Б.Ганбаяр: Эмэгтэйчүүдийн эмчилгээг  сарын тэмдэг ирсэн өдрөөс эхэлбэл үр дүнтэй

2017-05-18 11:59      ГэрэгМН

 

Эмэгтэйчүүдийн өвчин түүнээс гарах хүндрэлүүдийн талаар “Өргөө” амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б.Ганбаяртай ярилцлаа.

-Эмэгтэйчүүдийн сүүлийн үед ямар өвчнөөр зонхилон эмчид хандаж байна?

-Манай эмэгтэйчүүдийн хувьд үрэвсэлт өвчин маш их байна. Ер нь 10 эмэгтэй тутмын долоо, найм нь үрэвсэлт өвчнөөр өвчилдөг. Манай хүн ам харьцангуй залуу. Өөрөөр хэлбэл нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд ихтэй гэж ойлгож болно.  

Шинж тэмдэг нь мэдэгдэхгүй явдаг хламид өвчин их байна. Сүүлийн үед тэмбүү, заг хүйтэн   илүү тархацтай байгаа нь хүн амын дунд илүү харагдаж байна. Үүнээсээ шалтгаалан өсөлтгүй жирэмслэлт, савны гадуурх жирэмслэлт их болчихлоо.

-Өсөлтгүй жирэмслэлт, савны гадуурх жирэмслэлт  юунаас шалтгаалж байна. Сүүлийн үед л яригдах болсон. Өмнө нь харьцангуй бага байсан ?

-Өсөлтгүй жирэмслэлтийг манайхаас бусад оронд 100 хувь халдвар гэж үздэг. Үүнд зөвхөн бэлгийн замын халдварт өвчин гэхээсээ илүүтэйгээр вирусны,мөөгөнцөрийн гэх мэт олон шалтгаантай.

Вирус гэдэгт энгийн ханиадны вирус хүртэл бидний организмд байдаг. Нэг ёсондоо өсөлтгүй  жирэмслэлт үүсгээд байдаг. Дээр нь бэлгийн замын халдварт өвчин. Үүнд вирус болон бактерууд “хламид” “тэмбүү” “заг хүйтэн” гээд өвчнүүд мөн нөлөөлдөг.

Умайн гадуурх жирэмслэлтийг тайлбарлахад, жирэмслэлт гэдэг нь эр эм бэлгийн эс  гуурсан хоолойгоор умайруу орж ирж түүндээ бэхлэгдэж үр тогтолт үүсдэг. Умайн гадуурх гээд эмгэг нь бага аарцагны хөндийд наалдац үүсгээд явдаг өрөвсөлт өвчин.

Умайн гадуурх жирэмслэлт гэдгийг иргэд умайн гадна талд  гэж ойлгодог. Ерөнхийдөө зөв гэхдээ өндгөвч, үрийн хоолой, умайн буланд жирэмслэх гээд бүгд умайн гадуур гэсэн үг. Умайн гадуурх жирэслэлт ганц бэлгийн замын халдварт өвчнөөс шалтгаалахгүй. Дээр дурьдсанчлан үрэвсэлт өвчнөөс шалтгаална. Доороосоо даарснаас ч хүртэл үрэвсэлт өвчин бий болдог учраас олон шалтгаантай. Үүнийг шинжилгээгээр тогтоодог. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн байнга эмчид хандаж байх нь чухал.

-Өсөлтгүй жирэмслэлт болон савны гадуурх жирэслэлтээс яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Эмэгтэй хүн бэлгийн хавьталд орсон л бол заавал гурван сар тутамд шинжилгээ өгөх хэрэгтэй. РСR гээд шинжилгээ байдаг. Энэ нь бэлгийн замын 10-12 эмгэг үүсгэгчийг илрүүлдэг шинжилгээ. Энэ шинжилгээг өгч, шинжилгээний хариунаас шалтгаалан  цогц  эмчилгээ хийнэ. Ингээд багадаа 3-6 сарын хугацаанд жирэмсэн болохдоо бэлдэх ёстой. Полийн хүчил гээд витамин бий. Үүнийг 3-6 сар ууж ураг бүрэлдэх таатай орчныг бүрдүүлж жирэмсэн болбол харьцангуй үр дүнтэй жирэмслэнэ.

Дээрээс нь тухайн хүн өөрийнхөө бие организмд ямар нэгэн  умайн үйл ажиллагаанд цус  алдалт байна уу. Сарын тэмдэг ямар байдлаар ирж байна. Зовиуртай ирж байгаа эсэх гээд энэ бүхнээ үзүүлж, эмчлэх ёстой. Ер нь эмэгтэйчүүд жирэмслэхэд шүд эрүүл байх ёстой. Хоол боловсруулах эрхтэн эрүүл байх ёстой гэдэг хамгийн наад захын үзүүлэлт. Эрүүл ээжээс л эрүүл хүүхэд төрнө.

- Эмэгтэйчүүд  гадуур  эмчилгээ хийлгээд яваад байдаг. Гэтэл давтах тохиолдол багагүй гардаг. Үүнээс шалтгаалан эмэгтэйчүүдийн дундах өвчлөл их байна уу?

-Бас тэгэж ойлгож болно. Өвчин нь гүйцэд эдгээгүйгээс эргээд сэдэрдэг байдал анзаарагддаг.  Нэг удаагийн антибиотикийн эмчилгээ хийгээд эмэгтэйчүүдийн үрэвсэл  эдгэдэггүй. Энэ өвөрмөц онцлогтой. Эмчилгээг үр дүнтэй болгохын тулд сарын тэмдэг ирсэн өдрөөс эмчилгээгээ эхлэх хэрэгтэй.

Учир нь антибиотик сарын тэмдэг ирсэн үед бага аарцагны хөндий рүү орж үйлчлэл нь илүү өндөр байдаг. Дараагийн сарын тэмдэг ирсэн үед мөн 5-7 хоног эмчилгээгээ үргэлжлүүлнэ. Энэ мэтчилэн 3-4 удаа хийж энэ үрэвсэл  бүрэн  дарагдаж төгс эмчилгээ болно. Мөн эмчилгээнийхээ хажуугаар  гармон тогтворжуулах эм буюу жирэмснээс хамгаалдаг “ярина” –ийн төрлийн  эмүүд байдаг. Жирэмснээс хамгаалдаг эм  мөн биеийн хэвийн циклийг дэмжиж байдаг. Биеийн юмыг хэвийн байдалд ирүүлдэг эм гэж ойлгож болно.

  -Үрэвсэлтэй болчихлоо гэхэд ямар зовиур илрэх вэ?

-Сарын тэмдэг ирэх үед хэвлийн доогуур өвддөг. Бөгс рүү тулж өвдөх, халуурах гээд энэ зовиур илэрсэн үед заавал үзүүлэх хэрэгтэй гэсэн үг. Дээрээс нь ялгадас илүү үнэртэй, өнгө нь өөрчлөгдсөн байвал заавал эмчид хандах хэрэгтэй. Монгол эрс тэс уур амьсгалтай учраас өвөлдөө хөрсөн дээр -40 зундаа +40 хүрдэг. Ийм нөхцөлд хаврын улиралд дархлаа сулардаг. Энэ үед үрэвслээс сэргийлэх хэрэгтэй.

Манай эмэгтэйчүүд дунд байдаг бага аарцагны идээт үрэвсэл гэж өвчин байдаг.  Бусад оронд маш ховор. Монголд болохоор эрс тэс уур амьсгалаас болж  дархлаа суларснаас өвчилдөг.  Энэ эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний хамгийн хүнд нь. Хэрвээ идээ нь буглаад эхэлбэл  өндгөвч, умай үрэвсэж, наалдац үүсэх гээд олон хүндрэл гарч ирдэг.

-Өсөлтгүй эсвэл гадуурх жирэмслэлт болсон хүмүүс дахин давтагдах эрсдэл бий юу?

-Өсөлтгүй жирэмслэлт халдвар авчихсан болохоор дахин давтах магадлалтай. Эмчилгээ сайн хийлгэх хэрэгтэй.  Мөн нэмж хэлэхэд 35- аас дээш настай бол умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээ байнга өгч  байх ёстой. Эрт үед нь оншилбол умайн хүзүүн хавдар 100 хувь эдгэдэг. Оношилгоо эмчилгээ эрт байх тусмаа бүрэн эдгэдэг.

-Эход харуулаад яваад байх тохиолдол байдаг. Эхогоор өвчлөл  бүрэн харагдах уу?

- Анатомын хувьд өөрчлөлт өгөөд эхлэхээр л өндгөвч, умайг эхогоор харна.   Тэрнээс вирусын төрлийн зүйл байвал мазок, PCR гэдэг шинжилгээг өгөх ёстой. Цаад эмгэг үүсгэгч нь юу байна гэдгийг нь гаргаж ирнэ. PCR шинжилгээгээр бактерийг үздэг. Бас TORCH гээд шинжилгээ байдаг. Вирусны гаралтай өвчин дэлгэрэнгүйгээр гараад ирдэг.

Вирусээр өвдсөн бол илүү хоруу чанартай. Тэгэхээр бие организмын дархлаа өндөр байж өвчний вирусыг усгадаг. PCR –ийн шинжилгээгээр илэрч байгаа тохиолдолд түүний эсрэг антибиотикийг л ууна. Харин  ТОRCH-ийн вирус ургийг өсөлтгүй болгодог гол шалтгаан гэсэн үг.  Жишээлбэл, хоолой өвдсөн үед бид эм уугаад нэмэргүй байдаг шүү дээ. Яагаад гэвэл вирусын халдвар учраас. Тиймээс вирусээр өвдсөн тохиолдолд антибиотик уугаад ямар ч нэмэргүй, үр дүнгүй гэсэн үг .

-Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд эхчүүд өөр юунд анхаарах ёстой вэ?

-Мэдээж эрүүл эхээс эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд өөрийгөө маш сайн бэлдэх ёстой. Мөн жирэмсэн ээжүүд хүүхдээ тээж байхдаа хоол хүнсэндээ маш сайн анхаарах хэрэгтэй. Манайханд нэг буруу ойлголт байдаг. Хоёр хүн идэж байгаа гээд их иддэг. Идээд байвал хүүхэд эрүүл төрнө гэдэг. Энэ маш буруу. Ураг 3-3,5 кг төрвөл ээж хүндрэлгүй төрдөг. Дөрвөн кг 4,5 түүнээс илүү тээвэл төрөх замын хүндрэлүүд гарч эхэлдэг. Үүнээс бол  хийсвэр  хагалгаа хийх шаардлагатай болдог. Тиймээс жирэмсэн ээжүүд хоолны менежмент барьж байх ёстой. Хоолоо зөв зохистой хэрэглэж өдөрт тэдэн килкалори авна гэдгээ мэддэг байх ётсой. Тэгэхгүй манай ээжүүд  хүүхдээ сүүлийн үед  их том тээдэг болсон. Том төрлөө гээд баатар төрөхгүй шүү дээ. Аюултай, төрөх замын хүндрэлүүд гарна. Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан  хооллолтын менежмент байдаг. Түүнийг дагах хэрэгтэй.   

 

Г.Отгонтуяа

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
emch

zaluu hun gehed sain bn. statistik yah we. ajilaa yrij bn shuu de, statistik medee bsnaas yrunhiiduu l ehesch bgaa

2017-05-18 16:34    202.55.183.173
Баярлалаа

Баярлалаа. Эмчид үзүүлэхгүй бол болохгүй юм байна гэдгэ ойлголоо.

2017-05-18 16:33    202.55.183.173
зочин

Энэ чинь иргэдэд ойлгомжтой хэллэгээр зөвлөгөө өгөөд байгаа юм бишүү. эмнэлгийн хэллэгээр тайлбарлаад байвал ойлгох ч хүн байна ойлгохгүй ч хүн байна. Эмч нэрээр бичсэн сагсуу хүн гуай өөрөө хэлээд хүн болоод дараа нь эмч болоод сагсуурвал таарна. хүн өөлж гоочлохын дон туссан амьтан бэ.

2017-05-18 15:25    119.40.103.130
Зочин

Дэлгэрэнгүй сайхан зөвлөжээ. Баярлалаа

2017-05-18 14:57    139.5.218.148
Эмч

Энэ зөвлөгөө өгөөд байгаа эмч залууг эх барихын салбарт мэдэхгүй хүн байна. Сав биш умай гээд эхэлл дээ. Өсөлтгүй жирэмсний 50 хувьд шалтгаан тодорхойгүй гээд интернэтээр олоод уншчих. Сүүлийн үед ихэсч байгаа, ер нь ихэсч байгаа гэж ярьдаггүй юм. Статистик судалгаагаа хийж байгаад дараа нь тоо баримтаар ярь. Ахын дүү эхлээд хүн бол. Дараа нь эмч болоорой.

2017-05-18 13:47    49.0.157.147
Сайхан зөвлөгөө

Маш их хэрэгтэй зөвлөгөө байна.Баярлалаа.

2017-05-18 12:31    202.55.183.173

Сэтгэгдэл нэмэх

 
Голомт банк

Шинэ мэдээ

Сургууль, цэцэрлэгийн 30 барилгыг ашиглалтад оруулна

2017-07-21 15:04

Горхи-Тэрэлжийн цогцолболрт газар ариун цэврийн цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа

2017-07-21 14:54

Гашуун Сухайтын замаар нэг машин 15 секундэд гарч байна

2017-07-20 13:46

Ж.Мөнхбат: Cүүлийн хэдэн жилд анх удаа төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давлаа

2017-07-20 12:09

Израйлиас орогнол хүссэн монголчууд олширчээ

2017-07-20 11:49

Сайд Д.Оюунхорол “Энигма” ХХК-тай хатуу тэмцэхээ мэдэгдлээ

2017-07-20 10:59

Усэйн Болт ДАШТ-2017-д хоёр төрөлд өрсөлдөнө

2017-07-20 10:56

Улаанбаатарт өдөртөө 27-29 хэм дулаан байна

2017-07-20 09:57

Хөвсгөл нуурт ёс зүйтэй аялах дүрэм хэрэгжиж байна

2017-07-20 08:04

Тусгай хамгаалалттай газрын дарга нар цахимаар шалгалт өгч байна

2017-07-19 18:27

Дагуурын дархан цаазат газрыг Юнеско-ийн дэлхийн байгалийн өвд бүртгэлээ

2017-07-19 18:21

Улс төрд залуу удирдагчтай болох хэрэгтэй гэжээ

2017-07-19 18:16

 Ц.Содномдоржид хүндэтгэл үзүүлэх наадам энэ сарын 27-нд болно

2017-07-19 17:15

М.Энхболд: Есдүгээр сард МАН-ын Бага хурлыг хуралдуулна

2017-07-19 15:57

Ш.Мягмар: Ерөө гол дагуу алт олборлож байсан 15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон

2017-07-19 15:24

Ерөнхийлөгч Х.Баттулга С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татах санал гаргав

2017-07-19 13:59

Ч.Ганхуяг: Мөнгө, эрх мэдэл, төр засгаа ашиглаад ч МАН сонгуульд хол явсангүй

2017-07-19 13:32

Хүмүүнлэгийн тусламжийн цуваа хөдөллөө

2017-07-19 12:37

240 хүүхдийн цэцэрлэг ирэх намар хүүхдүүдээ хүлээж авна

2017-07-19 10:47

Ц.Батбаяр: Эх орноо аврах үйлсэд нэр төртэй оролцож байгаа нутгийн иргэд, холбогдох байгууллагуудад талархал илэрхийлье

2017-07-19 10:39


Голомт