Цэцэрлэгийн 100 багшийг “Соёлын боловсролын сургагч багш”-аар бэлтгэлээ

Соёлын яамнаас 21 аймаг, нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын 100 багшийг соёлын боловсролын сургагч багшаар анхан шатанд бэлтгэлээ. Сургалтад сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн, арга зүйч, бүлгийн багш, дуу хөгжмийн багш нар хамрагдав.

Сургалтаар соёлын тухай ойлголт, соёл гэгээрлийн бодлого, олон улсын чиг хандлага, үндэсний үнэт зүйлийг төлөвшүүлэхэд соёлын боловсролын гүйцэтгэж буй үүрэгтэй танилцаж, эх хэл, бичиг, утга зохиол, ном хэвлэлээр дамжуулан хүүхдийг хөгжүүлэх, дуу хөгжим, бүжиг, дүрслэх, дизайн, тайзны урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зэрэг шинжлэх ухааны онолын мэдлэг, ойлголтыг авч, театрын сурган хүмүүжүүлэх болон оролцооны арга зүйгээс суралцжээ. Мөн СӨБ-ын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлд соёлын боловсролын агуулгыг тусгах, соёлын агуулга бүхий сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, СӨБ-ын багшийн сургалтад соёлын боловсролын модуль хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх боломж, багшийг үе шаттайгаар сургах зэрэг олон асуудлыг хэлэлцэж цаашдын хамтын ажиллагааг тодорхойлжээ.

Соёлын яам, БШУЯ 2024 онд Сургуулийн өмнөх боловсролын багш, хэрэглэгчдэд соёлын боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөг баталсан бөгөөд дээрх сургалт уг төлөвлөгөөний дагуу зохион байгуулагджээ.

 

Эх сурвалж: Соёлын яам 

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn