Сонсгол хоёр өдөр үргэлжилнэ. Өнөөдөр Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа сэдвийн хүрээнд 3 багц асуудал, Тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх сэдвийн хүрээнд хоёр багц асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм.
Сонсголд нийт 105 гэрчийг дуудаад буй. Монгол улсын газар нутаг замбараагүй лиценз олголтоор хувь хүмүүс, гадна, дотны компаниудын мэдэлд орсон гэдэг. Тэдгээр асуудал ил болох бололтой. Мөн Баялагийн сантай холбоотойгоор стратегийн ордын жагсаалтад, хавсралтад багтсан ордуудын асуудал хөндөгдөнө.