Хятадыг үзэн ядуулах "Женко" ажиллагаа

2017-05-26 11:42      ГэрэгМН

“Улсаа ч,намаа ч хорлож ирсэн Х.Баттулга эдүгээ хятадыг үзэн ядах давалгаанд дунд сэлж явна” гэвэл огт хатуудсан болохгүй харин ч үнэнд нийцнэ. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших энэ зууртаа ч улсаа  л хорлох элдвийн санаа сэдэж яваа нь Хятадыг үзэн ядуулах их давалгаа юм.

Монголын ард түмэн Хятадыг төдийчинээ үзэн ядна, өрсөлдөгчид нь халтай, өөрт нь ашигтай гэж тооцсон бололтой. Гэвч Төрийн тэргүүн, улсын эв нэгдлийг хангагч, гадаад харилцаанд нэг нүүртэй байх ёстой “нэр дэвшигч”-ийн сэдэх ажил мөн үү?

Сүүлийн үед Хятадыг үзэн ядуулах элдэв зохиомол “хэрэг”, үг яриа сошиалаар эрс идэвхжсэн, түүнд нэр дэвшигч  Х.Баттулга болоод ойр тойрныхон нь өөрсдөө илт оролцож буй нь энэ бүхэн тэндээс эхтэйг илэрхий баталж байгаа юм.

Хятадууд хүүхэд хулгайлах гэлээ, хятадууд хүн хүчиндлээ, хятадууд муухай...бла бла... Монголчуудын түүх байлдан дагууллын түүх. Энэ ч утгаараа хятадуудтай байнга байлдаж ирсэн. Тийм ч  учраас мөнхийн үззэлцэж ирсэн хөрш улсдаа монголчууд  түүхнээсээ таатай хандаж ирээгүй нь үнэн. Гэвч өнөөдөр Хятад, Монгол хоёул НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон улсууд. Ийм байхад бид л өөрсдөө өөдтэй байвал Хятадад эзлэгдэнэ гэж ёстой гонжийн жоо. Гэтэл шинэ цагийн монгол массын сэтгэхүйд хятадуудыг ямар нэг ухамсаргүйгээр үзэн ядах сэтгэлгээг суулгах ажилд өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга оройлон манлайлж оролцсон юм. “Нарийн царигтай төмөр зам тавьбал нэг л өдөр Хятадын цэрэг ороод ирнэ” гэж сайд байхдаа хэлсэн.

Монголын төр өргөн, нарийн царигтай төмөр замын алийг барихаа шийдэх ажлыг баахан гацаасан тэрбээр цэвэр хувийн бизнесийн сонирхлоор ингэж хандаж байсныг санах хүмүүс нь сайн санаж байгаа биз ээ. Үнэндээ Хятад уу, Орос уу, нарийн уу, бүдүүн үү гэдэг “Женко” хэмээх Х.Баттулгын хувьд ердөө бизнес нь тэлэх, эс тэлэхтэй л холбоотой ашиг  сонирхлын асуудал. Гагцхүү Хятадуудыг үзэн ядуулах монголчуудын сэтгэл, сэтгэхүйг дэвэргэж байж өөртөө ашиг хонжоо олохоор байнга санаархаж байгаа нь улсаа ганц сайн чадаж байгаа хэрэг юм.

Хятад цэрэг төмөр замаар орж ирнэ хэмээн дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө ичиж улайтал хэлэхдээ хувийн бизнесийн эрх ашгаа л бодож байсан бол өнөөдөр Төрийн хамгийн өндөр албан тушаалд очихын тулд хятадуудыг үзэн ядах үзлийг зохион байгуулалттай  дэврээж байна.  

Ийм хүн Төрийн тэргүүн,Үндэсний эв нэгдлийн илэрхийлэгч, Улсаа гадаадад төлөөлөх эрх бүхий Монгол хүн байж чадах уу?

Монгол, Хятад мөнхийн хөршүүд. Бид Хятадыг хажуунаасаа хөөж чадахгүй, өөрсдөө нүүж болохгүй. Монголын эдийн засаг,худалдааны хамгийн том түнш. Хятадыг даваад бусад орноос идэх хоол, өмсөх хувцасаа зөөж ирж чадахгүйгээс хойш бид ухаантай байх хэрэгтэй.

Уг нь зүй ёсоор бол ардчилсан орны Ерөнхийлөгчид нэр дэвшигч ардчиллыг дэмжсэн, хүний эрхийг дээдэлсэн, улс түмнээ бодсон ажиллагаа явуулах ёстой юм.

Гэвч “Женко” хэмээх Х.Баттулга...?

Фэйсбүүкийн нэгэн хэрэглэгч “Хөх, шар, хужаа гэж нэгнийхээ өөнтөглөхийн өмнө бүх хүн хөхтний анги, Приматын баг, Хоминидын овогт багтах Хомо сапиенс /Ухаант хүн/ гэсэн нэг л зүйлд багтдаг шүү гэдгийг санаарай” гэжээ.

Юутай ч арай эрүүл, боловсролтой хэсэг Хятадыг үзэн ядах пиарт автахгүйгээ сошиалаар энэ мэтээр илэрхийлж байна.  

Хятадыг үзэн ядуулах “Женко” ажиллагаа яваад байна, учир нь сонгууль болж байна, Х.Баттулга нэр дэвшиж байна. Үүнийг төмөр замаар хятад цэрэг орж ирэх үлгэртэй холбоод ойлгочиход л болж байгаа юм, уг нь.

 

 

 

 

Г.Сартуул 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin

одоо Баттулга юу гэх бол тэгж яриагүй хэлээгүй гэж байх даа өөрийх нь бизнес яаж явдаг юм бол

2017-10-09 10:58    122.201.28.5
Irgen

Onoodor hyatadiin ayulaas Jenkogiin ayul Mongold iluu hortoi bn.

2017-06-23 15:01    66.181.160.116
gh

orgon tsarig mongoliin tsag uurt tohirdoggui

2017-06-20 22:09    66.181.179.71
Баттулга монгол хүн мөн үү

Баттулга өөрөө монгол хүн болох гээд энэ ажлыг хийгээд байгаа юм бишүү. Тэгэхээр өөрийг нь монгол хүн гэхэд эргэлзмээр л байна

2017-06-19 12:27    202.21.117.178
zochin

mongol hun turiin terguun baih ni yu yunaas ch chuhal chu.Battulgiig demjih ni zub.

2017-05-30 16:42    202.131.231.238
Женко одоо болиосой.

Монголд шинэ төмөр зам барьсан бол одоо юу гэж ОУВС гэдгээс гуйгаад арчаагаа алдах вэ дээ. Хүн мэдэхгүй юм шиг л аашилж байна. Үнэндээ Женко бол Монголын хамгийн том хамгийн их худалдан авагчидтай үйлдвэрүүд, буудлыг худалдаж авчихаад татварт юу чөгдөггүй мафи. Гэтэл хараалгаад байдаг нөхдүүд нь Монгол улсад жилд хэдэн 10 хэдэн 100 тэрбумын татвар төлдөг. Женко "оффшор"-т мөнгөө хийдгээс татварт төлдөггүй гэдэг үнэн байх

2017-05-26 17:34    103.212.117.233
irgen

21-r zuun shyy hymyys mini heniig uzen yadah estoi ve ???? Hogjihgui baigaa mongoliin Tor, tord shurgalj zovhon amia bodogchidiig l uzen yadah estoi,,,, 2 horsh haashaach zailahgui, bid ch bas nyyhgui,,,,,nairsag harzaatai baij uls hogjino,,!!!!

