Хувьчлагдахын өмнөх МИАТ-ыг хэн удирдаж байна вэ?

2018-06-21 03:33  

МИАТ ТӨХК-ийн 49 хувийг хөрөнгийн биржээр хувьчлахаар Засгийн газар шийдвэрлэж, УИХ-д өргөн барьсан. Тэгвэл хувьчлагдахаас өмнөх МИАТ-ыг хэн удирдаж байна вэ?

2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Даваахүүгийн Баттөрийг томилсон. Д.Баттөр 2000 онд анх УИХ-ын гишүүн Ч.Улааныг Сангийн сайд байхад тус яаманд мэргэжилтнээр ороод, 2007 онд мөн Ч.Улааныг Сангийн сайд болоход Төрийн нарийн бичгийн дарга болж байжээ. Улмаар 2012 онд Ч.Улааныг Сангийн сайд болоход зөвлөх нь болж байсан байна. 

 ДАВААХҮҮГИЙН БАТТӨР 

ДАВААХҮҮГИЙН БАТТӨР 

  • 2001 - 2004 он      Санхүү, эдийн засгийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газар Мэргэжилтэн
  • 2004 - 2006 он      Сангийн яамны Зээл тусламжийн бодлого зохицуулалтын газар Ахлах мэргэжилтэн
  • 2006 - 2007 он      Сангийн яамны Хууль, эрх зүйн газар Дэд дарга, Дарга
  • 2007 - 2012 он      Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2007 - 2012 он      Төрийн өмчийн хорооны гишүүн
  • 2012 - 2013 он      Сангийн Сайдын Зөвлөх
  • 2013-2016 он        ХБНГУ дахь Элчин сайдын яаманд Эдийн засгийн зөвлөх
  • 2017 он                  МУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлд Ажлын албаны дарга

Инженер-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 2016 онд ХБНГУ-ын Гөттингений Их сургуульд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Герман, Англи, Орос хэлтэй.

Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал Намсрайжавын Ганболд

Н.Ганболд нь 2015 оны 2 сараас МИАТ ТӨХК-ийн Нислэг техникийн үйл ажиллагааны захирлаар албыг хашиж байгаад 2016 оны 12 сараас Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлаар томилогдон ажиллаж байна.

Тэрээр хөдөлмөрийн гараагаа анх 1994 онд Түшиг Трейд ХХК-д мэргэжилтнээр эхлүүлж байсан бол 1997 онд МИАТ ТӨХК-д Техникч, инженер ,  1999-2001 онд Инженерингийн хэлтэст Ахлах инженер, 2001-2005 онд Аюулгүй ажиллагаа чанар баталгаажуулалтын хэлтэст Ахлах инженер, 2005-2006 онд ИНЕГ-ын Аюулгүй ажиллагаа хяналтын хэлтэст Аюулгүй ажиллагаа хяналтын байцаагч, 2006 онд ИНЕГ-ын НААХЗА-ны Ерөнхий менежер, 2006-2008 онд Дүрмийн боловсруулалт шинэчлэлийн  Хэлтсийн дарга, 2008-2010 онд Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн дарга, 2010-2014 оны 3 дугаар сар хүртэл МИАТ ТӨХК-ийн Аюулгүй ажиллагаа чанар нисэхийн аюулгүй байдлын албанд Албаны дарга, 2014 - 2015 оны 2-р сар хүртэл Дэд захирал, 2015 оны 2 сараас 2016 оны  12 сар хүртэл Нислэг техникийн үйл ажиллагааны захирал зэрэг Иргэний нисэхийн салбарт 20 жил ажилласан туршлагатай юм.

1986-1992 онуудад ЗХУ болон Латви улсын Рига хотод Агаарын хөлгийн ашиглалтын инженер мэргэжил эзэмшсэн Техникийн ухааны магистр цолтой. 2000 онд ХБНГУ-ын Франкфурт хотод А310-300 агаарын хөлгийн сургалт, 2001 онд Канад улсад Нисэхийн аюулгүй байдлын сургалт, 2002 онд АНУ-ын Сиэтл хотын Боинг Сургалтын төвд Б737-800 агаарын хөлгийн сургалт,  2004 онд Сингапур улсад “ИАТА”-ын Нисэхийн аюулгүй байдал, онцгой байдлын үеийн ажиллах байдлын сургалт, АНУ-ын Оклохама хотын FAA академид Техник үйлчилгээний байгууллагыг гэрчилгээжүүлэх сургалт, 2006 онд АНУ-ын Оклохама FAA академид Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн сургалт, 2007 онд Люксембургхотод ИАТА-д Иргэний нисэхийн хуулийн сургалт, 2011 онд АНУ-д ИАТА-н олон улсын аудиторын курс, 2012 онд АНУ-ын Сиэтл хотын Боинг сургалтын төвд Б767-300 агаарын хөлгийн сургалт, 2015 онд АНУ-д SMS-н сургалт тус тус төгсөж мэргэшсэн. Орос англи хэлтэй.

Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал Нямаагийн Энхбаатар

Н.Энхбаатар 2016 оны 12 сараас МИАТ ТӨХК-ийн Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирлаар томилогдон ажиллаж байна. 

2001-2005 онд МУИС-ийн НШУС-ийг Философич, Нийгэм судлалын багш  2008-2010 онд МУБИС-Нийгмийн ухааны сургуулийг Улс төр судлалын магистр 2014-2016 онд АНУ-ын Вашингтон ДиСи хотын Жорж Вашингтоны их сургуулийн Хууль тогтоох засаглалын үйл ажиллагааны чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Англи хэлтэй . Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан нэгэн юм. 

Санхүү эрхэлсэн дэд захирал Цэнд-Аюушийн Даваасүрэн

Ц.Даваасүрэн нь 2015 оны 2 сараас Санхүү бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2016 оны 12 сараас Санхүү эрхэлсэн дэд захирлаар томилогдон ажиллаж байна. Тэрээр хөдөлмөрийн гараагаа анх 2006 онд Miwa Shoji корпорацид үл хөдлөх хөрөнгө оруулалтын туслах шинжээчээр эхлүүлж байсан бол 2008 онд Tokiwa Investment корпорацид Гадаад вальютийн эрсдлийн менежер, 2011 онд Sainshin International корпорацийн Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2012 оны 12 сард МИАТ  ТӨХК-т Санхүү эдийн засгийн хэлтсийн даргаар, 2013 оны 6 сараас Санхүү эдийн засгийн газрын захирал зэрэг хариуцлагатай албан тушаалыг хашиж байсан.

2005-2007 онд ARC академийг Япон хэл судлаачаар, 2007-2011 онд Токиогийн Олон улсын их сургуулийг  Олон улсын эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Япон, англи хэлтэй.

Коммер эрхэлсэн дэд захирал Шагжсүрэнгийн Гантулга

Ш.Гантулга нь 2015 оны 2 сараас Хангамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байгаад  2016 оны 12 сараас Коммер эрхэлсэн дэд захирлаар томилогдон ажиллаж байна. Тэрээр ажлын гараагаа 1994 онд Багануур ХК-т оператор механик, 1997 онд Комит ХХК-т механик төлөөлөгч, 2005 онд Менатик ХХК-т ерөнхий менежер, 2007 онд Шивээ –Овоо ХК-т Хангамжийн хэлтсийн менежер зэрэг хариуцлагатай ажлуудыг хийж байжээ.

1979-1989 онд Завхан аймгийн 2 дугаар 10 жил

1989-1993 онд Улаанбаатар Дээд сургууль

2000-2002 онд Удирдлагын академийг тус тус дүүргэсэн. Орос англи хэлтэй. 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай