БОАЖЯ Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтарч ажиллана

2017-05-30 15:50      ГэрэгМН

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Ази номхон далайн бүсийг хариуцсан салбарын захирал хатагтай Мариа Нэннэтэй А Мотус, Монгол дахь салбарын захирал Лилжерт Пер, төслийн ажилтан Эмманулэ Мускара нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтөөс болж нутгаа орхин шилжилт хөдөлгөөнд өртөх аюулаас иргэдийг урьдчилан сэргийлэх талаар ярилцаж, цаашид энэ тал дээр хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Ази номхон далайн бүсийг хариуцсан салбарын захирал хатагтай Мариа Нэннэтэй А Мотус “Монголчууд байгалийнхаа араншинг тандаж нүүж ирсэн эртний соёлтой ард түмэн.

Тиймээс миний бие энэхүү ажлыг аваад удаагүй байгаа ч гэсэн Монголд анхаарал хандуулж, та бүхнээс туршлага судлах, хуваалцах үүднээс хүрэлцэн ирээд байна” хэмээсэн юм.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр хэлэхдээ “Монголчууд байгалийнхаа араншинг дагаж нүүдэллэдэг соёл иргэншилтэй хэдий ч сүүлийн үед орон нутагт амжиргааны түвшин, дэд бүтцийн хөгжил сул байгаатай холбоотойгоор хот суурин бараадсан шилжилт хөдөлгөөн ихэссэн. Үүнээс болж хүн амын нягтрал үүсч, агаар, хөрсний бохирдол Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болж хувираад байна.

Шилжилт хөдөлгөөнийг сааруулах, орон нутгийг эзгүйрүүлэхгүйн тулд Засгийн газар 2016-2020 оны мөрийн хөтөлбөртөө орон нутгийг бүсчлэн хөгжүүлэх ажлыг тусгасан. Энэ хүрээнд орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих зэрэг ажлуудыг хийхээр анхааран ажиллаж байгаа.

Мөн малчдын нийгмийн даатгалын асуудал, хол нутагт амьдардаг иргэдэд нэмэгдлийн асуудлыг шийдэх, сургуулиа төгссөн оюутнуудыг орон нутагт нь ажлын байраар хангах нь орон нутгийг эзгүйрүүлэхгүй байх гол хүчин зүйл юм.

Одоогийн байдлаар уур амьсгалын өөрчлөлтөөс болж иргэд нутгаасаа дайжсан асуудал гараагүй ч уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад аюулын харанга дэлдэж байгааг онцлох нь зүйн хэрэг. Судалгаанаас үзэхэд уур амьгалын өөрчлөлтын 53 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэдэг нь тогтоогдсон.

Зөвхөн Монгол Улсад л болдог байгалийн гамшигт үзэгдэл болох ган, зудыг бид олон улсын түвшинд ойлгон таниулж, хүлээн зөвшөөрүүлэх ажлыг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа. Энэ хүрээнд ирэх жил олон улсын томоохон хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар ажиллаж байна” гэв.

Ц.Батбаяр дэд сайдын өгсөн мэдээлэл дээр үндэслэн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагынхан хэд хэдэн чиглэлээр БОАЖЯ-тай хамтарч ажиллах саналтай байгаагаа уулзалтын төгсгөлд илэрхийлж, ажил хэрэг болгох тал дээр анхаарна гэдгээ уламжиллаа.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цагдаа руу буудсан этгээдийг Төв аймагт саатуулжээ

2018-01-22 17:05

"Багахан гамшиг"-т өртөхийн өмнөх 25 зураг

2018-01-22 15:31

Д.Хаянхярваа: Орон сууцжуулах хөтөлбөрт БНСУ-аас авах 500 сая ам.долларыг зарцуулна

2018-01-22 14:51

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан мэдээлэл хийлээ

2018-01-22 14:46

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч нартай уулзлаа

2018-01-22 13:44

Утаагаа санаж дуугарцгаав

2018-01-22 12:51

Германы Социал-Демократ нам Меркелийн Христийн АН-тай хэлэлцээр хийхийг зөвшөөрлөө

2018-01-22 12:41

О.Баасанхүү: Бадарчин баярлах болоогүй, бүртгэлийн асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандана

2018-01-22 12:32

Какүрюү М.Ананд унаагүйгээр ганцаараа башёг тэргүүлж эхэллээ

2018-01-22 12:11

Увс аймагт 9 зорчигчтой Ланд машин мөсөнд цөмөрчээ

2018-01-22 11:25

Сирийг химийн зэвсэг хэрэглэсэн гэж хий буруутгахаасаа өмнө АНУ химийн зэвсгээ бүрэн устга гэв

2018-01-22 11:04

"2018 онд боловсролын салбарт урьд өмнө хийгдэж байгаагүй ихээхэн хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө"

2018-01-22 10:35

‘Рио Тинто'-гийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Монголд иржээ

2018-01-22 09:52

Эрэн сурвалжлагдаж байсан этгээд цагдаагийн алба хаагч руу бууджээ

2018-01-22 09:45

Зүүн Иерусалимыг Палестины нийслэл болгохыг дэмжинэ

2018-01-22 09:37

НӨАТ-ын сугалаанаас 100 сая төгрөгийн нэг азтан тодров

2018-01-22 09:26

Хөлбөмбөгийн хаан Пеле эмнэлэгт хүргэгджээ

2018-01-22 09:20

Ерөнхийлөгчийн тэмцлийн саад санаа, далд дүр зураг

2018-01-22 08:57

Бүх нутгаар хүйтний эрч чангарч Улаанбаатарт 26-28 хэм хүйтэн

2018-01-22 08:52

АНУ-д ажиллах хүчний виз мэдүүлэх монголчуудад нас, хүйс хэлний шалгуур тавихгүй

2018-01-21 12:13