Усанд хөвж байсан цогцосыг гаргах явцад “амилжээ”

Саяхан Энэтхэгийн Телангана мужид ”Цөөрөмд үхсэн хүний цогцос хөвж байна” гэх мэдээ сошиалаар тархжээ.

Уг мэдээллийн дагуу цагдаа нар цогцосыг гаргах ажиллагаа явуулсан байна. Цагдаа нар цогцосыг эрэг дээр гаргах мөчид нөгөөх үхсэн гэх эр  гэнэт “амилж”,тэнд байсан хүмүүсийг сандаргасан байна.

Тэрээр усанд 5 цаг орчим унтсан, өдөрт 12 цаг ажилласан тул ядраад сэрүүхэн газар амарч байсан гэж мэдүүлсэн байна.

Түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн гэж сэжиглэсэн ч тэрээр үгүйсгэж, гэртээ харьж амрах мөнгөгүй хэмээн “аварсан”  цагдаа нараас мөнгө нэхжээ.

Эх сурвалж: arynews.tv

 

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn