СЕХ: 23 нам, хоёр эвслийн сонгуульд оролцох хүсэлтийг бүртгэлээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг хэлэлцжээ.  Хуралдаанаас дараах нам, эвслийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж гардуулахаар шийдвэрлэлээ.

  1. Эх орончдын нэгдсэн нам
  2. Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам
  3. Үндэсний эвсэл
  4. Иргэний зориг ногоон нам
  5. Ард түмний олонхийн засаглал нам
  6. Бүгд найрамдах нам
  7. ХҮН нам
  8. Монголын Либерал нам
  9. Монголын Либерал Ардчилсан нам
  10. Иргэний хөдөлгөөний нам
  11. Ардчилал шинэчлэлийн нам
  12. Гэр хороолол хөгжлийн нам
  13. Эрхчөлөөг хэрэгжүүлэгч нам
  14. Үнэн ба Зөв нам
  15. Ардчилсан нам
  16. Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
  17. Монгол Консерватив нам
  18. ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ /МУНН-ШН/
  19. Монголын Социал Демократ Нам
  20. Монголын хүний төлөө нам
  21. Дэлхийн монголчууд нам
  22. Ард түмний хүч нам
  23. Эх Орон нам
  24. Монгол Ардын нам
  25. Эрх Чөлөөний Эвсэл нам

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийн 28.3.3, 28.3.7-т заасан шаардлага хангаагүй буюу сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх журам зөрчсөн үндэслэлээр Их эв нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Монгол шинэчлэлт намын Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохыг татгалзаж шийдвэрлэв.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn