Дэлхийн дулаарал-Эмзэг мөс /зураг/

2017-05-12 14:06      ГэрэгМН

Дэлхийн өндөр хурдтай дулаарал өмнөд туйл Антарктид болон хойд туйл Арктикийн мөсөн дээр илт харагдах болжээ. Энэ үр дагавар манай гаригийн далайн түвшнийг бүхэлд нь огцом нэмэгдүүлж болох гэнэ.

Гренландыг бүрхсэн асар том мөс хуудаснууд хайлах гэх мэт. Эдгээр мөсөн гол нь хайлсаар зууны турш далайн түвшинг 7 метрээр өсгөх боломжтой усны хуримтлал болох гэнэ.

Арктикт температур дэлхийн дунджаас хоёр дахин хурдан өсч байгаа аж. Сүүлийн 50 жилийн хугацаанд Чукотк, Аляск, баруун Канадад өвлийн улиралд агаарын температур дундажаар 3.5 цельсийн градусаар тус тус нэмэгдсэн байна.

Урьдчилсан мэдээгээр, температур дараагийн зуунд 6.5 градусаар нэмэгдэх аж. Мөсөн талбай сүүлийн гурван жилд 20% буурсан байна.

Дулаарлын тухай энэхүү мэдээгээр ийм өөрчлөлт нь туйлын баавгай, бусад хүйтэнд дасан зохицсон амьтдад амьдралд заналхийлж байна.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
shaaaa

shaaa

2017-05-12 15:43    182.160.34.168

Сэтгэгдэл нэмэх