“Эрдэнэс Тавантолгой” ТУЗ-ийн хараат бус гишүүнийг хэн сонгон шалгаруулах вэ?

2018-09-13 10:48  

"Эрдэнэс Тавантолгой" ХК ТУЗ-ийн хараат бус гишүүнээ сонгон шалгаруулах зарыг ЭНД вэб сайтдаа тавьжээ.  

...Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг үндэслэн"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2018 оны 9 дүгээрсарын 17-ны өдрийн 11.00 цаг хүртэл "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга хүлээн авна. Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙНТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ДЭЛГЭРЭНГҮЙ МАТЕРИАЛ

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарласны дагуу дараах дэлгэрэнгүй материалыг мэдээлж байна:

Дараах нийтлэг шаардлага болон чиглэл тус бүрээр заасан тусгай шаардлага хангасан 4 хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна:

ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧДЭД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА: 

  • 1. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
  • 2. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй, бөгөөд тухайн компанитай өрсөлдөх адил төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд ажил эрхэлдэггүй байх;
  • 3. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
  • 4. Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй;
  • 5. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;
  • 6. Компанитай бизнесийн аливаа холбоогүй байх;
  • 7. Өөрийн үйл ажиллагаа, мэдлэг, боловсрол, хандлагаараа салбартаа болон дотоод, гадаадад танигдсан, туршлагатай байх;
  • 8.Ял, шийтгэлгүй байх;
  • 9. Зээл, батлан даалт, баталгааны хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх
  • 10. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх. Компанийн засаглалаар мэргэшсэн байх.

 ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:

Олон улсын эдийн засаг, санхүүгийн чиглэлээр - 1:

  • a)Эдийн засаг, санхүү, олон улсын харилцааны аль нэг мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх /гадаад улсад магистрын зэрэг хамгаалсан бол давуу тал болно/;
  • b)Мэргэжлээрээ 7-оос доошгүй жил ажилласан байх;
  • c)Уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт, санхүүжилт хариуцсан удирдах албан тушаал эрхэлж байсан ажлын туршлагатай байх;
  • d)Олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай байх;
  • e)Томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах санхүүжилт олох асуудлаар хэлэлцээ хийх туршлагатай байх;

1. Үнэт цаасны болон хөрөнгийн зах зээлийн чиглэлээр - 1

  • a)Бизнес, хөрөнгийн удирдлагын мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх /гадаад улсад магистрын зэрэг хамгаалсан бол давуу тал болно/;
  • b)Мэргэжлээрээ 7-оос доошгүй жил ажилласан байх;
  • c)Үнэт цаас, хөрөнгө оруулалтын мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрхтэй байх /олон улсын мэргэжлийн шалгалт өгч эрх авсан бол давуу тал болно/;
  • d)Дотоод гадаадын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах ажилд оролцож байсан туршлагатай байх ;
  • e)Санхүү, үнэт цаасны зах зээлийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад удирдах албан тушаал эрхэлж байсан туршлагатай байх.

2. Хууль эрх зүйн чиглэлээр - 1

  • a)Эрх зүйч эсхүл олон улсын эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх /гадаад улсад магистрын зэрэг хамгаалсан бол давуу тал болно/;
  • b)Мэргэжлээрээ 7-оос доошгүй жил ажилласан байх, үүнээс 5-аас доошгүй жил хуульчаар ажилласан байх;
  • c)Хуульчийн мэргэшлийн шалгалт өгч, эрх авсан байх /олон улсын хуульчийн мэргэшлийн шалгалт өгч эрх авсан бол давуу тал болно/;
  • d)Хөрөнгийн зах зээл, татвар, бизнесийн эрх зүйн чиглэлээр компани, аж ахуйн нэгж, уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай байх;
  • e)Уул уурхайн салбарт хөрөнгийн зах зээл, IPO чиглэлээр ажиллаж байсан туршлага давуу тал болно.

3. Уул уурхайн чиглэлээр -1

  • a)Уул уурхайн инженер, эдийн засгийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх /гадаад улсад магистрын зэрэг хамгаалсан бол давуу тал болно/;
  • b)Уул уурхайн эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн зэрэгтэй бол давуу тал болно;
  • c)Мэргэжлээрээ 7-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • d)Нүүрсний уурхайд эдийн засаг, төлөвлөлт, хяналт, менежментийн чиглэлээр ажиллаж байсан, уул уурхайн төслүүдэд шинжээч, зөвлөх хийж байсан бол давуу тал болно;
  • e)Компанийн засаглал, хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх. /IPOбосгосон төсөлд ажиллаж байсан бол давуу тал болно./
  •  

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • 1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (аль компанийн аль чиглэлийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгаагаа тодорхой бичих);
  • 2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
  • 3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
  • 4. Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • 5. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ сертификатын нотариатаар гэрчлуулсэн хуулбар;
  • 6. Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ТҮЦ машины лавлагаа байж болно/;
  • 7. Иргэний ял шийтгэлтэй эсэх цагдаагийн байгууллагын лавлагаа;
  • 8. Шүүхийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт;
  • 9. Компанийн засаглалын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • 10. "Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүйтухай” банкны тодорхойлолт;
  • 11. Нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан тухайгаа тодорхойлох лавлагаа болон бусад нэмэлт материалууд;
  • 12. Шаардлагатай гэж үзсэн бусад материал.
  • СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР:
  • Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 11.00 цаг хүртэл "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн (Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв) 1 дүгээр давхар, 2тоот өрөөнд Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга хүлээн авна.
  • АНХААРАХ ЗҮЙЛС:
  • 1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.
  • 2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.
  • 3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  • 4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  • 5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  • 6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина. 

Нэмэлт мэдээллийг 70118585 (116) дугаарын утаснаас авна уу.

 

"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай