Д.Оюунхорол сайд “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2017-05-26 17:09      ГэрэгМН

Монгол Улсад нутгийн иргэдийн үүсгэл санаачилгад тулгуурлан байгуулагдсан байгаль хамгаалах 1692 нөхөрлөл, түүний 41.3 мянган гишүүнтэй.

Тэд Монгол орны унаган байгаль, тэр дундаа ой, ус, ургамал, ан амьтны нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр нөхөрлөлийг нэгтгэсэн дээвэр байгууллага болох “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний холбоо”-ны Удирдах Зөвлөлийн хурал 2017 оны 5 сарын 22–ны өдөр болжээ.

Хурлаар тус холбооноос өнгөрсөн 4 дүгээр сард Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулсан “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний II чуулган”, “Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2017” болон “Хот орчмын шувуудад үүр бэлэглэе” үзэсгэлэн-худалдаа зэрэг нийгэмд чиглэсэн томоохон үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан талаархи тайланг хэлэлцэж дүгнээд, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлсон байна.

Холбооны Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгчөөр санал нэгтэй сонгогдож, цаашид тус холбоог удирдаж ажиллахаар болжээ.

Д.Оюунхорол сайдын хувьд байгаль хамгаалах нөхөрлөлүүд, нөхөрлөлийн гишүүд болох нутгийн иргэдийн дуу хоолойг төр засаг, бодлого боловсруулж шийдвэр гаргагчдын түвшинд хүргэх чиглэлээр тус холбооноос явуулж буй олон ажлыг, тэр дундаа, байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний чуулганыг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж иржээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08