Олон улсын эко стандартыг  хангасан  41 сургууль “Хүрэл гэрэгэ” гардаж авлаа  

2017-05-05 18:58      ГэрэгМН

Олон улсын эко стандартыг  хангасан  41 сургууль өнөөдөр эко шошгын эхний шатны  “Хүрэл гэрэгэ”-г гардаж авлаа. Эко сургуулиудыг чадавхжуулах  олон улсын хөтөлбөрийг  2007 оноос Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хот, хөдөөгийн сургуулиудад   туршин хэрэгжүүлж эхэлжээ. “Хүрэл гэрэгэ” гардуулах ёслолд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, БСШУСЯ-ны  Төрийн нарийн бичгийн дарга Б. Баярсайхан, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консул Габриелла Спирли нар оролцож, үг хэллээ.

Ёслолын үйл ажиллагааны үеэр холбогдох зарим хүмүүстэй ярилцлаа.

Б.УРАНЧИМЭГ:ЗАРИМ СУРГУУЛЬ ХОГИЙГ МӨНГӨ БОЛГОХ БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙЖ БАЙНА  

БОАЖЯ-ны  Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйдвэрлэлийн хэлтсийн дарга Ц. Уранчимэг дараахь хариултыг өгсөн юм.  

-“Хүрэл гэрэгэ” авахын тулд хэчнээн шалгуурыг хангасан байх шаардлагатай вэ?

- “Эко сургууль” хөтөлбөрт нийт 250 гаруй сургууль хамрагдсан. Өнөөдрийн байдлаар 41 сургууль нь олон улсын шалгуурыг хангаж “Хүрэл гэрэгэ” авлаа.  Уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдал, ой, усны асуудлыг хүүхдийн оролцоотойгоор эко байдлаар шийдэж чадсан есөн шалгуурыг хангасан байж “Хүрэл гэрэгэ” авдаг. Тогтвортой хөгжлийн бодлого, Ногоон хөгжлийн бодлогын тавдугаар стратегийн зорилтыг хангах ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаад талархаж байна.   

-Олон улсын стандарт хангасан сургуулиудад ямар боломжууд нээгдэх вэ?

-Стандартыг хангаад байгаа  41 сургуулийн 80 хувь нь орон нутгийн сургууль байгаа. Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд техник тоног төхөөрөмжөөр хангагдаж байгаа.

Өнгөрсөн жил эко сургуулиудын дунд тогтвортой хөгжил, ногоон хөгжлийг идэвхжүүлэх төслийн уралдаан зарласан.  Улаанбаатар хотын гурван төсөл, орон нутгийн нэг төсөл шалгарч, төслөө амжилттай хэрэгжүүлж байгаа.

Ногоон хөгжил болоод байгаль орчны асуудал нь өөрөө эдийн засгийг тэтгэдэг, ядуурлыг бууруулдаг учраас энэ чиглэлийн сургалтуудыг  зохион байгуулж,   бодит ажлуудыг хийдгээрээ төслийн зорилго  давуу талтай.

-Эко сургууль гэдгийг  сургуулийн эргэн тойрныг цэцэрлэгжүүлэх, цэцэг мод тарих гэж  ойлгодог. Гэтэл таны ярианаас арай өргөн цар хүрээтэй бололтой?

-Иргэд эко, ногоон гэдгийг цэцэг, мод тарих гэдгээр хязгаарлаж ойлгоод байдаг. Энэ арай өргөн цар хүрээтэй. Хог хаягдлыг ашиглах, эрчим хүчээ хэмнэх, байгаль орчноо эрүүл байлгах гээд олон асуудал багтана.  Зарим сургууль хогийг мөнгө болгох  бүтээгдэхүүн хийж, тухайн газар нутагт байгаль орчны үнэлгээ хийж  байна. Мөн эко клуб байгуулж,  хүүхдүүдээр дамжуулан ард иргэдэд эко мэдлэг олгох ажлуудыг ч хийж байна.

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ ЯМААНЫ ДОТОР ӨӨХӨӨР ГАРЫН САВАН ХИЙЖЭЭ  

Ёслолын арга хэмжээний үеэр Хүмүүнлэгийн ухааны их сургууль эко саван хийснээ дэлгэжээ. Тус сургуулийн  экологийн багш Д.Мягмарсүрэнгээс дараахь тодруулгыг авлаа.

-Эко сургуулийн үйл ажиллагааг танилцуулах арга хэмжээнд танай сургууль ямар бүтээгдэхүүнээр оролцож байна?

-Манай сургууль орчин, экологи судлалын лабораторитай.Орчин судлалын лаборатори   судалгаа хийж мониторинг хийдэг байсан бол 2016-2017 оны хичээлийн жилд судалгаа явуулсан орчноо хэрхэн сайжруулах талд  анхаарч оюутнуудынхаа хичээлд тусгаж байна.

Мөн малын гаралтай хаягдлаар хүн болон байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн хийх тал дээр судалгаа хийж, үр дүнд нь гарын  саван хийсэн.Сүүлийн үед химийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэснээс үүдэлтэйгээр харшил нэмэгдэх болсон. Тэгвэл бид органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлд анхаарч  байна. Тухайлбал, саванг ямааны дотор өөхөөр хийсэн.

ХОГИЙГ АНГИЛАН ЯЛГАХ ХОГИЙН САВТАЙ БОЛЖЭЭ 

Сэлэнгэ аймаг мандал сумын I сургуулийн захирал н.Чулуунбаатартай ярилцлаа.

-“Хүрэл гэрэгэ” стандартыг хангасанд баяр хүргэе. Танай сургууль эко болох үйл ажиллагаагаа хэзээнээс эхлэв?

-Баярлалаа. Манай сургууль 2014 оны таван сард Олон улсын эко сургуулийн сүлжээнд хамрагдаж 156 дахь бүртгэлийн гэрчилгээг авсан. Түүний дараа долоон менежментийн үйл ажиллагааг жил гаруйн хугацаанд явуулаад 2015 оны нэгдүгээр сард  эко сургуулийн   үйл жиллагаа нь тогтворжсон байна гэдэг гэрчилгээг анх авч байсан.

Түүнээс хойш 2016 оны 10 –р сарын 5-нд Эко сургуулийн батламжийг 43 дахь сургууль гэж хүлээн авснаар эко сургууль болох зорилгоо шат дараатайгаар хангаж ирсэн. Өнгөрсөн жил БСШУСЯ-наас хэрэгжүүлсэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан. Энэ хүрээнд    Мандал сумынхаа ЗДТГ-тай хамтран “Эко Мандал” төсөл хэрэгжүүлж, Сэлэнгэ аймагтаа болон БСШУЯ-ны тэргүүний 20 төсөл дотор шалгарсан. Тиймээс энэ “Хүрэл гэрэгэ” –г авч чадлаа.

-Эко сургуулийн сурагч ямар байх ёстой вэ?

-Эко сургуулийн сурагч гэдэг хамгийн гол нь байгаль эх дэлхий, бүхий л амьд организмыг хамгаалах сэтгэхүйтэй байх ёстой. Ингэхийн тулд сургуулийн багш, ажилчид, сурагчид ширхэг цаас хаяхгүйгээр өөрсдийнхөө цэвэр орчинд ажиллаж, суралцах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Амьд организм байгаа газар болгонд хог гардаг.Тэгвэл энэ хог хаягдлыг яавал зөв зохистой ашиглаж болох вэ гэдгийг сурах нь зүйтэй. Хамгийн түрүүнд хогоо ашиглаж болохыг нь, болохгүйг нь  ялгах хогийн савыг сургуульдаа бий болгосон. Ашиглаж болох хог хуванцар савнуудаар ажиглалтын талбай хийсэн. Мөн техногийн хичээлүүдэд сурагчид бүтээгдэхүүн хийж байгаа гэхчилэн  сургуулийнхаа орчинд эко орчныг бүрдүүлж чадсан.

  Г.Отгонтуяа  http://gereg.mn/




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zochin

Saihan arga hemjee bolj.Tomchuulaas iluu huuhduud yum tusgaj avna

2017-05-06 19:32    59.153.115.249

Сэтгэгдэл нэмэх

 
Голомт банк

Шинэ мэдээ

Сургууль, цэцэрлэгийн 30 барилгыг ашиглалтад оруулна

2017-07-21 15:04

Горхи-Тэрэлжийн цогцолболрт газар ариун цэврийн цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа

2017-07-21 14:54

Гашуун Сухайтын замаар нэг машин 15 секундэд гарч байна

2017-07-20 13:46

Ж.Мөнхбат: Cүүлийн хэдэн жилд анх удаа төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давлаа

2017-07-20 12:09

Израйлиас орогнол хүссэн монголчууд олширчээ

2017-07-20 11:49

Сайд Д.Оюунхорол “Энигма” ХХК-тай хатуу тэмцэхээ мэдэгдлээ

2017-07-20 10:59

Усэйн Болт ДАШТ-2017-д хоёр төрөлд өрсөлдөнө

2017-07-20 10:56

Улаанбаатарт өдөртөө 27-29 хэм дулаан байна

2017-07-20 09:57

Хөвсгөл нуурт ёс зүйтэй аялах дүрэм хэрэгжиж байна

2017-07-20 08:04

Тусгай хамгаалалттай газрын дарга нар цахимаар шалгалт өгч байна

2017-07-19 18:27

Дагуурын дархан цаазат газрыг Юнеско-ийн дэлхийн байгалийн өвд бүртгэлээ

2017-07-19 18:21

Улс төрд залуу удирдагчтай болох хэрэгтэй гэжээ

2017-07-19 18:16

 Ц.Содномдоржид хүндэтгэл үзүүлэх наадам энэ сарын 27-нд болно

2017-07-19 17:15

М.Энхболд: Есдүгээр сард МАН-ын Бага хурлыг хуралдуулна

2017-07-19 15:57

Ш.Мягмар: Ерөө гол дагуу алт олборлож байсан 15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон

2017-07-19 15:24

Ерөнхийлөгч Х.Баттулга С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татах санал гаргав

2017-07-19 13:59

Ч.Ганхуяг: Мөнгө, эрх мэдэл, төр засгаа ашиглаад ч МАН сонгуульд хол явсангүй

2017-07-19 13:32

Хүмүүнлэгийн тусламжийн цуваа хөдөллөө

2017-07-19 12:37

240 хүүхдийн цэцэрлэг ирэх намар хүүхдүүдээ хүлээж авна

2017-07-19 10:47

Ц.Батбаяр: Эх орноо аврах үйлсэд нэр төртэй оролцож байгаа нутгийн иргэд, холбогдох байгууллагуудад талархал илэрхийлье

2017-07-19 10:39


Голомт