Шашны байгууллагад хаанаас зөвшөөрөл олгодог вэ?

2018-06-20 17:00  

Шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах тухай асуудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн олонхийн саналаар шийдвэрлэдэг.

Одоогийн байдлаар 2005 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмаар зохицуулагдаж байна. Тус журмын гуравдугаар зүйлд:

3.1 Зөвшөөрөл олгохыг хүссэн иргэн энэхүү журмын хоёрдугаар бүлэгт заасан баримт бичгийг бүрдүүлэн НИТХ-ын Ажлын албанд өгнө.

 3.2 Шашны байгууллага байгуулахыг хүсэж өргөдөл ирүүлсэн иргэдэд Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль болон бусад холбогдох тогтоол шийдвэрийг Хурлын Ажлын алба танилцуулна.
3.3 Буддын шашны сүм хийд, дацан, төв нь Монголын Бурхан шашинтны төвөөс үйл ажиллагааны талаар торхойлолт авсан байна.
3.4 Шашны байгууллага байгуулах хүсэлт гаргасан иргэний шаардагдах бичиг баримт бүрдэл болсон эсэх , Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 8 дахь заалтын дагуу тухайн нутаг дэвсгэрт уг сүм, хийд цуглаан шаардлагатай эсэхийг Нийслэлийн ИТХ-ын Шашин, сүм хийдийн асуудал эрхэлсэн ажлын хэсгээс хянан үзэж газар дээр нь шалгаад санал дүгнэлтээ Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулна.

3.5 Шашны байгуулалага байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах тухай асуудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
3.6. Зөвшөөрлийг 1/нэг/ жилийн хугацаатай олгоно гэж тус тус тусгажээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай