17-гийн тухай

2017-05-11 17:07      ГэрэгМН

 Өнөөдөр намуудаас нэр дэвшигчид СЕХ-нд бичиг баримтаа хүлээлгэж өгөх үеэр АН-аас нэр дэвших эрхээ авсан УИХ-ын гишүүн асан Х.Баттулга 17 хуудас материал бүрдүүлж өгсөн нь сошиал ертөнцийнхний дунд “17” гэх тоотой хэргүүдийг эргэн сануулахад хүргэв бололтой.

Х.БАТТУЛГЫН НЭРЭНД ХАДААТАЙ ҮЛДСЭН 17

Нээрээ ч ардчиллын жилүүдэд дуулиан дэгдээсэн шуугиант хэрэг явдлуудаас хэд хэд нь “17” гэх  тоогоор олны дунд алдаршсан байна. Тухайлбал, хамгийн анхны 17-той хэргийн  дуулианыг өнөөдөр АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн Х.Баттулга 1997 онд дэгдээсэн байх юм. Мөн  онд Монгол Улсын хилээр төмөр замаар 17 чингэлэг бараа орж ирсэн нь спирт болж таарч, тухайн үед нэг компанийн захирал байсан Х.Баттулгын дүү Х.Баттуул нарын хүмүүсийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.

Гэтэл хэрэг шалгагдаж байх үед гаалийн баталгаат агуулахад хадгалагдаж байсан мөнөөх 17 чингэлэг спирт нь усаар солигдож, ариутгалын бодис хэмээх нэрээр бүртгүүлэн замхарсан түүхтэй. Тухайн үед монголчууд “найрка” хэмээх нэртэй найруулсан спиртэнд живж байх үед усаар солигдсон спирт “найрка” болоод л хэрэглээнд гарсан нь ойлгомжтой. 0.5-ын архи болгон савлахад нийтдээ нэг сая 300 мянган шил архи болох байсан гэдэг.

Хуулийнхнаар хамгаалуулан нэг шөнийн дотор спиртийг ус болгосон баримтат бичлэгийг тухайн үед МҮОНТВ-ийн сэтгүүлч бичсэн байсныг “Нохой”-н орны Төрмөнхөөр устгуулсан гэдэг.Тун саяхан 2016 оны сонгуулийн өмнө Төрмөнх сэтгүүлч “Миний мэдэх Женко Х.Баттулга” хэмээх ном бичсэн юм.

Эцэст нь хэний ч үл таних хоёр залуу 17 чингэлгийн хэргийг үүрэн уг хэрэг явдал өнгөрчээ.

Гэхдээ 17 чингэлэг спиртийн хэрэг Х.Баттулга гэх улстөрчийн нэрэнд хадаатай үлдсэн юм.

 

АН-ЫН ДАРГЫН ХҮРГЭНИЙ 17

Дараагийн 17-той шуугиан бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэнд холбогдох 17 тэрбумын тендэрийн  хэрэг. Г.Дэнзэн АН-ын дарга,  Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдон ажиллах үедээ  өөрийн эхнэр   Уянгын нэр дээрх 1 сая төгрөгийн дүрмийн сантай "Говь Повер" хэмээх компанид 17 тэрбум төгрөгийн тендер өгч өндөр авсан дуулианы эзэд болсон.

ЗГХЭГ-ын дэд дарга болонгуутаа Г.Дэнзэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах "Эрдэнэс Тавантолгой" компанийн захиалсан тендерт Г.Дэнзэн   “Говь повер”-ийг ялуулсан. Удалгүй сөрөг хүчин МАН-ын шахалтаар уг хууль бус гэрээ хүчингүй болж, Дэнзэн ч ажлаасаа чөлөөлөгдсөн.

Улмаар Г.Дэнзэн нар    "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг ажлаар тоглосон, тендерт шалгаруулаад ажил хийлгэлгүй гэрээ цуцалсан учир хохирол учруулсан хэмээн   7 тэрбум 413 сая төгрөгийг нэхэмжилсэн байдаг.  

Уг нэхэмжлэхийн дагуу  2013 оны 10 сарын 16-ны өдөр “Эрдэнэс таван толгой” ХК-иас 4 тэрбум 835 сая төгрөгийг “Говь Повер” ХХК-д олгуулах шийдвэрийг Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргажээ. Өөрөөр хэлбэл, нэгхэн сая төгрөгийн дүрмийн сантай ч 17 тэрбумын тендэрт ялсан “Говь Повер” компанид  "Эрдэнэс-Тавантолгой"-гоос дээрх мөнгийг шилжүүлсэн хачирхалтай явдал ч болсон юм.

Өнгөрсөн хавар Г.Дэнзэн уг хэрэг явдлынхаа өмнөөс ял хүлээж, 3.6 жилийн хорих ялаар шийтгүүлэн ялаа эдэлж байгаа билээ.

