Өвөр Монголоос 2000 жилийн өмнөх араб морь бүхий хадны зураг илрүүллээ гэв

2017-01-03 09:03  

Хятад, Германы эрдэмтэд саяхан Өвөр Монголын Дархан Муумянган холбоот хошууны нутгаас 2000 гаруй жилийн өмнөх байлдааны Араб морь дүрсэлсэн хадны зураг илрүүлсэн гэжээ.

Өвөр Монголын Багшийн их сургуулийн Хятадын умардын хадны зураг судлах газрын дарга Ү Жясай: "Араб морь дүрсэлсэн хадны зургийг Хятадын умардын хадны зураг судлах газар, Германы хадны зураг судлах нийгэмлэг, Германы эртний амьтан судлах газрын эрдэмтэд өөр өөр цаг үеийн хүн амьтны 10 гаруй хадны зургийн дундаас илрүүлсэн" гэжээ.

Тэрбээр: Хадны зурагт зурсан араб морь 17 сантиметр өндөр 42 сантиметр урт, байлдаанд явах үеийн хуяг дуулгатай байна. Техникийн судалгаагаар уг хадны зураг нь МЭӨ 210 оны үеийн зураг гэдэг нь тогтоогдсон гэж нэмж хэлжээ.

Эх сурвалжаас үзвэл, МЭӨ 9-р зуунаас нийтийн тооллын 5-р зуунд баруун Азийн эзэнт гүрнүүд агт морьдоор Европ, Азийн эх газрыг довтолж, МЭӨ 4-р зууны үед байлдааны агт олноор бий болж, улмаар эдгээр морьдын удам угсаа Арабын эзэнт гүрэн хүртэл үргэлжилж Араб морь болжээ.

Өөр өөр соёлын үед Хятадын умард дахь нүүдэлчин үндэстнүүд хадны зурагтаа Араб морьдыг дүрслэн үлдээсэн байна.

Жич: Яг араб адуу гэдгийг нотлоход хэцүү л хэрэг. Нүүдэлчид адууг анх гаршуулснаар үзвэл хадны зурагт байгаа морийг шууд араб гэх нь хэцүү хэрэг.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08