Ирэх долоо хоногоос цаг агаар дулаарна

2017-01-19 09:06  

Ойрын өдрүүдэд буюу энэ долоо хоногийн эхний өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч чангарч, салхитай, цастай байлаа.

Өчигдөр /2017.01.18/ гэхэд Өмнөговь аймгийн ихэнх нутаг, Баянхонгор аймгийн нутгийн баруун, Өвөрхангай, Дорноговь аймгийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод аймгийн Дашбалбар, Халхгол сум орчмоор 0.0-2.0 мм цас орж, цасан шуурга шуурчээ.

Үүний улмаас цасан бүрхүүл багатай байсан Өвөрхангай, Дорноговь аймгийн нутгийн өмнөд, Өмнөговь аймгийн нутгаар цасан бүрхүүлийн зузаан 1-3 см-ээр нэмэгдсэн байна.

Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар өмнөх шөнөөс 1-14 градусаар хүйтэрч, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 40-45 хэм хүйтэн хоножээ.

Завхан аймгийн Баянтэс суманд хамгийн хүйтэн буюу -45 хэмийг заасан бол Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн шөнө 31-40 хэм хүйтэн байжээ.

ГОВИЙН НУТГААР ӨДӨРТӨӨ 0-5 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА

Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээллээс харахад ирэх ням гариг буюу нэгдүгээр сарын 22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч сулрах төлөвтэй байна.

Нэгдүгээр сарын 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, салхи секундэд 12-14 метр хүрч ширүүсэх ч маргаашнаас нь нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарах төлөв ажиглагджээ.

Нэгдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 33-38 хэм, өдөртөө 21-26 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм байх аж.

Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Харин ирэх өдрүүдэд говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 10-15, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19, өдөртөө 7-12 хэм хүйтэн байх ажээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Хямралын эсрэг хамтдаа

http://Cash4Visits.com/ref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

2017-01-22 12:42    182.160.5.11

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цагдаа руу буудсан этгээдийг Төв аймагт саатуулжээ

2018-01-22 17:05

"Багахан гамшиг"-т өртөхийн өмнөх 25 зураг

2018-01-22 15:31

Д.Хаянхярваа: Орон сууцжуулах хөтөлбөрт БНСУ-аас авах 500 сая ам.долларыг зарцуулна

2018-01-22 14:51

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан мэдээлэл хийлээ

2018-01-22 14:46

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч нартай уулзлаа

2018-01-22 13:44

Утаагаа санаж дуугарцгаав

2018-01-22 12:51

Германы Социал-Демократ нам Меркелийн Христийн АН-тай хэлэлцээр хийхийг зөвшөөрлөө

2018-01-22 12:41

О.Баасанхүү: Бадарчин баярлах болоогүй, бүртгэлийн асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандана

2018-01-22 12:32

Какүрюү М.Ананд унаагүйгээр ганцаараа башёг тэргүүлж эхэллээ

2018-01-22 12:11

Увс аймагт 9 зорчигчтой Ланд машин мөсөнд цөмөрчээ

2018-01-22 11:25

Сирийг химийн зэвсэг хэрэглэсэн гэж хий буруутгахаасаа өмнө АНУ химийн зэвсгээ бүрэн устга гэв

2018-01-22 11:04

"2018 онд боловсролын салбарт урьд өмнө хийгдэж байгаагүй ихээхэн хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө"

2018-01-22 10:35

‘Рио Тинто'-гийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Монголд иржээ

2018-01-22 09:52

Эрэн сурвалжлагдаж байсан этгээд цагдаагийн алба хаагч руу бууджээ

2018-01-22 09:45

Зүүн Иерусалимыг Палестины нийслэл болгохыг дэмжинэ

2018-01-22 09:37

НӨАТ-ын сугалаанаас 100 сая төгрөгийн нэг азтан тодров

2018-01-22 09:26

Хөлбөмбөгийн хаан Пеле эмнэлэгт хүргэгджээ

2018-01-22 09:20

Ерөнхийлөгчийн тэмцлийн саад санаа, далд дүр зураг

2018-01-22 08:57

Бүх нутгаар хүйтний эрч чангарч Улаанбаатарт 26-28 хэм хүйтэн

2018-01-22 08:52

АНУ-д ажиллах хүчний виз мэдүүлэх монголчуудад нас, хүйс хэлний шалгуур тавихгүй

2018-01-21 12:13