Хятадын археологичид 8.5 мянган жилийн өмнөх үеийн анхны торго илэрсэн гэв

2017-01-11 08:01  

Хятадууд эртний булшны судалгаагар олж авсан мэдээллээр, наад зах нь 8.5 мянган жилийн өмнө торго бөс материалуудыг хийж сурсан нь нотлогдсон тухай РИА Новости мэдээлсэн байна.

Археологийн нээлтийн бодит баялаг нь 60 жилийн өмнө нээсэн Жиаху тосгоны /Хэнань муж/ булш болж байгаа аж. Энэ нь хятадын ард түмний эртний газар гэж хүмүүс үзсэн бөгөөд наад зах нь 9000 жилийн өмнө тэнд амьдарч эхэлсэн ч хоёр мянган жилийн дараа тосгоныг орхижээ. Олон жилийн турш судлаад тэндээс эртний хөгжмийн зэмсгийн үлдэгдэл бичгэн нотлох баримт, анхны таримал ургамал зэргийг олсон байна.

Тэгвэл энэ удаа эрдэмтэд хувцас, гэр ахуйн эд зүйлсийн ул мөрийг олно гэдэгтээ найдаж хөрсний химийн шинжилгээ хийжээ. Ингээд гэнэтийн бэлэг олсон нь нэг булшинд fibroin уургийн ул мөр байхыг олсон байна. Түүнд нь хүр хорхойн шүлс буюу торгоны үүсвэр их хэмжээгээр байжээ.

“Энэ нь Жиахугийн иргэд торго хэрхэн ашиглаж байсныг хэлэхэд хэцүү ч, харин бид тэд өөрсдийн үхсэн нэгнээ оршуулахдаа торго даавуу хийсэн гэж үзэж байна. Энэ булшнаас бид утас ээрэх ясан зүү, багаж хэрэгсэл олсон учраас энэ санааг дэмжиж байгаа” хэмээн Хятадын Хэфейн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн судлаач Децай Гун өгүүлжээ.

Жич: Энэхүү булшийг Орос болон өрнөдийн судлаачид 5500-7000 мянган жилийн өмнөх гэж үздэг ч хятадууд өөрсдөө 9000 жилийн өмнөх гэдэг байна. Шинэ чулуун зэвсгийн үеийн гайхалтай дурсгал гэдэг.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

АНУ-д ажиллах хүчний виз мэдүүлэх монголчуудад нас, хүйс хэлний шалгуур тавихгүй

2018-01-21 12:13

"Насны хишиг"-ийг Цагаан сараас өмнө олгоно

2018-01-21 12:03

Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм байх бол ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

2018-01-21 11:11

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын захидлыг гардуулав

2018-01-19 17:10

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

2018-01-19 16:58

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмлээ

2018-01-19 16:52

Казахстанд автобус шатаж 52 хүн амиа алджээ

2018-01-19 16:46

Зарим аймагт өвс, тэжээл хүргэхээр боллоо

2018-01-19 16:36

Тэтгэврийг 15-27 мянган төгрөгөөр нэмлээ

2018-01-19 16:28

Ж.Эрдэнэбатын нэмсэн долоон татвар дампуурлыг зайлуулсан

2018-01-19 15:25

Улаан-Үд хотын сургуульд “Молотовын коктейль” шидэн гал тавьж, хүүхдүүдийг сүхэдсэн хэрэг гарчээ

2018-01-19 15:15

Д.Цогтбаатар: У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн томилолт бол утааны эсрэг айлчлал болсноороо онцлог

2018-01-19 14:26

Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдлээ

2018-01-19 14:01

Н.Энхбаяраас МАХН-ыг нь булаах гэсэн О.Баасанхүүгийн "дээрэм" талаар болов

2018-01-19 13:37

П.Цэндмаа: БНХАУ хуванцрын  үйлдвэрүүдээ зогсоосноос манай улс  хуванцар хаягдлаа экспортлох боломжгүй болсон

2018-01-19 12:10

Улаанбаатарын утааг арилгахад буриадууд тусална

2018-01-19 11:30

"АНУ өнгөн дээрээ хэлэлцээ хийж байгаа юм шиг боловч, үнэндээ Солонгосын хойгт дайн үүсгэх зорилготой байна"

2018-01-19 10:53

Биеэ үнэлэгч 20 гаруй эмэгтэйг саатуулжээ

2018-01-19 10:29

Какүрюү М.Ананд тэргүүлж, Кисеносато унасаар...

2018-01-19 10:15

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат бангадуулав

2018-01-19 10:04