Мин гүрний үеийн бунхант оршуулга олджээ

2017-01-10 04:13  

Хятадын барилгын ажилчид ажиллаж байсан газраас ойролцоогоор 350 жилийн тэртээх бунхан олжээ. Энэ тухай өнөөдөр China News Service мэдээллээ.

Олдворыг Сычуань мужийн Бажун хотоос олсон байна. Оршуулга хоёр хүний зориулалттай, хоёр жижиг өрөөнөөс бүрджээ.

Бунхан нь чулуун ханатай бөгөөд хана нь бичээс бүхий хүмүүсийн сийлбэртэй ажээ. Тэндээс мөн ваар болон сав суулга олсон байна. Судлаачийн урьдчилсан тооцоогоор, уг булш Мин гүрний эрин үе (1368-1644 он)-д хамаарагдах ажээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх