Түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй, холимог тогтолцоогоор болсон УИХ-ын сонгууль болж өндөрлөлөө. Шинэ тогтолцоогоор болсон энэ удаагийн сонгуульд 19 нам, 2 эвслээс сонгуулийн тойрогт 985 нэр дэвшигч өрсөлдсөн бол жагсаалтаар 385 нэр дэвшигч өрсөлдлөө.
Сонгуулийн урьдчилсан дүнг цахимаар Сонгуулийн ерөнхий хорооноос гаргаж, олон нийтэд танилцуулж байна.
Нам, эвслийн авсан саналын тоогоор:
- Ардчилсан нам 225,104 хүний санал
- ХҮН нам 74,386 хүний саналыг авснаар намын жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн дарга нар нь УИХ-ын гишүүн болох болзлоо хангаад байна.