Ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр эрх баригчдын гаргасан 4 том алдаа 

2017-05-01 12:20      ГэрэгМН

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах хуулийн хугацаа маргааш эхэлнэ. Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж буй энэ цаг үед эрх баригч МАН-ынхан олон алдаа гаргасаар байна. Тухайлахад, Оффшорын тухай болон  2017 оны төсвийн тодотголын хуулиудыг батлахдаа ард түмний эрх ашгийг хөндсөн, жинхэнэ офшорчдыг өршөөсөн хэт популист хууль баталсан нь олны дургуйцлийг төрүүлээд байна.

Мөн  Зөрчлийн тухай хуульд хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сэтгүүлчдийг  асар их мөнгөөр торгох заалт оруулахаар санал оруулж, хэлэлцсэн нь ард иргэдийн мэдэх эрхийг хөндсөн, чөлөөт хэвлэл мэдээллийг боомилох гэсэн, цагдан хяналт, цензур тогтоох гэсэн увайгүй оролдлого боллоо.

ТӨСВИЙН ТОДОТГОЛООР АРД ТҮМНИЙ НУРУУНД ҮҮРҮҮЛСЭН ДАРАМТ

2017 оны улсын төсвийг тодотгосон хуулийг УИХ  4дүгээр сарын 13-нд баталсан. Энэхүү хуулиар долоон төрлийн татварыг нэмлээ. Засгийн газар ОУВС-гийн зөвлөснөөр, тэдэнтэй хэлэлцсэн ёсоор ийнхүү татварыг нэмсэн гэж тайлбарлаж байгаа ч яг нарийн учрыг нь тодорхой тайлбарлаж хэлэхгүй л байгаа.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ийнхүү төсвийн хамаг ачааг ард иргэддээ үүрүүлснийг МАН 2016 оны сонгуулийн амлалтаасаа ухарсан хэрэг гэж үзэж байгаагаа олон хүн илэрхийлсээр байна. Төсвийн тодотголоор Архи, тамхины онцгой албан татвар, Импортын тамхины гаалийн албан татвар,   Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар,  суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлж, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгосон.Архи, тамхины татварыг нэмдэг юмаа гэхэд бусад татварыг нэмэх боломж байгаагүй юу гэх асуулт ч урган гарч байгаа юм.   

 Шатахууны онцгой татварыг 2017 оны долдугаар сарын 1, 2017 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2 үе шаттай буцаан нэмэгдүүлснээр төсвийн орлогын тасалдал багасах ажээ. Гэвч нефьт импортлогч монополь компаниуд үнээ өсгөхгүй байх баталгаагүй бөгөөд дагаад л өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсөх нь гэм биш зан билээ. Хамгийн гол нь энэ татвар нэмэгдсэнээр ямар үр дагавар үүсэх, үнэ ханш өсөхгүй байх баталгаа бий юу гэдэг мэдээллийг ч Засгийн газар өгөхгүй байна.  Суудлын автомашины онцгой албан татвар нэмэгдсэнээр суудлын авто машины татварыг 2017 оны тавдугаар  сарын 1-нээс мөрдөхөөр тусгасан. Хамгийн гол нь уг татварын нэмэгдэл монголчуудын хамгийн их унадаг “Приус” автомашинд мэдэгдэхүйцээр тусч буй нь олны эгдүүцлийг төрүүлээд байгаа юм.

КОНЦЕССЫН ГЭРЭЭГ САЙД НАРТАЙ ХОЛБООТОЙГ МАН-ЫНХАН ӨӨРСДӨӨ ШҮҮМЖЛЭВ

Долоон концесст 750 тэрбумыг өгөхөөр болсон нь асар их шүүмжлэл дагуулж байна. Уг концессуудыг сайд нартай холбоотой хэмээн намынх нь гишүүд хүртэл шүүмжилсэн.

Концессын гэрээ гэдэг бол дараа төлөх нөхцөлтэй Засгийн газрын худалдан авалт. Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр Засгийн газар УИХ-д мэдэгдэлгүйгээр долоон концесс баталсан асуудлыг гишүүд сөхөж, мэдээллийг ил болгохыг шаардаж байв. Гэвч Сангийн сайд Б.Чойжилсүрэн тодорхой хариулт өгөхгүй байсаар төсвийн тодотгол батлагдсан. Энэхүү долоон концессын нийт төсөвт өртөг 744 тэрбум 90 сая төгрөг ажээ. Гол нь дээрх концессууд барих шилжүүлэх хэлбэрийн гэрээтэй байгаад бүлгийн гишүүдээс эхлээд нийгэм шүүмжлэлтэй хандаж буй.

 ОФШОРЧИД ХАМГААЛАГДАЖ ИРГЭД ӨРТСӨН ХУУЛЬ

Төрийн өндөр албан хаагчдыг болон тэдний эхнэр, нөхөр, үр хүүхэд, ах дүү нарыг оффшор бүсэд компани байгуулж данс нээхийг хориглох тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсныг саяхан баталсан. Уг хууль Засгийн газраас өргөн баригдсанаасаа шал өөр болж гарсныг өргөн барьсан хууль зүйн сайд өөрөө чуулган дээр хэлсэн билээ. Түүний хэлсэн үгийг хүргэхэд л ямар болсон нь ойлгогдоно.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Урхагт нь 3 сая монголчууд маань гаднаас үзэг бал, утас индүү ч авч болохгүй тийм л хачин утгатай хүрээнээсээ хальсан хууль батлагдсанд маш их харамсаж байна. Уг нь Засгийн газар жинхэнэ оффшорчидтой тэмцэх, тэдэнд хатуу хариуцлага тооцох хууль санаачилсан ч хийрхсэн хэлэлцүүлэг, увайгүй улстөржилтөөс үүдэн ийнхүү хавтгайруулсан нь хуулийн зорилгыг бүдгэрүүлж, оффшорчдыг баглах оосрыг сулруулж орхисонд үнэхээр сэтгэл дундуур байна" хэмээн хэлснээс хууль ямар болсныг ойлгож болно.

Оффшорын хуулийг ийм болгоход Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүдийн байгуулсан лобби бүлэг гол үүрэг гүйцэтгэсэн. Ийнхүү МАН оффшорчдоо хамгааллаа хэмээх яриа тархсаар байгаа нь тус намыг гутаах нэг алдаа боллоо.

ХЭВЛЭЛИЙНХНИЙГ 10-20 САЯАР ТОРГОХЫГ ХУУЛЬЧЛАХЫГ ЗАВДАВ

Монгол улсын Зөрчлийн тухай хуулийг өмнөх парламентын үед буюу 2015 оны намрын чуулганаар батлаад хэрэгжүүлэх хугацааг нь 2017 оны 7 дугаар сарын 1-нээс гэж тогтоосон. Харин уг хуулийг ёсчлох үйл ажиллагааг энэ удаагийн УИХ ашиглан заалтуудыг нь өөрчилж, нэмж хасч эхэлсэн.

Ийнхүү уг төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүн Б.Гарамжав сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагыг 20-100 саяар торгох санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол улсын хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслүүд, хэвлэл мэдээллийн мэргэжлийн холбоод шийвдэртэй эсэргүүцсэн юм.

Телевизүүд тэр орой оргил цагийнхаа мэдээний хөтөлбөрөөр эфирээ харлуулан “Иргэдийн мэдэх эрхэнд ноцтой аюул учирлаа” гэсэн бичиг гаргасан бол өдөр тутмын сонинууд маргааш өглөө нь эхний нүүрээ мөн ийм байдалтай гаргасан. Мөн мэдээллийн сайтууд нүүрэндээ уг бичгийг бас хагас өдөр байлгалаа. Сошиал сүлжээгээр ч уг асуудлыг шүүмжилсний хүчинд МАН-ын Удирдах зөвлөл хуралдан гишүүн Б.Гарамжаваар саналыг нь татуулсан юм.

Б.Гарамжавын хувьд гишүүн болоогүй байхад Хөгжлийн банкнаас бондын мөнгөнөөс зээл авч цементийн үйлдвэрийн төслөө санхүүжүүлсэн. Гэвч Хөгжлийн банкны тухай мэдээлэлд эрх баригч намаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон түүний зээлийн тухай сэтгүүлчид мэдээлж, сошиал сүлжээний хэрэглэгчид түүнийг нь давсалсан мэдээллүүдийг түгээсэнд “өс” санасан хэрэг болох тухай шуугисан. Мөн нуух юмтай хүн л ийм асуудлыг санаачилна гэцгээсэн. Энэ бол МАН-ын гишүүдийн хувьд том алдаа бас сургамж болон үлдэж байна.

Г.Гэрэл 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin

Setguulchid tiim ondor tsalintai bil uu. Eswel ailgan surduulj bgaa ajillagaagaa xuulichilj bgaa ym uu

2017-07-12 22:13    59.153.112.83
Зочин

Хоролмаа бичүүлжээ. болиочээ

2017-06-02 12:03    103.14.36.6
иргэн

Өөрсдийн эрх ашигаа хамгаалах гэж их хуралд гарч ирсэн хүмүүс гэдгээ хангалттай харуулж байна дөө.Дэлгэрсайхан Гарамжав Номтойбаяр Бямба цогт өөрч олон хүмүүс байгаа эд нарынхаа буянд энэ сонгуульд өвдөг шороодох болно

2017-05-03 13:04    202.179.24.76
Зочин

Хоролмаа өөрийн намаа ингэж бичүүлэх хэрэг бна уу?

2017-05-02 23:17    66.181.189.124
Zochin.

Ingd l tatwaraa nemeed bxaar nuguu vniin xuurugdul ni bolood bgam shd.

2017-05-01 14:04    66.181.183.37
Зочин

Эрх мэдэлтнүүд өөрсдөө тансаглалаасаа хасахгүй, ард иргэдийн нуруун дээр татварын ачааллыг нэмж байгаа нь буруу. Уг нь бид тансаглалаа ингэж таналаа, ард түмнээ ингэж харж үзлээ гээд бодлогоо танилцуулбал хүмүүс ойлгоно доо.

2017-05-01 12:51    66.181.189.15

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

"Aрсенал" Фекирт 60 сая доллар төлөн эгнээндээ нэгтгэхэд бэлэн байна

2017-11-18 16:08

Маргааш хилийн автозамын боомтууд амарна

2017-11-18 13:41

“Fitch”Монголын зээлжих зэрэглэлийг өсгөлөө

2017-11-18 13:32

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим татварыг 35-20 болгон буулгах хууль баталлаа

2017-11-18 12:48

Г.Уянга Ерөнхийлөгчийн зөвлөх болов

2017-11-18 11:39

Хакүхо ганцаараа тэргүүлж эхэллээ

2017-11-18 11:29

Турк, Орос, Иран улсын ерөнхийлөгч нар Сирийн асуудлаар хэлэлцээ хийнэ

2017-11-17 16:38

МАН дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчилнэ

2017-11-17 16:32

Ж.Төмөрсүх: Байгаль хамгаалагчид бидний сэтгэлд эх орноо хамгаалах зорилго үргэлж хадаатай байдаг

2017-11-17 16:19

Шударга ёсыг тогтоож,төрийг мафиас салгах чин зорилгыг нь дэмжиж МАН-ын даргаар У.Хүрэлсүхийг сонгоё

2017-11-17 14:01

АНУ-ын сенат Пентагон /БХЯ/-ы төсвийг 700 тэрбум доллараар баталлаа

2017-11-17 13:21

Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг өргөн барилаа

2017-11-17 13:05

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Сонсголоо хий, төр цэвэршинэ

2017-11-17 12:36

Хакухо башёг унаагүй тэргүүлж байна

2017-11-17 12:28

Хойд Солонгос Аляскт цөмийн цохилт өгөх боломжтой тул бэлтгэхийг зөвлөлөө

2017-11-17 12:03

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа

2017-11-17 11:29

Ухаалаг хот гэж ямар хотыг хэлэх вэ

2017-11-17 11:15

Н.Цэрэнбат: Их хөгжлийн, их орлогын, их ойлголцлын ажлуудыг би хийнэ

2017-11-17 11:03

Дрогба 2018 онд зодог тайлна

2017-11-17 10:13

11 дүгээр сарын 18-ны 24 цагаас өмнө НӨАТ-ын баримтаа бүртгүүлээрэй

2017-11-17 10:07