Бага насны хоёр хүүхэд гэртээ угаартаж, нас баржээ

Бага насны хоёр хүүхэд гэртээ угаартаж, нас барсан дуудлага энэ сарын 1-ний өдөр цагдаагийн байгууллагад иржээ.

Тодруулбал, Төв аймгийн Баянхангай сум Найрамдал 1-р баг тоотод “Манай 2 хүүхэд гэртээ нас барсан байна” гэсэн мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу шалгахад тус тоотод суух 16 настай эмэгтэй А, 2 настай эмэгтэй С нар нь ил харагдах гэмтэл, шархгүй, угаартсан байдалтай нас барсан байжээ.

Шалгалтаар Монгол гэр гар хийц зуухтай, унтахдаа зуухны янданг авч унтсан, угаар мэдрэгч байхгүй, сайжруулсан түлш түлсэн, зуухны битүүмж муу байсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn