Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийг ТББ-ыг улстөр, шашнаас ангид байлгахаар боловсруулжээ

2018-10-25 19:46  

Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болж, олон нийтээр хэлэлцүүлж байгаа аж. Өнөөдөр уг хуулийн төслийн хэлэлцүүлэг болсон бөгөөд ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаярын ярьснаар, анх ийм нэртэй хууль батлагдсанаас хойш 21 жилийн дараа эргээд хартал   төрөөс хараат бус, бие даасан байх ёстой иргэний нийгэм нь бие биедээ уусчихсан байгаа  гэнэ.

Тиймээс  ТББ-ыг улс төрөөс, шашнаас, компаниудаас нь салгаж, жинхэнэ ТББ-уудыг ялгаж, түүнийгээ төрөөс дэмжиж ажиллах зарчмаар хуулийн төслийг боловсруулжээ. Мөн улстөрийн намуудын санхүүжилтийг ил болгохоор ярьж буй үед намуудын дэргэдэх ТББ-уудын санхүүжилтийг ч ил болгох шаардлагатай. Тиймээс улс төрийн нам дэргэдээ ТББ-тай биш,  клубын зарчмаар ажиллах  хэрэгтэй гэж үзжээ.   

Хуулийн төсөлтэй ЭНД дарж танилцан саналаа өгнө үү. 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай