Ройтерс: Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч үндэсний үзэлтэн

2017-05-19 10:53      ГэрэгМН

-“Ройтерс”  С.Ганбаатарыг олон улсын анд нөхөр гэсэнгүй-


Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарын тухай “Ройтерс” өчигдөр мэдээлээ. Тэд С.Ганбаатарыг олон улсын анд нөхөр гэсэнгүй.

Харин ч сүүлийн хэдэн жил Оюу Толгойн ихээхэн хувийг эзэмшдэг Австралийн “Рио Тинто” компанийн эсрэг нэлээд тэмцсэн хүн гэдгийг нь тодотгон мэдээлэв.

Ийм мэдээллүүд түгэн тархсан нь хөрөнгө оруулагчдын чихэнд таатай сонсогдохгүй байна.

Учир нь тус агентлагийн мэдээгээр С.Ганбаатарыг ҮЭ-ийн удирдагч хэмээн мэдээлсэн нь мөн л байдлыг дордуулж байгаа юм.

Учир нь  барууны эдийн засгийн өндөр хөгжсөн орнуудад компаниуд Үйлдвэрчний эвлэлтэй ая эвээ олох гэж бөөн асуудал үүсдэг.  Тиймээс ч С.Ганбаатарыг ийнхүү онцолсон хэрэг байх.

С.Ганбаатар  “Ройтерс”-ийн бичсэн шиг зөвхөн  2012-2016 онд л Монгол улс болон “Рио Тинто”-гийн хамтын гэрээг эсэргүүцэн Монгол улсад илүү тохиролцоо хэрэгтэй хэмээж байсан хүн биш юм. Харин ч Оюутолгойн гэрээг анх байгуулсан 2009 он, түүнээс ч өмнөх үеэс “Айвенхоу майнз”, “Рио Тинто” компаниудын эсрэг тэмцэж түүгээрээ олны дэмжлэг хүлээн нэг удаа УИХ-д сууж амжсан хүн.

Гишүүн байхдаа Оюутолгойн гэрээг гардаж хийсэн хүмүүсийн нэг болох С.Баярцогттой С.Ганбаатар телевизээр халз мэтгэлцэж байсныг та бид мартаагүй. Тэгэхэд С.Баярцогт   20000 хувьсагчтай бодлогоо бодсоор илүүрхэж байсныг ч бас мартаагүй.

С.Ганбаатарын дүү ч Оюутолгойд ажиллаж байгаад ахдаа нэмэр хамжаа болохоор ажлаасаа гарч тэмцлээ эхэлж байсныг ч мартах эрх алга.

МҮЭ-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүний албыг хаших байхдаа л Оюутолгойн асуудлыг гацаанд оруулахад маш том хувь нэмэр оруулж  байсан С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнээр гадаадад маш том сөрөг дохио болов.

Тэр хэрвээ Ерөнхийлөгч болчихвол Монголд гаднын хөрөнгө оруулалт зогсч, хойд Солонгосын араас орох хаалттай бүс ч болж мэднэ. Та бүхэн нэр дэвшигч С.Ганбаатарын яриаг санаж байгаа бол тэр барууныханд дургүй, ер нь гадныханд бүгдэд дургүй.
Гэтэл Монгол Улс гадныхантай түншилж байж улс шиг хөгжиж, хүн шиг амьдарна.

  

 Г.Сүрэн

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин

Монгол гадныхангүй бие даагаад амьдарч чадна ш дээ. Тансагладаг хүмүүст хэцүү л байх.

2017-06-26 22:31    202.9.40.58
зочин

Олонулсын луйвахрчдын хар Пиар явагдаж л байна. Ийм мэдээллээр луйварчид өөрсдийн эрх эрх ашигаа хамгаалах нь ойлгомжтой шүү дээ

2017-06-22 00:01    66.181.176.221
0001

за больж үз дээ ганбаа ялна

2017-06-19 22:15    103.23.51.4
Zochin

Medeej bidniig zalidaj hudaldaj avahad eh oronch hun saad bolno , ugaas mori unasan tolgoigui hun shig erenhiilegchtei baival tedend iluu ashigtai, teheer muulah yu ch bish, ,songuulahgui baikh bukh argaa hiih ny gartsaagui

2017-05-21 14:45    66.181.178.205
gg

hurungu oruulagch ni tus ulsaa shantaajilj tsuun heden huvi hund hahuuli ugch tur ulsiig ni udirdahiig heldeggui ym odoo bur davaraad Reuters metiin soningoor damjuulj mongoliin ner hundiig unagaj bna

2017-05-19 16:51    49.0.214.14
Зочин

Хөрөнгө оруулалтаар мөнгө орж ирж, тэргээр нь ажлын байр бий болгодог гэдгийг нийтээрээ ойлгоогүй цагт энэ мэтийн галзуугууд газар авсаар л байна.

2017-05-19 11:04    202.55.183.173

Сэтгэгдэл нэмэх

 
Голомт банк

Шинэ мэдээ

Сургууль, цэцэрлэгийн 30 барилгыг ашиглалтад оруулна

2017-07-21 15:04

Горхи-Тэрэлжийн цогцолболрт газар ариун цэврийн цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа

2017-07-21 14:54

Гашуун Сухайтын замаар нэг машин 15 секундэд гарч байна

2017-07-20 13:46

Ж.Мөнхбат: Cүүлийн хэдэн жилд анх удаа төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давлаа

2017-07-20 12:09

Израйлиас орогнол хүссэн монголчууд олширчээ

2017-07-20 11:49

Сайд Д.Оюунхорол “Энигма” ХХК-тай хатуу тэмцэхээ мэдэгдлээ

2017-07-20 10:59

Усэйн Болт ДАШТ-2017-д хоёр төрөлд өрсөлдөнө

2017-07-20 10:56

Улаанбаатарт өдөртөө 27-29 хэм дулаан байна

2017-07-20 09:57

Хөвсгөл нуурт ёс зүйтэй аялах дүрэм хэрэгжиж байна

2017-07-20 08:04

Тусгай хамгаалалттай газрын дарга нар цахимаар шалгалт өгч байна

2017-07-19 18:27

Дагуурын дархан цаазат газрыг Юнеско-ийн дэлхийн байгалийн өвд бүртгэлээ

2017-07-19 18:21

Улс төрд залуу удирдагчтай болох хэрэгтэй гэжээ

2017-07-19 18:16

 Ц.Содномдоржид хүндэтгэл үзүүлэх наадам энэ сарын 27-нд болно

2017-07-19 17:15

М.Энхболд: Есдүгээр сард МАН-ын Бага хурлыг хуралдуулна

2017-07-19 15:57

Ш.Мягмар: Ерөө гол дагуу алт олборлож байсан 15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон

2017-07-19 15:24

Ерөнхийлөгч Х.Баттулга С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татах санал гаргав

2017-07-19 13:59

Ч.Ганхуяг: Мөнгө, эрх мэдэл, төр засгаа ашиглаад ч МАН сонгуульд хол явсангүй

2017-07-19 13:32

Хүмүүнлэгийн тусламжийн цуваа хөдөллөө

2017-07-19 12:37

240 хүүхдийн цэцэрлэг ирэх намар хүүхдүүдээ хүлээж авна

2017-07-19 10:47

Ц.Батбаяр: Эх орноо аврах үйлсэд нэр төртэй оролцож байгаа нутгийн иргэд, холбогдох байгууллагуудад талархал илэрхийлье

2017-07-19 10:39


Голомт