Юутай ч АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга 17 хуудас материал бүрдүүлж, СЕХ-нд хандсан нь өөрийнх нь өнө эртний болоод өөрсдийн намынх нь нөхдийн өдүүлсэн хоёр ч дуулиант хэргийг олон нийтэд эргэн санууллаа.

17 гэдэг уг нь зүгээр л тоо.Гэхдээ 17 чингэлэг спирт оруулаад бүтэлгүйтсэн, бас 17 тэрбумын тендэрт ороод ял эдэлж байгаагаас харвал 17 гэдэг АН-ынхны хувьд азгүй тоо ажээ.

 

Г.Цэцэн




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин

17-гийн тоо үнэхээр л АН-д муу ёрын тоо байна.Женко ялагдсаан ха ха

2017-05-11 23:28    124.158.73.42
. НЭЦЭЦ. Г.

Азгүй муу тоо гэж математикийн шинжлэх ухаанд байхгүй л дээ. Сайхан нэртэй садаөр самуун хүн харин зөндөө бий шүү.Бидний монголчуудын хувьд намаар хуваагдаж талцах тийм чухал зүйл биш. Хов зөөж хошного долоогсодын нэг Г.Цэцэн гэгч тархиныхаа хэмжээг та бидэнд дээрх зүйлийг бичсэнээрээ харууллаа.

2017-05-11 21:11    150.129.141.67
Зочин

Толгой нь зөвхөн яаж луйвар хийх үү л гэж ажилладаг хүн улс эх орныг бодох уу үгүй л байхгүй юу

2017-05-11 18:51    49.0.144.9
Шударга үнэнийг эрхэмлэгч

Энэ хариуцлагаас зугатаж, тархи угааж сурсан новшид ял шийтгэлийг нь хүлээлгэх хэрэгтэй. Юун ерөнхийлөгч болох горьд

2017-05-11 18:41    49.0.144.9
Зочин

17 гэдэг уг нь зүгээр л тоо.Гэхдээ 17 чингэлэг спирт оруулаад бүтэлгүйтсэн, бас 17 тэрбумын тендэрт ороод ял эдэлж байгаагаас харвал 17 гэдэг АН-ынхны хувьд азгүй тоо ажээ. ха ха тэнэг гарууд заавал 17 хуудас материал өгөөд байхдаа ч яахав дээ

2017-05-11 17:59    202.55.183.173

Сэтгэгдэл нэмэх

 
Голомт банк

Шинэ мэдээ

Иргэдийн 87 хувь нь дүүрэг хуваахыг дэмжсэнгүй

2017-09-26 18:10

Ц.Мөнхтуяа: Өнөөдрийн ажил хаялтад ЗГ хариу өгөхгүй бол ирэх сард хугацаагүй ажил хаяна

2017-09-26 17:12

АНУ-ыг "Исламын улс"-д цохилт өгөх амлалтаа биелүүлээгүй гэж шүүмжиллээ

2017-09-26 16:43

Өдөр бүр 200-300 зарыг хуулж байна

2017-09-26 15:42

У.Хүрэлсүх: Тамга сольж, сандал ширээ зөөхгүй

2017-09-26 15:19

Далай лам аз жаргалын нууцын талаар ярьжээ

2017-09-26 14:53

Элбэгээ явсан ч игзаар үлдэж

2017-09-26 14:29

Авто замын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна

2017-09-26 13:54

АХБ Монгол улсын эдийн засгийг сэргэж байгааг онцоллоо

2017-09-26 13:24

ОХУ-аас шүлхийн 1,280,700 тун вакцин иржээ

2017-09-26 13:04

Хууль бусаар тээвэрлэж явсан 48 тарвагыг хураажээ

2017-09-26 13:01

АНУ БНАСАУ-д дайн зарлаагүй гэлээ

2017-09-26 12:11

Иргэн бүр эрсдэлгүй орчинд аян нээлтээ хийлээ

2017-09-26 12:05

Турк Курдистаны тусгаар тогтнолын талаархи санал асуулгыг хууль бус гэлээ

2017-09-26 11:24

Л.Элдэв-Очирыг Б.Чойжилсүрэн гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ гэжээ

2017-09-26 11:08

Багш нарын 80 хувь нь өнөөдөр болж буй сануулах ажил хаялтад нэгджээ

2017-09-26 10:53

Оросын хамгийн их гэмт хэрэг гардаг 10 бүс нутаг

2017-09-26 10:25

НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Гамшигт нэрвэгдэгсдийн тоог 2030 он гэхэд бодитоор бууруулъя” уриаг дэвшүүллээ

2017-09-26 10:21

Apple тав дахь жилдээ дэлхийн хамгийн үнэтэй брэндийн жагсаалтыг тэргүүллээ

2017-09-26 09:55

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм дулаан байна

2017-09-26 09:52


Голомт