Амралтын өдрүүдэд улстөрийн хүрээнд хэд хэдэн тохиролцоо явагджээ. Гол нь шинэ Засгийн газрыг хэрхэн зурах талаарх тохиролцоонууд аж. Сонгуульд ялсан МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн шинэ Засгийн газрыг эвслийн Засгийн газар байх зургийг гаргасан байна.
Тэрбээр УИХ-д 68 суудалтай олонхи болох МАН дээр 42 суудалтай АН, 8 суудалтай ХҮН-ыг нэмж багтаан Засгийн газраа байгуулахаар яриа тохиролцоо хийж байгаа аж.
АН-д 8 яам, ХҮН-д 2 яам өгөхөөр ярьсныг ХҮН-ынхан хэдийн зөвшөөрсөн гэнэ. Харин АН-ынхан Гүйцэтгэх зөвлөлөөрөө ярилцаж шийднэ гэсэн байна.
Олны дунд эвслийн Засгийн газар байгуулахыг дэмжихгүй хүмүүс олон байна. Ахиад л сөрөг хүчингүй Засгийн газартай болох нь гэлцэж байгаа юм.