Байтаг хилийн боомт хүртэлх 95 км тусгай зориулалтын авто замын төсөл 2023 оны арваннэгдүгээр сард хэрэгжиж эхэлсэн. Замын барилгын ажлыг 2025 онд дуусгах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Тус авто зам ашиглалтад орсноор баруун бүс нутаг буюу Ховд аймаг урд хөрштэй Булган, Байтаг гэсэн хоёр боомтоор холбогдох боломж нээгдэж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа тээврийн урсгал нэмэгдэх тооцоололтой байна.
Мөн манай улсын нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэж, Булган Үенч сумын малчид отор нүүдэл хийх, бэлчээр нутаг сэлгэхэд чухал ач холбогдолтой гэж Зам, Тээврийн Хөгжлийн Яам(ЗТХЯ)-наас мэдээлэв.