Тэмээний баярыг мөсний баяртай хамтатган хийв

2017-01-16 08:17  

Увс аймгийн Өмнөговь суманд өнгөрсөн амралтын өдрүүдээр тэмээний баярыг мөсний баяртай хамтатган хийлээ.

Ховд голын дагуу Улаан үзүүр гэдэг газар болсон энэхүү баяраар 47 тэмээ уралдахад Улиастай багийн малчин Ц.Дэмэдийн Хар ат түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ.

Харин аман хүзүүнд тус багийн малчин Г.Сумъяагийн Хар ат, айргийн гуравт Б.Өлзийбуянгийн Шар ат, айргийн дөрөвт Г.Самбадагвын Шар ат, айргийн тавд Д.Сугаржаргалын хүрэн ат ирсэн юм.

Мөсний баярын хүрээнд хосууд мөсөн дээгүүр уралдаж уулын оргил өөд мацаад буцаж ирэх журмаар өрсөлдөхөд Улиастай багийн “Шар цэхээн” баг түрүүлж, “Тавынхан” баг удааллаа. Үүнээс гадна олс татах, цасны сумо зэрэг тэмцээн уралдаан болсон юм.

Тэмээний баярыг өнгөрсөн сард Өмнөговь сумын Баянгол баг хийсэн бол энэ удаад Улиастай баг мөсний баяртай хамтатган хийснээрээ онцлог байв.

Б.Батхүү эх сурвалж: МОНЦАМЭ




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цагдаа руу буудсан этгээдийг Төв аймагт саатуулжээ

2018-01-22 17:05

"Багахан гамшиг"-т өртөхийн өмнөх 25 зураг

2018-01-22 15:31

Д.Хаянхярваа: Орон сууцжуулах хөтөлбөрт БНСУ-аас авах 500 сая ам.долларыг зарцуулна

2018-01-22 14:51

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан мэдээлэл хийлээ

2018-01-22 14:46

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч нартай уулзлаа

2018-01-22 13:44

Утаагаа санаж дуугарцгаав

2018-01-22 12:51

Германы Социал-Демократ нам Меркелийн Христийн АН-тай хэлэлцээр хийхийг зөвшөөрлөө

2018-01-22 12:41

О.Баасанхүү: Бадарчин баярлах болоогүй, бүртгэлийн асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандана

2018-01-22 12:32

Какүрюү М.Ананд унаагүйгээр ганцаараа башёг тэргүүлж эхэллээ

2018-01-22 12:11

Увс аймагт 9 зорчигчтой Ланд машин мөсөнд цөмөрчээ

2018-01-22 11:25

Сирийг химийн зэвсэг хэрэглэсэн гэж хий буруутгахаасаа өмнө АНУ химийн зэвсгээ бүрэн устга гэв

2018-01-22 11:04

"2018 онд боловсролын салбарт урьд өмнө хийгдэж байгаагүй ихээхэн хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө"

2018-01-22 10:35

‘Рио Тинто'-гийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Монголд иржээ

2018-01-22 09:52

Эрэн сурвалжлагдаж байсан этгээд цагдаагийн алба хаагч руу бууджээ

2018-01-22 09:45

Зүүн Иерусалимыг Палестины нийслэл болгохыг дэмжинэ

2018-01-22 09:37

НӨАТ-ын сугалаанаас 100 сая төгрөгийн нэг азтан тодров

2018-01-22 09:26

Хөлбөмбөгийн хаан Пеле эмнэлэгт хүргэгджээ

2018-01-22 09:20

Ерөнхийлөгчийн тэмцлийн саад санаа, далд дүр зураг

2018-01-22 08:57

Бүх нутгаар хүйтний эрч чангарч Улаанбаатарт 26-28 хэм хүйтэн

2018-01-22 08:52

АНУ-д ажиллах хүчний виз мэдүүлэх монголчуудад нас, хүйс хэлний шалгуур тавихгүй

2018-01-21 12:13