Зуны саруудын ЦАГ АГААРЫН урьдчилсан мэдээ

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр зуны саруудад баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх магадлал өндөр.

Харин төв болон зүүн аймгуудын нутгаар харьцангуй сэрүүн, тунадас ахиу орох магадлалтай байгаа тул дулааны улиралд гэнэтийн үер ус, гол мөрний түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжилж, эртнээс арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Зургаадугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн ихэнх, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Хур тунадас Төвийн ихэнх, Сэлэнгийн зүүн, Дундговь, Дорноговийн хойд хэсэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Долдугаар сарын агаарын дундаж температур Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байх бол хур тунадас Завханы зүүн, Өвөрхангай, Сүхбаатарын хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Наймдугаар сарын агаарын дундаж температур, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх ерөнхий төлөв гарчээ.

Эх сурвалж: ЦУОШГ, ОБЕГ

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn