монголын буддын байгууламжуудаас чухалд тооцогдох бөгөөд Хархорин нийслэлийн гадаа байгуулагджээ. Монголчуудын эртний шашны төрөл болох бөө мөргөл нь уулс толгодын орой дахь чулуун овоон дээр тахьсан морины гавлын яс, тэнгэрийн тахин шүтсэн өнгөтэй цэнхэр торгон даавуугаар илэрнэ. Монголын хээр нутаг хэдэн хоног өнгөрүүлсний дараа дуусашгүй өргөн уудам ногоон талтай, хэзээ ч өөрчлөгдөдгүй мөнх хөх тэнгэртэй гэдгийг ойлгоно.

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙГ СУДАЛ 


Улсын Говийн хэсэг үлэг гүрвэлийн олдвороор баялаг.

Байгалийн түүхийн музейн ханан дээр 30 см гаруй урттай махир савартай үлэг гүрвэлийн урд хоёр гар хадгалагдан үлдсэнийг өлгөсөн байна.

Тус олдворыг говийн өмнөд хэсгээс 1960-аад онд  олборлосон боловч бүтэн биеийг 2014 хүртэл олоогүй аж. Энэ мэтчилэн Баянзагийн Галт цохионоос хамгийн анхны үлэг гүрвэлийн өндгийг 1920 онд нээн илрүүлж байв.

Эх сурвалж:www.lonelyplanet.com 

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин

Ийм сайхан эх орноороо бахархахгүй байхын аргагүй ээ

2017-06-09 19:05    27.123.214.126

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08