Их хурлын гишүүд ичиг ичиг

2017-02-03 09:53      ГэрэгМН

Манай хэд хууль хусах гээд сууж байна.

Манай Монголд ажлаа тасалчихаад цалингаа бүтнээр нь авчихдаг, байхгүй бусдынхаа өмнөөс кноп дараад хууль баталчихдаг, ажлынхаа местийг ашиглаад аймаар том шахаа хийгээд баяжчихдаг нэг хэсэг нөхөд бий. Тэднийг хэн гэдгийг хэлүүлтгүй мэдэж байгаа байх. Хэн нэгнийхээ кнопыг дардаг нөхдүүд хэзээнээс нааш байсаар ирсэн. Тэгвэл энэ удаагийн УИХ-д бүр ч их байх шиг.

Мөн мань нөхдүүд хэрэлдэж уралцахаараа нэгнийхээ оффшор данснаас эхлээд хаашаа юу шахсаныг нь ч мэдэгдэх болоод байна. Ийм нөхдүүдийг зохиолч Санжийн Пүрэв гуай өөрийн нүүр номондоо ийнхүү шогложээ.

"Пүрэв Санж

· Их хурлын гишүүд ичиг, ичиг!.. Хуралдаа суухгүй мөртөлөө хууль баталж тоглоно. Гавьтай ажилгүй атлаа гадаадаар тэнэж донтоно. Ичиг, ичиг!.."

Цагтаа Говийн догшин ноён хутагт Данзанравжаа "Ичиг ичиг" хэмээн шүлэглэж тухайн үеийнхээ болж бүтэхгүй нөхдүүдийг ичээж байсан. Тэгвэл энэ удаа бас л өнөө цагийн Монголын бичгийн их хүмүүн С.Пүрэв ийнхүү ичиглэж байна.

"Наран трейд"-ийн С.Болдхэт УИХ-д сууж байхдаа ажлынхаа зав чөлөөгөөр л хуралд сууж байна гэсэн юмдаг.  Түүн шиг одоогийн гишүүд ч ажлынхаа цаг заваар л ордонд үзэгдэх шиг.. Хэн нэг гишүүн рүү сэтгүүлч ярьж ярилцлага авья гэхэд ажил дээр хүрээд ир гэдэг. Ордонд уу гэхээр хувийнхаа компани дээр дууддаг. Ийм л байдаг юм. Тэгэхээр С.Пүрэв гуай үнэн л юм бичиж.

Иймэрхүү нөхдүүдийг УИХ-аас сонгогчид нь татдаг байхгүй бол улсын ажлыг хийдүүлж, хувиа бодсоор л байх нь тодорхой. Уг нь эртнээс өвөг дээдэс маань сургаж ирснээр "Биеэ засаад, гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас" гэдэг. Гэтэл өнөөгийн манай дээдэс болохоор биеэ засалгүй төрд орчихоод биеэ ч гэрээ ч засахаар улайрах. Ийм л удирдлагатай болохоор улс орноороо уруу, дорой явж байна бид.

УИХ-ын байнгын хороодын хурал болон чуулган тасрах явдал үнэмлэхүй олонхитой энэ удаагийн хуралд их болсон. Тиймээс л УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гишүүдийг хуралдаа суу гэж загнаж шуугиан тарьж байсан билээ. Иймэрхүү жишээ түм бумаараа бий. Тиймээс УИХ-ын гишүүд ичиг ичиг.

Г.Самбаа




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

АНУ-д ажиллах хүчний виз мэдүүлэх монголчуудад нас, хүйс хэлний шалгуур тавихгүй

2018-01-21 12:13

"Насны хишиг"-ийг Цагаан сараас өмнө олгоно

2018-01-21 12:03

Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм байх бол ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

2018-01-21 11:11

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын захидлыг гардуулав

2018-01-19 17:10

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

2018-01-19 16:58

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмлээ

2018-01-19 16:52

Казахстанд автобус шатаж 52 хүн амиа алджээ

2018-01-19 16:46

Зарим аймагт өвс, тэжээл хүргэхээр боллоо

2018-01-19 16:36

Тэтгэврийг 15-27 мянган төгрөгөөр нэмлээ

2018-01-19 16:28

Ж.Эрдэнэбатын нэмсэн долоон татвар дампуурлыг зайлуулсан

2018-01-19 15:25

Улаан-Үд хотын сургуульд “Молотовын коктейль” шидэн гал тавьж, хүүхдүүдийг сүхэдсэн хэрэг гарчээ

2018-01-19 15:15

Д.Цогтбаатар: У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн томилолт бол утааны эсрэг айлчлал болсноороо онцлог

2018-01-19 14:26

Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдлээ

2018-01-19 14:01

Н.Энхбаяраас МАХН-ыг нь булаах гэсэн О.Баасанхүүгийн "дээрэм" талаар болов

2018-01-19 13:37

П.Цэндмаа: БНХАУ хуванцрын  үйлдвэрүүдээ зогсоосноос манай улс  хуванцар хаягдлаа экспортлох боломжгүй болсон

2018-01-19 12:10

Улаанбаатарын утааг арилгахад буриадууд тусална

2018-01-19 11:30

"АНУ өнгөн дээрээ хэлэлцээ хийж байгаа юм шиг боловч, үнэндээ Солонгосын хойгт дайн үүсгэх зорилготой байна"

2018-01-19 10:53

Биеэ үнэлэгч 20 гаруй эмэгтэйг саатуулжээ

2018-01-19 10:29

Какүрюү М.Ананд тэргүүлж, Кисеносато унасаар...

2018-01-19 10:15

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат бангадуулав

2018-01-19 10:04