2017-05-26 17:34    62.167.114.16
монгол

энэ женко хар хятадаас илүүтэйгээр биднийг хорлож холгох юм яачихсан цайчихсан гар вэ хятадууд хятад ажилчид монголд хэрэггүй л дээ гэхдээ БАТТУЛГА бүр хэрэггүй тэднийг хоёуланг нь үр үндсээр нь монголд зайлуулах хэрэгтэй

2017-05-26 17:05    202.179.27.226
zochin

Turiin tuluu ogtono booj uhene gedeg bolj bna daa End bicheg bui humsuun bichij bui zuiliig harahad bolovsorolgui humuus olonl baigaa bololtoi yumdaa Hoit urd hurshuudteigee nairamdaltai baij uzdee

2017-05-26 16:37    202.179.31.33
ПП

ЖЕНКО АЛТАН НУТГЫН ХҮҮ БАЙНА ЧИ ШҮҮ ХЭН Ч ЧИНИЙ ЭД ХҮРЭХГҮЙ ШҮҮ АМЖИЛТ ЧИ ЕРӨНХИЙЛЭГЧ

2017-05-26 15:55    203.91.115.44
з

Өөрийнхөө 3 үеийн түүхээ гүйцэт мэдэхгүй байж нэг их эрлийз хужаа ярьж үзэн ядсан жаалууд жаахан юм уншиж судлах хэрэгтэй дээ. Ядаж өөрийнхөө 3,4,5 үеийн түүхээ мэдчихээд хадуурмаар байгаа юм даа. 1921 оноос өмнө ч дараа нь ч 500 мянган хүн амаас олон хятад амьдарч байсан улсад хольцгүй цустай хүн олно гэвэл ёстой бухал өвснөөс зүү хайхтай адил байх даа.

2017-05-26 13:56    150.129.141.48
Зочин

Баттулга бол новш. Өөр юу ч биш. Гэхдээ манай МАН-ынханд бас нэг муухай зуршил бий шүү. Сонгууль болоход ялгаагүй АН, МАН бүгд нэгийгээ хужаагаар нь гадуурхах кампани өрнүүлдэг. Ард нь МАН чимээгүй үлддэг. Гэхдээ засаг барих болгонд нь хятад ажилчид Монгол руу цувдаг. Тэгэж болохгүйдээ биш. Тэртэй тэргүй бид их бүтээн байгууллалтыг өөрийн нөөц бололцоогоор дийлэхгүй. Тийм хүний нөөц манайд байхгүй. Тэхээр хужаа нь байна уу, солонгос нь байна уу орж ирэхээс өөр аргагүй. Гол нь сумаа тавиад нумаа нуух л муухай.

2017-05-26 15:49    66.181.178.149
Zochin

Hujaa enhboldiig l gargaj bolohgui shuu

2017-05-26 15:31    80.216.251.131
Хятадыг албал бурхан баярланаа.

Энэ Баттулгатай Баттулгагүй хятадыг монголчууд сайн мэднээ. Өвөрмонгол оо алдлаахүн амий нь хядууллаа . Хужаад уусгалаа уусгассан даа. Өнөөдөр Төвдийг хар шинжаан уйгарыг харцгаа даа. Хятадийн дарлалд яаж зовж байгааг. Мөн ч олон эх орончид хятадуудад алуулсаныг мартвал сөнөнө шүү.

2017-05-26 14:54    66.181.179.178
132678646

za bolio ta nar yum bolgonug jencod xayaglaxaa boli naaduul chin bolson bodit yavdal

2017-05-26 14:29    202.21.100.210
1

яагаад энэ хүний эсрэг ийм заваан худал явуулга бичээд байгаа юм бол. энэ 3 нэр дэвшигчээс энхболд л гэж нэг их цэвэр амьтан. хамгийн аймаар нь байж. нөгөө 2-г бол алах нь э. ямар муухай юм бэ. зүгээр л өрсөлдүүл л дээ.

2017-05-26 14:25    202.70.36.182
зочин

Монгол гэдэг айл хөрштөйгөө муудлаа гээд дургүй гээд нүүчихэж чадахгүйгээс хойш энэ элийрэл балайралаа зогсоо Монголын нүүрс ашигт малтмалыг хэн авч байгаа юм хядадууд хилээ хаахад манай эдийн засаг бүрэн утгаараа дампуурах болно энэ оркуудын тархийг угаахдаа учиртай угаамаар юм

2017-05-26 14:06    202.131.230.162
уцж

зөв ш дээ хятадыг үзэн ядах хэрэгтэй харин баттулгыг дэмжиж болохгүй тэр бол эх оронч биш орос талын хүн . халтмаагийн хүү эрх мэдэлд хүрвэл монгол улс нефтийн үйлдвэртэй болохгүй. бас УЦС тай болохгүй.

2017-05-26 13:59    103.26.192.157
Eegii

Battulgiig 2 garaa urgun baij demjij bn Hytadiig uzen ydah uzliig mash iheer delgeruuleh heregtei

2017-05-26 13:56    85.96.83.125
замын үүд

Хүнийг ингэж гүжирдэхээ зогсоо. Баттулга ийм тэнэг зүйл сэдэх хүн биш. Тэр дэлхийн бүх улс орныг магтаж ч чадна шүүмжилж ч чадна. Түүний цээжинд хэрэв ерөнхийлөгч болчихвол монголоо хөгжүүлэхийн тулд хөрш 2 их гүрнээ яаж панаалдахав гэсэн бизнес ухаан л явж байгаа. Баттулга ийм цаг үед ийм зүйл сэдлээ юу.. айн. тэр тийм тэнэг гар биш.Ингээд байвал женкод л ашигтайгаар эргэнэ. миеэдээ битгий хор тариад бай.

2017-05-26 13:31    66.181.160.35
Зочин

Баттулгыг улс төрөөс, бүүр монголоос зайлуулбал таарна

2017-05-26 13:45    202.179.26.233
зочин

УИХ-ын дарга, ерөнхий сайд болоход саад болоогүй хятадын эрлийз гэдэг үг ерөнхийлөгч болоход саад хийж чадна гэжүү? Орчин цагт цус хамаагүй болсоон. хятадын эрлийз гээд дэлдээд байгаа нөхдүүд өөрсдөө бүгд хятадын эрлийзүүд. Боловсролтой, ёс суртахуунтай зөв удирдвал болоо. Төмөр зам нарийн царигаар барихаар хятадын танк ороод ирнэ гэж байгаа хүний боловсрол ч ёстой мөн дөө. Яг Архангайн танк хүлдэг үйлдлийн ижил давтамж.

2017-05-26 13:27    103.229.123.180
Зочин

Хорвоо ертөнцөд хятад монгол гэсэн 2 хон ард түмэн байдаг бололтой шүү. Хэчнээн хятадад дургүй байлаа гээд тэрнийг нь сонгуулийн сурталчилгаанд ашиглаж, харин нөгөө хэсэг нь энэ үзэл бодлоосоо болж өөрсдийгөө ашиглуулж байгаа нь үнэхээр том тэнэглэл шүү.

2017-05-26 13:27    27.123.214.118
zochin

demjij bna turd mongol tsustai hun heregtei shuu nam bus hunee songoosoi

2017-05-26 13:25    183.81.171.150
Songogch

ha ha Songuuliin Piar sonirholtoi shuu

2017-05-26 12:47    202.70.37.2
Нэг л юманд анхара

Сэтгэгдэл бичиж бгаа хүмүүс нэг л юманд анхаар.Төмөр замаар цэрэг орж ирнэ гэж бизнесээ бодон хуцаж байсан хүн өнөөдөр ийм юм яриад байна.Хятадгүй амьдраад бид хаа хүрэх вэ?Хойд Солонгос шиг амьдрах уу.Өөрсдөө ухаантайхан шиг байж хятадаа зохицуулаад хүн шиг амьдараха бод..

2017-05-26 12:45    103.212.117.233
зочин

Хэвлэл мэдээлэл жаахан үнэ цэнэтэй байж, түмэн олон зөв юм олж уншдаг болмоор байна шүү

2017-05-26 12:44    202.179.8.6
sa

Sartuuliin saraanag ovchin n xodoljee

2017-05-26 12:42    59.153.85.117
zochin

Battulga kazahiin shees. Ganbaatar negriin shees mun baihaa. Ulsuud yariad bna.

2017-05-26 12:40    64.114.70.78
зочин

ЧИНГИС ХААНЫ нэгэн АЛДАРТАЙ ҮГ бүү март. ӨГЛӨӨ БҮР ХЯТАД МӨХӨӨГҮЙ БАЙГААГ өдөр БҮР САНУУЛ гэж. ГҮН УТГАТАЙ ҮГ ДЭ.

2017-05-26 12:41    203.91.118.186
иргэн

Хятадууд САНДАРЧ байгаа биз. ЭНЭ ХҮН ГАРВАЛ МОНГОЛЫН ХЯТАД ажиллагаа нь нурах байлгүй дэ.

2017-05-26 12:39    203.91.118.186
Zochin

Ene xuniig xarluulax gej yasan ix yum xiij bnaa gazriin naimaachin Enkhbold odoo enxiin tsagaan tagtaa bolchixson uu kkkk yalagdchix vii gej ix l aij bx shig

2017-05-26 12:34    203.169.48.142
Зочин

Цөөхөн монголчуудыг хятад, монголоор талцууллаа гээд Хятад, Женко 2 л хожих байх даа,өөр хэн хожихов дээ.хэн_ ч хожихгүй.

2017-05-26 12:30    103.212.117.233
зочин

Баттулагын эсрэг өөр юу сэдэж пиардамаар байна. Сонгуульд ялах вэ гэхээс шээс нь гоочих нь ээ

2017-05-26 12:26    202.9.42.214
hytad bol zailaaaaaa zail

hetaduudiig uzen edahal estoi mongol hun bol

2017-05-26 12:21    124.158.111.17

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

"Aрсенал" Фекирт 60 сая доллар төлөн эгнээндээ нэгтгэхэд бэлэн байна

2017-11-18 16:08

Маргааш хилийн автозамын боомтууд амарна

2017-11-18 13:41

“Fitch”Монголын зээлжих зэрэглэлийг өсгөлөө

2017-11-18 13:32

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим татварыг 35-20 болгон буулгах хууль баталлаа

2017-11-18 12:48

Г.Уянга Ерөнхийлөгчийн зөвлөх болов

2017-11-18 11:39

Хакүхо ганцаараа тэргүүлж эхэллээ

2017-11-18 11:29

Турк, Орос, Иран улсын ерөнхийлөгч нар Сирийн асуудлаар хэлэлцээ хийнэ

2017-11-17 16:38

МАН дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчилнэ

2017-11-17 16:32

Ж.Төмөрсүх: Байгаль хамгаалагчид бидний сэтгэлд эх орноо хамгаалах зорилго үргэлж хадаатай байдаг

2017-11-17 16:19

Шударга ёсыг тогтоож,төрийг мафиас салгах чин зорилгыг нь дэмжиж МАН-ын даргаар У.Хүрэлсүхийг сонгоё

2017-11-17 14:01

АНУ-ын сенат Пентагон /БХЯ/-ы төсвийг 700 тэрбум доллараар баталлаа

2017-11-17 13:21

Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг өргөн барилаа

2017-11-17 13:05

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Сонсголоо хий, төр цэвэршинэ

2017-11-17 12:36

Хакухо башёг унаагүй тэргүүлж байна

2017-11-17 12:28

Хойд Солонгос Аляскт цөмийн цохилт өгөх боломжтой тул бэлтгэхийг зөвлөлөө

2017-11-17 12:03

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа

2017-11-17 11:29

Ухаалаг хот гэж ямар хотыг хэлэх вэ

2017-11-17 11:15

Н.Цэрэнбат: Их хөгжлийн, их орлогын, их ойлголцлын ажлуудыг би хийнэ

2017-11-17 11:03

Дрогба 2018 онд зодог тайлна

2017-11-17 10:13

11 дүгээр сарын 18-ны 24 цагаас өмнө НӨАТ-ын баримтаа бүртгүүлээрэй

2017-11-17 10:07