“Яг түүн шиг” С.Алимаа хөгжмийн урлагт тэсрэлт хийнэ

2017-05-25 11:14      ГэрэгМН

“Боловсрол” телевизээр гарч буй “Яг түүн шиг” нэвтрүүлэг уран бүтээлчдийг жинхэнэ утгаар нь сорьсон, үзэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн тэсрэлт хийсэн шоу болж байгаа билээ. Тэгвэл энэ жилийн шоунд дуучин, жүжигчин, хөгжимчин гээд урлагийн төлөөлөл бүрээс оролцож буй жинхэн халуун өрсөлдөөнийг харуулж буй гэдгээрээ урд жилийнхээс нэлээд онцлогтой болж байгаа юм.

“Яг түүн шиг” шоуны хамгийн сул оролцогчдын нэг гэгдэж байсан хөгжимчин С.Алимаа өнгөрсөн долоо хоногийн дугаарт хэн гэдгээ харуулж ард иргэдээс ялагчийн үнэлгээг аваад байгаа. Мэдээж хөгжимчин хүн дуулна гэдэг бас чамгүй хэцүү “ажил” гэдгийг ч энэ шоунаас мэдэрсэн үзэгчид өөрсдийн дүгнэлтээ өгөөд байгаа бизээ.

Өдрөөс өдөрт “чангарч” байгаа өрсөлдөгч “Ами” шоуны дараа ч энэ байдлаа алдахгүй гэдгээ хэвлэлд өгсөн саяханы нэгэн ярилцлагадаа дурьджээ. Шоуны дараагаас уран бүтээлийнхээ ажилд идэвхитэй орж, хөгжмийн урлагийг ард иргэддээ хүргэхийн төлөө байна гэдгээ хэлсэн юм. Хөгжим тэр дундаа сонгодог хөгжмийн хаан гэгддэг “Төгөлдөр хуур”-ыг тодорхой хэсэг хүн л сонирходог. Тэгвэл хөгжимчин “Ами” нийт ард түмэндээ хүргэхэд бүхий л чадлаа дайчилна гэдгээ хэллээ.  Ард иргэдээс, үзэгчид юуг хүсч байгааг “Яг түүн шиг ” шоуны тайзнаас мэдэрсэн гэнэ.

Г.Туяа




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх