“Рио Тинто”-д дахин бууж өглөө

2017-05-05 10:01      ГэрэгМН

Өчигдөр УИХ батлаад дөнгөж долоо хоносон нэгэн шийдвэрээ цуцалж орхилоо. Энэ тухай манай сайт  “Манайхан "Рио Тинто"-д бууж өгсөөр ирсэн. Энэ удаа бас уу” хэмээн бичсэн. Тэгвэл үнэхээр бууж өгсөн хэрэг өчигдөр болоод өнгөрлөө.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан 2017 оны Төсвийн тодотголыг дагаж гарсан УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дэх заалтаас болж Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдах ажилд гацаа үүссэн тухай яригдсан. Учир нь уг заалтаар Монгол улсын уул уурхайн ордуудад үйл ажиллагаа явуулдаг компаниудын мөнгөн гүйлгээний нэг хэсгийг Монголын банкуудаар хийхээр болсон юм. Гэвч Оюутолгойд үйл ажиллагаа явуулдаг "Рио Тинто" ОУВС-д гомдол гаргаснаас ийнхүү гацаа үүссэн.

Тиймээс эрх баригч МАН-ын УИХ дахь бүлэг хурлаараа уг асуудлыг хэлэлцээд дээрх заалтыг өөрчлөх шийдвэр гаргасан. Уг асуудлыг өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн 65.5 хувийн саналаар баталсан.

Ингэснээр хөрөнгө оруулагчид борлуулалтын орлого, төлбөр тооцоо, гүйлгээгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкаар заавал дамжуулах ёстой гэсэн заалт хүчингүй болов. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “ОУВС-тай хөтөлбөрөө хэрэгжүүлээд явах ёстой.

Би Засгийн газрын гишүүн биш. АН-ыг эрх барьж байхад би ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаач ээ гэж хэлдэг байсан. Бие биенээ айлгаад доромжлоод энэ хямралт байдлаас гарахгүй. Ийм учраас хөтөлбөрт орох ёстой” гэлээ.

Харин тогтоолд Монголын баялаг Монголын банкаар дамжин гарах ёстой гэсэн утгатай уг заалтыг оруулахыг санаачилсан УИХ-ын гишүүн Ч.Даваасүрэн шууд баталж байгаа нь эргээд Үндсэн хуулийн цэцэд дуудагдан хууль зөрчсөн асуудалд орох вий гэсэн болгоомжлол байгааг хэллээ.

Мөн тэрбээр “Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын 29 дүгээр тогтоолыг баталчихаад өнөөдөр өөрчилнө  гэдэг нь төрийн бодлого хэр урт удаан настай вэ гэдгийг харуулж байна.  Том ухралт юм.

“Оюутолгой” компани 2 тэрбум ам.долларын борлуулалт хийчихээд 5-6 ам.долларыг татварт төлж байна. Оюутолгойн гэрээ байгуулаад 8 жил болж байна. Өдөр тутам орж ирнэ гэсэн 2-3 сая ам. доллар хаачив. Гадны хөрөнгө оруулагчид хямрал дээр яагаад орж ирэхгүй байгаа юм. Цаашдаа хөрөнгө оруулалтаар дамжуулж өдөрт 2-3 сая ам.доллар орж ирнэ гэж ярьж байсан хүмүүсийг нэртэй устай нь зарлана. УИХ-ын 2020 оны сонгуулиар сонгогчид хариуцлага тооцог. Гэтэл өнөөдөр дахиад энэ тогтоолыг өөрчилчихвөл гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж ярьж эхэлж байна.  Гадныхантай нийлж гадаадын хөрөнгө оруулагч гэдэг гоё юмаар хулхидаж болохгүй” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Гутамшигтай шийдвэр гаргах гэж байна. Эдийн засгийн туйлын хүнд нөхцөлд орсон тул ийм шийдвэр гаргах гэж байна.

Яагаад ийм шийдвэр гаргах болов гэдгийг дор бүрнээ тунгаагаарай. Төсвийн орлого нь давж биелдэг байсан улс орон гаднаас зээл тусламж авахгүй болбол дампуурах болсон шалтгаан юу вэ. Энэ бол өнгөрсөн дөрвөн жилд бодлогын алдаа гаргасантай холбоотой. Өнгөрсөн жилүүдэд эрх барьсан Ардчилсан нам дүгнэлт хийх ёстой. Бодлогын алдааны үр дүнд гутамшигт байдалд орж байна. Хатуу болзлыг бид биелүүлж байна. Энийг эсэргүүцэх боломж алга. Ийм хүнд нөхцөлд Монголыг оруулсан байна.

Сангийн сайд бодит байдлыг ил тод хэл, ойлгуул. Ийм нөхцөлд улс орныг оруулсан улс төрийн намын ялгааг ойлгоосой гэж ард түмнээсээ  хандан хүсэх байна.

Үндэстний хувьд өнөөдөр гутамшигтай байдалд орж байна, гэсэн ч давж гарах шаардлага байна” гэлээ.

Харин АН-ын УИХ дахь бүлэг уг асуудлаар ажлын 5 хоногийн завсарлага хүссэн ч хуралдааныг даргалсан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж 30 минутын л завсарлага өглөө. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат завсарлага авах болсон үндэслэлээ “Сангийн сайдын оруулж ирсэн, Төсвийн байнгын хороонд өгсөн албан тоотыг УИХ-ын, чуулганы дэгийн тухай хуулийг зөрчиж оруулж ирсэн. Дэгийн тухай хуулийн 36.1 бол зохион байгуулалтын шинжтэй асуудал биш.

Энэ тогтоолоор заахдаа үүргийг Ж.Эрдэнэбат сайдад өгсөн. Харин Сангийн сайдад өгөөгүй. Сангийн сайд албан бичгээр Монголын эдийн засаг, санхүүгийн асуудалтай энэ чухал 11 дүгээр заалтыг УИХ-д оруулж ирэх эрх байхгүй. Тиймээс өнөөдөр Сангийн сайдыг бид нар хууль зөрчиж, хариуцлагагүй үйлдэл хийлээ гэж хэлмээр байна.

Хоёрдугаарт, энэ тогтоолын 11 дүгээр заалт бол гадаадын хөрөнгө оруулалттай энэ том төслүүдийг гаргаж байгаа баяжмалын мөнгийг Монголдоо оруулж ирж, валютынхаа нөөцийг нэмэгдүүлэх тухай заалт байсан. Энэ нь зохион байгуулалтын асуудал биш. Энэ Монголын эдийн засаг, санхүүгийн цаашдын хувь заяатай холбоотой асуудал. Энгийн үгээр хэлэх юм бол бид түүхий эдээ гадныханд үнэ төлбөргүй өгчихөөд, буцаагаад гаднаас зээл ав гэсэн тулгалтыг Монголын Улс зөвшөөрөх гэдэг саналыг оруулж ирсэн гэж ойлгож байгаа.

Энэ бол маш ноцтой асуудал. Хоёр ч заалт зөрчигдөж байна. Гуравдугаарт, хэрвээ энэ заалтыг хасах юм бол Монголын эдийн засаг, импортын хэрэглээ, валютын тогтворгүй байдал бүр хүндрэх болно. Гадагшаа гаргаж байгаа баяжмалынхаа мөнгийг авч чадахгүй улс орон валютын хомсдолд орно. Тиймээс бид зайлшгүй анхаарах хэрэгтэй.

Нөгөө талаас юу тулгаад байна гэхээр “Та нар түүхий эдээ л зар. Бусад нь болохгүй ээ” гэсэн гадны хараат байдал руу бид шууд яваад орох гэж байгаа юм. Тиймээс Сангийн сайдыг дэндүү хайнга юм хийлээ гэж харж байна. Энэ зохион байгуулалттай асуудал биш. ОУВС-гийн гурван жилд хэрэгжих хөтөлбөрийн зээл авах асуудал биш. Харин цаашдаа Монгол Улсад түүхий эдээ гадагшаа үнэ төлбөргүй өгөөд, дандаа зээлээр амьдрах уу гэдгийг хариулт юм.

Тиймээс их хурлын гишүүд үүнийг зөв ойлгоорой. Энэ асуудалтай холбогдуулаад энэ заалтыг эргэж хараад, хуулийн дагуу болгох ёстой гэдэг үндэслэлээр энэ асуудлаар тав хоногийн завсарлага авна” гэсэн юм.

Гэвч 30 минут завсарлаад 29 дүгээр тогтоолын 11 дүгээр заалтыг авч хаялаа.

Г.Самба




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Jjjhh

Huuj gargaaadsaihan tsag sain eh oronchdiig huleegeed l bj bhaas

2017-05-07 22:44    37.168.156.26
Зочин

Эдийн засаг нь хямарсан, эрх баригчид нь авлигад идэгдсэн байхад яаж бууж өгөхгүй байхав дээ. Тэгэхгүй бол улсаа сөнөөнө,

2017-05-05 10:37    59.153.115.249

Сэтгэгдэл нэмэх

 
Голомт банк

Шинэ мэдээ

Иргэдийн 87 хувь нь дүүрэг хуваахыг дэмжсэнгүй

2017-09-26 18:10

Ц.Мөнхтуяа: Өнөөдрийн ажил хаялтад ЗГ хариу өгөхгүй бол ирэх сард хугацаагүй ажил хаяна

2017-09-26 17:12

АНУ-ыг "Исламын улс"-д цохилт өгөх амлалтаа биелүүлээгүй гэж шүүмжиллээ

2017-09-26 16:43

Өдөр бүр 200-300 зарыг хуулж байна

2017-09-26 15:42

У.Хүрэлсүх: Тамга сольж, сандал ширээ зөөхгүй

2017-09-26 15:19

Далай лам аз жаргалын нууцын талаар ярьжээ

2017-09-26 14:53

Элбэгээ явсан ч игзаар үлдэж

2017-09-26 14:29

Авто замын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна

2017-09-26 13:54

АХБ Монгол улсын эдийн засгийг сэргэж байгааг онцоллоо

2017-09-26 13:24

ОХУ-аас шүлхийн 1,280,700 тун вакцин иржээ

2017-09-26 13:04

Хууль бусаар тээвэрлэж явсан 48 тарвагыг хураажээ

2017-09-26 13:01

АНУ БНАСАУ-д дайн зарлаагүй гэлээ

2017-09-26 12:11

Иргэн бүр эрсдэлгүй орчинд аян нээлтээ хийлээ

2017-09-26 12:05

Турк Курдистаны тусгаар тогтнолын талаархи санал асуулгыг хууль бус гэлээ

2017-09-26 11:24

Л.Элдэв-Очирыг Б.Чойжилсүрэн гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ гэжээ

2017-09-26 11:08

Багш нарын 80 хувь нь өнөөдөр болж буй сануулах ажил хаялтад нэгджээ

2017-09-26 10:53

Оросын хамгийн их гэмт хэрэг гардаг 10 бүс нутаг

2017-09-26 10:25

НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Гамшигт нэрвэгдэгсдийн тоог 2030 он гэхэд бодитоор бууруулъя” уриаг дэвшүүллээ

2017-09-26 10:21

Apple тав дахь жилдээ дэлхийн хамгийн үнэтэй брэндийн жагсаалтыг тэргүүллээ

2017-09-26 09:55

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм дулаан байна

2017-09-26 09:52


Голомт