
Бороо, цас ороход хамгийн их санаа зовж, хамгийн их ажилладаг нь Улаанбаатар хотод бол дүүргийн Засаг дарга нар. Хальтиргаа, гулгаа, утаа түгжрэл, үер ус гээд хаана л бол хаана дүүргийн Засаг дарга нар л явж байдаг. Тэд нэг талаар гүйцэтгэгчид боловч нөгөө талаар бодлого гаргахад бэлтгэгдсэн хүмүүс. Учир нь хотод яг юу болохгүй байгааг, амьдрал дээр асуудлууд яаж өрнөж байгааг тэд л мэддэг.
Өнгөрсөн дөрвөн жилд МАН-аас сонгогдсон төвийн 5 дүүргийн дарга сайн ажилласан. Үүнийг дүүрэг бүр дээр нь очоод иргэдийнх нь хандлагаас мэдэрч болно. Өнгө зассан, өөрчлөгдсөн ажил, төрлөөс нь харж болно.
Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг шийдэх гэж хэчнээн зүтгээд ч өмнөх жилүүдийн алдаа, эрх зүйн зохицуулалт маш их үгүйлэгдэж байгааг бүгд нэгэн дуугаар ярьдаг.
Тиймдээ ч МАН Улаанбаатар хотын асуудлуудыг цогцоор нь шийдэх цогц бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгахдаа дүүргүүдийн Засаг дарга нарын саналыг чухалчлан тусгажээ. Тэгээд төвийн 5 дүүргийн Засаг даргаа нэр дэвшүүлсэн.
“20 минутын хот” бодлогын реформыг хэрэгжүүлэхэд Засаг даргаар ажиллаж байсан залуус манлайлан ажиллана гэж үзжээ. Баянголын Ө.Сумьяабаатар, Чингэлтэйн Н.Батсүмбэрэл (Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт), Баянзүрхийн Н.Баярмөнх, Хан-Уулын Ж.Алдаржавхлан, Сонгинохайрханы Н.Алтаншагай нарыг иргэд нь ч сайн ажиллаж байгаа гэж дүгнэдэг.
Бороо, шороо, цас, хальтиргаа гулгаа, утаа, түгжрэл гээд хаана л бол хаана Засаг дарга нар хамгийн түрүүнд иргэдийнхээ дунд орсон халтайж явдаг. Их хуралд тэд л иргэдээ жинхэнээсээ төлөөлж чадна. Өндөр боловсролтой, гадаадад байсан, гялгар хувцастай гишүүдэд амьдралтай хууль гаргахад Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс л зөвлөнө, туслана.
Хоёр хоног орсон өнөөдрийн их борооноор ч хамгийн их санаа зовж,нойргүй хонож байгаа хүмүүс бол Засаг дарга нар. Дөрвөн жил тэд үерээс хамгаалах гэж хичээсэн, хамгаалалтууд ч хийсэн. Гэхдээ “Авлига хороолол” шиг газрын мафи, эрх зүйн сул зохицуулалтууд садаа болсон. Улаанбаатар хотын асуудал бүхэн өнгөрсөн 30 жилийн завхрал шүү дээ. Сүүлийн дөрвөн жилд завхралыг засах суурь тавигдсан. Одоо гагцхүү сонголтоо зөв хийх л хэрэгтэй, нийслэлчүүдээ .