Төрийн ордны модон хэсгүүд тэр чигээрээ шатаж байжээ

2017-05-25 14:26      ГэрэгМН

 

Төрийн ордон ашиглалтанд ороод өдгөө хагас зуун жилийг ардаа орхисон. Хэрхэн ямар байдлаар төрийн дээд байгууллагын барилга баригдаж байсан талаар түүхэн баримт дэлгэе.

БНМАУ –ын Засгийн газар 1930 онд барьсан хоёр давхар байшинд /одоогийн Боловсролын их сургуулийн төв байрны доод хоёр давхар/ байрлаж байв.

Монгол Улсын Засгийн газрын ордныг Москва хотноо К.Е.Воршиловын үзүүлсэн зургийн дагуу барьжээ. Анхны загварын зургийг Засгийн газрын комисс нягтлан үзээд Монголын нөхцөл байдал, уламжлалд тохируулан зарим өөрчлөлт хийлгэжээ. Үүнд Монгол инженер Б.Мотоо, уран барималчин Чоймбол нар их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэд барилгын хаалга, эмжээр, багана зэрэгт Монгол хэлбэр маяг оруулсан байна.

Ордны барилгын суурийн ажил 1947 оны 4 дүгээр сард эхэлж, Ордны барилгын баруун хэсгийн суурийн ажлыг японы олзлолдсон 300 цэрэг гүйцэтгүүлжээ. Түүний дараагаас засан хүмүүжүүлэх газраас 4000 хоригдлыг гэрээгээр, иргэдээс 400 ажилчдыг хөлсөөр авч ажиллуулж 1948 оны өвөл суурийн ажлыг дуусгасан байна. Ингээд 1949 оны зун тааз нь тавигдаж дууссан  байдаг. Баригдаж байх хугацаандаа Төрийн ордны  барилгын модон хэсгүүд нь шатаж зөвхөн төмөр, туйпуу хэсгүүд нь үлдсэн нь Төрийн ордныг барьж дуусах хугацааг хойш татаж байсан байна.  Үүний дараагаас дотоодын 300, гадаадын 500 хоригдол /орос, хятад, япон/ хөлсний ажилчид 400, бүгд 1200 хүн ажиллаж ордны барилгын ажлыг дуусгасан байдаг аж.

Харин ордны барилгын тоосгыг Улаанхуаран, Ганц худгийн задгай тоосгоны үйлдвэрээс, шохойг Цагаан булгаас, суурийн чулууг Туул голын урд талын араас авч бэлтгэжээ. "Ордны чулуун суурь нь 4 метр зузаан тавигдсан тул ордныг долоон давхар өндөрлөх даацтай, хөрсний усгүй, IY зэргийн хайрган хөрстэй" гэж ахмар барилгачин Д.Жанцансамбуу, Ж.Агваанлувсан нар тодорхойлж байв.

Төрийн ордын шинэ барилга 4 жилд баригдан 1951 онд дуусч ашиглалтад оржээ. Төрийн ордонд Улсын бага хурал, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, зохион зааварлах хэлтэс, хянан шалгах газар, Намын төв хороо, Үнэн сонины газар, Улсын төлөвлөгөөний комисс, Шүүх яам, Хэвлэл утга зохиолыг хянах газар, Зохиолчдын эвлэлийн хороо шинээр нүүн байрлаж байсан гэдэг.

Засгийн газрын ордны урд талын голын хаалгаар ордонд ажиллагсад, ар талын хаалгаар удирдлагууд нэвтэрдэг, тэдний машиныг ордны арканд тавьдаг байв.

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН

ЭНЭ ЯМАР ТЭНЭГ НЬ ИНГЭЖ ГАРЧИГ ӨГДӨГ БАЙНАА.ТӨРИЙН ОРДОНЫ МОДОН ХЭСЭГ ТЭР ЧИГЭЭРЭЭ ШАТАЖ БАЙНА ГЭЖ ОДОО ЦАГ ДЭЭР БИЧЭЭД БАЙХ ЮМ. ӨНГӨРСӨН ЦАГ ДЭЭР МОДОН ХЭСЭГ НЬ ШАТАЖ БАЙЖЭЭ ГЭЖ БИЧИХЭД ЯАНАА?? ОДООНЫ ЭНЭ СЭТГҮҮЛЧИД ХЭЛЗҮЙ, НАЙРУУЛАН БИЧИХ ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ, ЯДАХДАА Л ГЭХЭД ОДОО, ӨНГӨРСӨН, ИРЭЭДҮЙ ГЭСЭН 3 ЦАГ ТӨЛӨВ ӨӨ Ч ЯЛГАЖ ЧАДАХГҮЙ ИЙМ Л ХҮМҮҮС БАЙНА? ИЧМЭЭР ЮМАА ЗАЛУУ.СОМ САЙТАА?????

2017-05-25 17:51    202.179.16.140

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08