Эрдэмтэд нохой ямар хөгжимд дуртайг тогтоожээ

2017-02-01 18:08      ГэрэгМН

Нохойд регги болон софт-рок төрлийн намуун хөгжмийн төрлүүдийг сонсож байхад аз жаргалтай санагддаг гэнэ. Энэ нь Шотландын мал, амьтныг хэрцгийлэхийн эсрэг холбоо (SPCA), Глазго-ийн их сургуулийн судлаачидтай хамтран судалж гаргасан дүгнэлт ажээ. Тэдний ажлын үр дүнг Physiology and Behavior сэтгүүл хэвлэсэн байна.

Судалгааны нэг хэсэгт орон гэргүй амьтдад зориулсан хоргодох байрны янз бүрийн үүлдэр угсааны нохдод зүрхний монитор өмсгөсөн байна. Судлаачид түүндээ янз бүрийн хөгжим оруулж, хэрхэн нөлөөлөхийг нь үзсэн аж.

"Ер нь нэг төрлийн бус өөр өөр төрөл жанрыг хольж сонсгож үзэхэд, энэ нь бидний дөрвөн хөлтэй найз нөхөд өөрсдөө хөгжмийн мэдрэмжтэй байх боломжийг харуулсан. Гэхдээ регги болон софт-рок урсгалын хөгжим зан байдлыг нь илүү эерэг өөрчлөлтөд хүргэж байсан хэмээн Глазго-ийн их сургуулийн профессор өгүүлсэн” гэжээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх